Коммунист намын хурлын дараа БНХАУ-ын гадаад бодлогод өөрчлөлт орж магадгүй

2022 оны 07 сарын 29

Бээжинд энэ оны сүүлээр болох Хятадын Коммунист намын их хуралд Ши Жиньпин гурав дахь таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулна. Гэхдээ гадаад бодлогын хувьд тэс өөр түүх өрнөх бөгөөд тус улсын хамгийн өндөр албан тушаалтай хоёр дипломатч албан тушаалаасаа огцроход бэлтгэж байгаа нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь салбарын шилдэг боловсон хүчний халаа сэлгээ байх болно.

Хятадын дээд дипломатчаар есөн жил ажилласны эцэст 72 настай Ян Жечи намын 20 дугаар их хурлаар Улс төрийн товчооноос гарч, Гадаад харилцааны төв комиссын (ГХХК) ерөнхий газрын даргын албан тушаалаа орхих гэж байна.

Түүнчлэн 68 настай Гадаад хэргийн сайд Ван И ч мөн суудлаасаа бууна. Түүний бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сард дууссан бөгөөд  жил бүр болдог  хууль тогтоох чуулганаар төрийн албан тушаалтнууд солигддог.

Ван 10 жил Гадаад хэргийн сайдаар, сүүлийн таван жил гадаад харилцаа хариуцсан төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. Вангаас өмнө Ян Ван зургаан жил Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад таван жилийн өмнө Улс төрийн товчоонд орохоосоо өмнө төрийн дээд зөвлөлийн гишүүнээр хагас арван жил ажилласан. Тэд  хамтдаа дээд албан тушаалд зууны дөрөвний нэгд нь ажилласан туршлагатай. Ян Лондоны  эдийн засгийн сургуульд суралцаж, охиноо Йелийн их сургуульд суралцуулсан, англи хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн юм.

Тэрбээр АНУ-д  мэргэжилтнээр карьераа эхлүүлж, экс ерөнхийлөгч Жорж Х.В. Буш 1977 онд Төвөдөд хийсэн айлчлалын үеэр Жорж В.Бушийн анхны бүрэн эрхийн хугацаанд Вашингтонд суугаа БНХАУ-ын Элчин сайдаар ажиллаж байхдаа хоёр талын хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байсан. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эелдэг царайлаг төрхтэй "мөнгөн үнэг" хэмээн хочилдог.  Харин Ван И бол 2000-аад оны дундуур Япон дахь БНХАУ-ын Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай, хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжилтэн юм. Одоогоор тэднийг хэн залгамжлах вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ тэднийг хэн залгамжлах магадлалтай нэр дэвшигчдийн урт жагсаалт  үүсээд байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодот амьдарал дээ(66.181.180.48) 2022 оны 08 сарын 01

Төвшсөн төрт улсад хүн нь өөрлөгсөнч төрийн бодлого нь тэр бүр өөрчлөхгүй л дээ.Тэр дундаа хятад төрийн залгамж бодлогоо дотоод,гадаад нөхцөл байдадлаа уялдуулж боловсронгүй болгоод явна уу? гэхээс тэс өөрөөр хандахгүй биз

0  |  0
Top