Б.БАТЦЭЦЭГ: Цэргийн бэлтгэлд ашиглахаар техник оруулж ирээд, буцаадаг

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Өнөөдрийн (2022.07.27) Засгийн газрын хуралдаанаар ярилцсан асуудлын талаар яг одоо мэдээлэл хийж байна.

Мэдээллийн тэргүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өгсөн юм. 11 жилийн дараа хийгдсэн тус айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг ярилцаж, дөрвөн санамж бичиг байгуулжээ. Тэр дундаа Монгол Улс, Сингапур улсын туршлага дээр тулгуурлан ухаалаг систем ашиглан авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санамж бичиг байгуулсныг тодотгов. Одоогоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгууллахаар ажиллаж байгаа ажээ. Гадаад харилцааны сайдын мэдээллийн үеэр сэтгүүлч саяхан олон нийтийн сүлжээгээр шуугиан тариад байсан, ОХУ-аас орж ирсэн техник хэрэгслийн талаар тодруулсан юм.

Үүнд тэрбээр "Монгол Улс Батлан хамгаалахын салбарт олон улстай хамтран ажилладаг. Саяхан АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилт хийсэн. Энэ сургуулилт жил бүр болдог. Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас цэргийн олон улсын сургуулилтад ашиглах зорилгоор оруулж ирээд, хамтарсан бэлтгэл дууссаны дараа буцаагаад явуулдаг. Энэ бол шинэ зүйл биш. Төлөвлөгөөний дагуу жил бүр хийгддэг ажил" хэмээн хариулсан юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(121.45.121.227) 2022 оны 07 сарын 28

Новшын Оросуудыг танктай хотоор явуулахыг зөвшөөрдөг Батцэцэг зайлаач ээ, Монголыг эзэлчихсэн гэж дэлхийд зарлаж байгаа юм уу, бүдүүлэг, түрэмгий Орос ингэж л доромжилдог ш тээ.

0  |  0
(66.181.187.232) 2022 оны 07 сарын 28

Дэлхий дахинд Орос улс бөөн асуудалтай байхад цэргийн хамтарсан сургалт хийх нь цагаа олсон асуудал мөн үү? Бусад улс орнууд яаж хүлээж авах бол?

0  |  0
би(192.82.81.38) 2022 оны 07 сарын 28

сайдын зөвөө .Хужаа нар минь өөрсдөө зайл

0  |  1
Балинч эмээ тур тур(66.181.190.116) 2022 оны 07 сарын 27

зайл

0  |  0
U(66.181.161.8) 2022 оны 07 сарын 27

Goyo heluutei ulugchin

0  |  1
Top