Одоогоос хэдэн жилийн өмнө бага насны хүүхдүүд цахилгааны ил задгай утаснаас болж амь насаа алдсан хэрэг гарч олон нийтийг шуугиулсан. Гэвч бид хэсэг зуур хэлэлцэж, хэрэлдэж байгаад тус хэргийг мартжээ. Мөн тухайн үед бүхий л мэргэжлийн байгууллага тус асуудлыг цэгцлэхээр ажиллаж байв. Харин өдгөө цахилгааны ил утас гудамж талбайд хаа сайгүй байна. Ялангуяа болох болохгүй асуудлыг бүрэн ухамсарлаж чадахгүй балчир хүүхдээ гадаа орчинд тоглоход анхаараасай гэсэн үүднээс сэрэмжлүүлж энэ асуудлыг хөндөж сурвалжиллаа.
ДАХИАД Ч ХҮҮХЭД ТОГОНД ЦОХИУЛАХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ
Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Горькийн гудамж өөд өгсөхөд цахилгааны өндөр хүчдэлийн тулгуур баганатай нэлээд тааралдана. Заримынх нь цахилгааны утас ил гарч ирсэн ч байх аж. Гэмтлийн эмнэлэг урдхан талд нь байх учраас энэ хавиар хүний хөдөлгөөн их. Машин зам, өндөр хүчдэлийн шон зэргийг анзаарах ч сөхөөгүй, аюултай гэдгийг мэдэхгүй багачууд дайруулах шахам нааш цааш гүйлдэж тоглож наадаж байна. Гэрэлтүүлэг засварлахаар ирсэн хувийн компанийн ажилчид тус газарт засвар хийхээр иржээ. Гэвч тэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Цэнхэр, улаан өнгийн утас шалбарч ил гарч ирсэн нь бороотой, чийгтэй өдөр ямар эрсдэл үүсгэх нь хэн бүхэнд ойлгомжтой. Мөн тус багана дээр “Бүү авир үхэл” хэмээн улаанаар бичсэн байх авч айлын хашаатай наалдчихсан байгаа нь хэн ч тийшээ авирч болох нөхцлийг бүрдүүлжээ. Үүнээс гадна тус баганын доор архины шил, ундааны сав, зайрмаг болон чихрийн цаас байсан нь хүүхдүүд тоглож, хүн сууж архиддаг гэдгийг илтгэнэ.
Тус хорооны оршин суугч Н.Хажидмаа, “Манай гэр бүл энд оршин суугаад таван жил болсон. Том хүү маань зургаан настай. Их хөдөлгөөнтэй болохоор үргэлж хаана тоглож, юунд хүрч байгааг нь мэддэггүй. Хажуу талын гудамжинд ил гараад ирчихсэн цахилгааны утсанд хүрч болохгүй, бороотой үед холхон байхыг аль чадахаараа л захидаг. Хүмүүс засварчин, гэрэлтүүлэг хариуцсан ажилтан ирэхээр нь ил утаснуудын талаар хэлж сануулж л байх шиг байдаг” гэв.
ХОРИГЛОСОН ЗУРВАСТ ХҮН АМЬДАРЧ, ХҮҮХЭД ТОГЛОЖ БАЙНА
Чийгтэй, бороотой үед цахилгаанд цохиулахаас гадна өндөр хүчдэлийн цахилгааны тулгуур баганатай ойр амьдрах, үйлдвэрлэл эрхлэх нь осолтой. Эрчим хүчний хамгалалтын зурвас гэж бий. Энэ нь цахилгааны тулгуур баганы хүчдэлийн хэмжээнээс шалтгаалан тодорхой зайд хүн амьдарч, ажиллаж болохгүй гэдгийг тогтоосон дүрэм юм.
Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглодог аж. Тухайн бүсэд 0.4 Кв хүчдэлтэй шон байрлах ба хууль ёсоор бол цахилгааны утасны хоёр захаас 1-1.5 метр зайд хүн амьдарч болохгүй. Гэвч тухайн бүсэд айлын хашаа өндөр хүчдэлийн тулгуур баганатай хаяа дэрлэн оршиж байна.
Нэгдүгээрт, тухайн газар эрчим хүчний хамгаалалтын зурвас дотор айл амьдрах нь цахилгааны тулгуур багана гэмтэхэд нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, тухайн бүсэд оршин суух иргэдийн эрүүл мэндэд хортой. Хамгаалалтын зурвас газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их байдаг учраас тэнд удаан хугацаанд амьдарч, ажиллаж буй иргэд зүрх судас, тархины эмгэг, цаашлаад хорт хавдар тусах үндэс суурь тавигдах магадлал өндөр байгааг эмч нар сануулж буй. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтын явцад элэгдэж хуучирна, гадны механик нөлөө болох хүчтэй салхи, шуурга, цохилтод шууд өртөх магадлалтай. Энэ тохиолдолд бэхэлгээ нь гэмтэх улмаар тулгуур унах, хүчдэлтэй утас тасрах нөхцөл үүсвэл маш аюултай ажээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗАРТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН БОЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БАЙНГА САХИХ ҮҮРЭГТЭЙ
Ил задгай цахилгааны утаснаас болж хүүхэд гэмтсэн, нас барсан хэргийг эргэн сануулбал, 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдөр "Цайз" захын орчим таван настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас барсан байдаг. Тухайн үед хүү тогны утас даруулан тавьсан төмрөн дээр унаж тогонд цохиулсан байж болзошгүй байдалтайгаар олдсон аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач хүү гэрийнхээ хашаан дотор тоглож байжээ. Үүний өмнөхөн 2018 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах эмийн сангийн гадаа есөн настай хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Талийгаач хүү ил гарсан цахилгааны утсанд хүрч тогонд цохиулан амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан.
Тус хэрэг гарснаас жилийн дараа шүүхийн шийдвэрээр тус худалдааны төвийн эзэн С.Э-д нэг жилийн хорих ял оногдуулсан ба эмийн сангийн эрхлэч Г.Г-ийг гэм буруугүйд тооцжээ. Учир нь “Эрчим хүчний тухай хуулийн 31.8-т “Хэрэглэгч этгээд өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж түүний аюулгүй байдлыг хангана” хэмээн заадаг. Тиймээс шүүх тус заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Эрчим хүчний газартай гэрээ байгуулсан этгээд нь “Дэлгэр” төв болж таарчээ. Ингээд тус төвийн эзэн С.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэдэг зүйл ангиар нэг жилийн ял эдэлсэн юм.
Түүнчлэн эмийн сангийн гадаа нас барсан хүүгийн хэрэг намжаагүй байх үед буюу тус оны долоодугаар сард Налайх дүүрэгт долоон настай охин унадаг дугуйтай явж байгаад тогонд цохиулан газар дээрээ нас барсан байдаг. Эдгээр хэргийн дараа улс даяараа сандралдан гүйж гэнэт ухаан орсон мэт эрчим хүчний аюулгүй байдалд анхаарсан. Төрийн байгууллагууд хамтарч аян зохион байгуулж ч байв. Гэхдээ л нэг удаагийн аян бус байнгын эргэх холбоотой хяналт шалгалт, засвар үйлчилгээний ажлыг хийхгүй бол дахиад ч хүүхэд хохирч болзошгүй.
ЦАХИЛГААНЫ ИЛ УТАС АЮУЛГҮЙ БОЛГОХ АЖЛЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ
Хүүхэд ил цахилгааны утсанд цохиулж гэмтэх тохиолдол жилд хэд орчим бүртгэгддэг талаар ГССҮТ-өөс тодруулбал, “Манайх нарийн тоо баримтыг бүртгэдэггүй. Хүүхэд, том хүн гэмтэл аваад хүргэгдэж ирэхэд асуумж бөглүүлэн гэмтлийн зэргийг нь дөрвөн ангилан тогтоодог. Тэр нь эмнэлгийн нэршилтэй байдаг. Тийм учраас гэмтэл авч ирсэн хүүхэд бүрийг цахилгаанд цохиулсан уу гэдгийг лавлаж тэмдэглэх боломжгүй” гэв. Тэгэхээр энэ талаарх тоо баримт эмнэлгийн байгууллагад байдаггүй юм бол цахилгааны утас ил гарч, хүн гэмтсэн талаарх дуудлагыг хүлээн авдаг тусгай дугаарын утас руу залгаж холбогдлоо. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв 2020 онд ил задгай цахилгааны утас, гэрэлтүүлэгтэй холбоотой 11 дуудлагыг шийдвэрлэжээ.
Хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтан н.Бадамжав, “Цахилгааны ил задгай утастай холбоотой дуудлагыг бид хариуцсан байгууллага руу нь шилжүүлдэг. Гэрэлтүүлгийн компани, цахилгаан түгээх сүлжээ, гэх мэт байгууллагын аль нь хариуцахыг тогтоогоод цааш нь дамжуулна. Энэ жилийн байдлаар хэдэн дуудлага ирж шийдвэрлэсэн талаарх тоон мэдээлэл одоогоор алга. Мөн манайд ил задгай цахилгааны утас байна гэхээс илүү гэрэлтүүлэг ажиллахгүй байгаа талаарх дуудлага ирдэг” гэв.
Иргэдийн гомдол мэдээллийн дагуу бид тухайн байршилд очиж эзэмшигчийг нь тогтоодог. Улмаар эзэмшигч, ашиглагчид нь үүрэг даалгавар өгөөд ил задгай кабелийн утсыг янзлуулдаг Нийслэлд 2017, 2018 оны үед цахилгааны ил задгай утсанд хүрсэн хүүхэд тогонд цохиулсан хэрэг нэлээд гарсан. Үүний хүрээнд төлөвлөгөөт аян зохион байгуулж нийслэлийн хэмжээнд байгаа ил задгай цахилгааны утсыг устгах, аюулгүй болгох, ашиглагдахгүй байгааг нь хураах гэх мэт арга хэмжээ авчээ.
Мөн гэрэлтүүлгийн шонг тэгшлэх гэх мэт гудамж зам талбайд үүссэн аюултай нөхцөл байдлыг арилгасан. Гэрэлтүүлэгийн асуудлыг нийслэлийн хэмжээнд 14 компани хариуцаж ажилладаг. Эдгээр хувийн компаниуд гэрэлтүүлгийн засварын ажлыг жил, улирал тутамд хийдэг. Цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, өндөр хүчдэлийн тулгуур багана зэргийг УБЦТС ТӨХК хариуцан ажилладаг. Түүнчлэн УБЦТС-тэй адил чиг үүрэгтэй 11 хувийн компани дээрх газрын засвар үйлчилгээг хариуцдаг. Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн гаднах цахилгааны утсыг эзэмшлийн журмаараа өөрсдөө аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” гэв. Ихэвчлэн хавар зуны улиралд энэхүү асуудлын дагуу иргэд мэргэжлийн байгууллагад гомдол, санал ирүүлдэг байна. Учир нь энэ үеэр хур бороо хамгийн их ордогтой холбоотой аж. Түүнчлэн үер, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн аюул болон үйлдвэрлэлийн ослын улмаас эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тэдгээрийг хамгаалах болон гэмтлийг арилгах талаар шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулдаг байна.
Сэтгэгдэл ( 20 )
chi za ayuhan shibend heldeh dee 1 udaa chi nadha mini haralin uuchure odoo neg udaa ahju huhene hutgalj agragdah da achi mini bool mergeljin aluurchin shuu.
baganbandi otgon eblgene otogon beltreg chin neeh dabrah demi shuu. otgonbandi ohin neg muu arhichin shadgain huu neg samirdag huure jinegre haramsal iuhed ee. inegj agsna sogtu boljino. huni hutgalad.
amin demebrel baganbandia bandia chini ber shadga shuu. chi inegj hutgalj aldagu chi bere ohin hutald uuchure garagdah penshuge garagdah.
chi emdjinu bi ayuhan shibend chi origo neg hutgald a agej helsin bi tegbel chi oorigo hutgald uuchure garagdah genuu. chi dmebrle chi oorigo hutgald hohien hohien muu ushen demebrle bool manin donoro baiagmuu.
yarjigal neg ahr uhel duudla bi ayhan shibned helsin bile cbi duugui uhehgui gebek andha hutga oorto neg duredhe ged helde.chi uuchure origo hutglaj dabdga oodgui liosn har uhsne jingerte hrogdool. baganabandi bandia ged dudja shehuu.
er n aychigel alsna mini dur ym shibe de ged irele neg inedeg bilee. inegj aluurhcin holsoni ayrgachin 100 oyutan alsan yarijian bur nom bcihed.
chini1 huuger chin shese uuchure uulgaj bobo amjad chini1 huugin abagi hairtai huhnig bid hubaj shadinma bagana.
chi emdel de yala ged nad dabardin be. bi chini bol u chi yu jan.
er n yachige yargalj alsan aydin ter tan ulsin said bi ayrgalj uuchure zurad alsanma ged heulegd chi tegd yadin be tan uls ired alahuu.
chini 1 huu alchad amid uldsen bi orshol guihgui ee. bagbandi sohro bolson geluu
bi chamd helchi chi gai doo yach gebel yargalj alsan mini dur.chi nadaha har daa uhtel bi buh reket dudaj chamaig dudad chini 1 hug alad toro tahina.chi ugadsan dere deberdeg umhi shese bee.baga shese abndi dudajche uhedheu
huni hunig ene boosni zaamar yabulsan baihad yadin ,baga bandiu chini boosni zamar chi yabulad aa
er n er yagalal ter tusmaa 1931 oni neg uzhed gemgui yum baigan gemgui shuu.
chi ayhan yarihar aidag im er hun baidag yumu.chin ayuhan shibne chini amral bi suirulegui.
il zadgai utas , bas ger dotorch rozetka , ayuultai gal garchad tun oirchon . Ayilgui talaas n ene ajil chariuchsan chumuus ajillaa oligtoi chiigechee. Amidrach gej barag l uchechiin naguur boloch nee , booon zovlon
Занданшатар аа Дагдан гэдэг бөөвийсөн хар юмыг чи тавьсан. Энийгээ зайлуулаачээ
Цахилгааны хагас дутуу мэдлэгтэй юмнууд халтуурдахаа л больчих хэрэгтэй. Ажлын гүйцэтгэлийг мэргэжлийн хяналтынхан шударгаар дүгнэх, эрчим хүчний алдалдлыг багасгах болон энэ ажилд хяналт чухал шүү.
Өөрийгөө цахилгаанчин гэж нэрлэчихсэн мэрэгжлийн биш хүмүүсийн хийсэн үйлдэл. Тэд цахилгаан хүчдэл аюултай гэдгийг ч мэддэггүй. Хүүхдэд аюултай орчин бий болгоод явж байдаг үхэрнүүд.
МАНАЙ БАЙШИН УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН УРД БАЙДАГ 1-Р 40 ИЯНГАТЫН 2 АРКТАЙ БАЙР ДЭЭР НЬ РЕКЛАМНЫ ЩТ БАЙРЛУУЛСАНААС МАШ ТОМ ГАЛ ГАРЧ 70 ТОНН УС ДЭРЭЭС НЬ ЦАЦАЖ БАЙЖ АЙЛУУДЫН БАЙРИЙГ УСАНД АВАХУУЛЖ ДААТГАЛЫН КОМПАНИ НЬ ИЧИХ НҮҮРЭНДЭЭ 2-3АЙЛДНЭГ ХЭДХЭН ТӨГРӨГ ТӨЛӨӨД ЮУНААС БОЛСОНЫГ ТОГТООХЧ ҮГҮЙ ТЭГЭЭД ТАГ БОЛСОН. ОДОО МАНАЙ ОРЦОНД ТОГТОЙ УТАС ХААШ ЯАШ ЛЕНТААР ОРООСОН УТАС СЭРТИЙЦЭН КОНТОРТ ХЭЛЭХЭД ТООХ ХҮН НЭГ АЛГА. ХЭНД ХАНДАХВЭ? РЕКЛАМНЫ ЩИТ ХЭН НЭГЭНД НЬ БАС ХАХУУЛЬ ӨГӨӨД Л БАЙРЛУУЛСАН ХЭВЭЭР
Улаанбаатар цахилгаан түгээх ажлаа хий дээ