Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харьяат, 57 настай, эмэгтэй Ч гэгчийн цогцос олджээ.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан тухай гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг хэргийг 58 настай, эрэгтэй З гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтооход хэргийн газраас оргон зугтсан тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зургаан хоногийн турш тасралтгүй явуулсны үр дүнд өнөөдөр буюу долоодугаар сарын 28-нд Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад З гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 9 )
Одоо Монголд Элбэгдорж мөн л олон хэрэг үйлдсэн авч ял завшсан, хүчин хийсэн Анандбазар, эх орноосоо урвасан Сайханбилэг, рецедив С.Эрдэнэ, Дамбын Хишигжаргал гэх мэт баригдадгүй олон ялтан нийгэмд сул чөлөөтэй яван гэмт хэргээ үргэлжлүүлэн хийсээр л байна.
Zasrahgui hulgaich bnadaa. Niigemd hereggui hun gsen ug
Хөгширчөөд л эр дагаад гүйдэг авгай нар их шүү.Онцгүй хүнтэй таар,
Элбэгдорж гэдэг хүн хэний даалгавраар ийм сүгнүүдийг өршөөлд хамруулж монголчуудыг хядуулаад байгааг онцгой анхаарч нягтлан шалгах ёстой!
ӨРШӨӨЛ гэж нэг заваан юм байна л да олон дахин давтан хэрэг хийсэн заваан юмнуудыг өршөөнө гэж ч юу бхав дэ ял нь хөнгөн хэрэг хийгээд л шоронд 2.3 жил гарч ирээд ахиад л хэрэг хийнэ эсвэл өршөөлөөр гээд суллаад явуулчих нь санаатайгаар хэрэг хийсэн бүх зүйл ангийг цаазалдаг баймаар юм
Үхэх ёстойг үхүүлж бай гэж эзэн богд Чингис хаан айлдсан бөлгөө
Цаазын ялгүй болгосны гай. Цаазын ялыг сэргээж хэрэгтнүүдийн зүрхийг үхүүлж байх хэрэгтэй. Хүний эрх гэж солиорогсод эсэргүүцэх л байх. Гэмт хэрэгтнүүд бидний тѳлсѳн татвараас л тэжээгдэж байгаа шүү дээ.
Өмнөх хэргүүдэд нь нь хатуухан ял оноож бөйсан бол хүний амь үрэгджхгүй бөйлаа ш дээ...
Монгол хүн