ОХУ-ын уран гулгагч, Олимпын аварга, дэлхийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилжээ.
Алина уулзалтын дараа “Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзалтад очлоо. Бидний бодсон бүх зүйл биелнэ гэдэгт итгэж байна” хэмээн ярин алхаж буй видеогоо сторидоо хийсэн байлаа.
Тэгвэл энэ тухай Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас “Нэрт тамирчныг ЭСЯ-нд цаг гарган хүрэлцэн ирсэнд Элчин зөвлөх Д.Хасар талархал илэрхийлж, мөсөн дээрх хоккей, уран гулгалтын тэмцээнүүдийг монголчууд шимтэн үздэгийг сонирхуулж, залуу тамирчны их спортын ертөнцөд үзүүлсэн онцгой амжилтаар манай спортын хорхойтнууд бахархдагийг дуулгав.
Улаанбаатар хотод олон улсын олимпын хорооны үндсэн шаардлагуудыг хангасан, 2500 хүний суудал бүхий өвлийн спортын "Мөсөн өргөө" жилийн өмнө ашиглалтад орсныг Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд танилцууллаа.
Тэрбээр "Мөсөн өргөө"-г бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпын аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүслээ” гэж мэдээлжээ.
Энэ үеэр “Степпе арена” компанийн УЗ-ийн дарга П.Цагаан олимпын аваргатай цахимаар холбогдож, боломжит хамтын ажиллагааны тодорхой санал тавьсан байна. Алина Загитова болон түүний менежер Мария нар уг саналыг сонирхон хүлээж авч, ажил хэрэг болгох талаар илүү нарийвчилж ярилцахаар болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
ta nariin yriad baigaa ohin bish shvv
Тэнэгүүд тэнэг юм аа л бичих юм. Юун допинг, Оросыг хавчиж энэ охиныг хэлмэгдүүлсэг юм.16 нас хүрээгүй охин. Юун Путины эхнэр.Гайхамшигтай алдартай тамирчин болно оо.Монголд ирэхгүй л дэ,
Энэ нөгөө олимпоор допинг илрээд хэл ам татлаад байсан охин мөн үү
Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.