Алина Загитова Казанийн халдлагаар шархадсан хүүхдүүдэд цусаа өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

Уран гулгагч, олимпын аварга Алина Загитова бага насаа өнгөрүүлсэн Татарстандаа ирж, Казанийн 175 дугаар сургууль дээр болсон халдлагын үеэр амиа алдсан сурагчдын дурсгалыг хүндэтгэжээ.

Алинагийн гэр бүл Татарстанд болсон эмгэнэлт явдалд машид гашуудаж байгаа аж. Татарстанд энэ сарын 11-нд 19 настай оюутан төгссөн сургууль дээрээ гал нээж, долоон сурагч, хоёр багшийн аминд хүрсэн юм. Шархадсан 21 хүүхдийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Алина тэдэнд цусаа өгөхөөр Москвагаас нисэж ирсэн байна.

18 настай уран гулгагч ээж Лейсантайгаа хамт 175 дугаар сургуулийн хашааны гаднах дурсгалын хананы дэргэд цэцэг тавьж, уйлан буцжээ.

Алина Загитоваг дөрвөн сартай байхад нь түүний гэр бүл Ижевскээс Татарстанд ирсэн аж. Түүний аав Ильназ Загитов Татарстаны хоккейн клубд тоглодог байжээ.

 

 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.190.198) 2021 оны 05 сарын 15

*** muslims

0  |  0
Z(202.9.46.169) 2021 оны 05 сарын 15

Хөөрхий охин их айдастай бна. Бондгос гэтэл цочоод . .

2  |  0
Top