КАЗАНИЙН ХАЛДЛАГА: Зургаан сурагчийн бие маш хүнд байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотын 175 дугаар сургууль дээр энэ сарын 11-нд халдлага болсон билээ. Коллежийн оюутан өөрийн төгссөн сургууль дээрээ ирж гал нээснээр 9 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан юм.

Эмнэлэгт эмчлүүлж байгаа 21 хүнээс зургаан хүүхдийн биеийн байдал хүнд, сэхээнд байгаа аж. Тэдний нэгийнх нь биеийн байдал туйлын хүнд байгаа талаар эмнэлгээс мэдээлжээ.

Эмнэлэгт байгаа сурагчид

Гумерова А, 15 настай

Зиянгареев Т, 14 настай

Ибрагимов К, 14 настай

Киямова Л, 13 настай

Хасанов К, 14 настай

Шигапов А, 9 настай (Туйлын хүнд байдалтай байгаа).

Гэмт хэрэгтний гарт долоон сурагч, хоёр багш амиа алдсан юм.

Халдлага хэрхэн болсон бэ?

Өглөө 175 дугаар сургуулийн хичээл үргэлжилж байлаа. 09:30 цагийн үед тус сургуулийн төгсөгч 19 настай Ильназ Галявиев зэвсэглэн сургууль дээрээ иржээ. Цар тахлын улмаас сургууль байнгын хамгаалалтаа алдсан байв. “Коммерсант” сонинд бичсэнээр гэмт хэрэгтэн сургууль руу орохоосоо өмнө гал нээсэн бөгөөд нэгэн ажилтан түүнийг зогсоох гэж оролдох үедээ шархаджээ. Орох хаалга хаалттай байсан ч Ильназ Галявиев өөрийн гараар хийсэн дэлбэрэх төхөөрөмжөө ашиглан хаалгыг нээж ороод гал нээж эхэлсэн байна. Тэрбээр ангиуд руу орж эхэлжээ.

Эхний буун дуу, дэлбэрэлтийн чимээний дараа чанга яригчаар сурагчдыг ангидаа байж, хаалгаа түгжихийг зарлажээ. Гэвч хэд хэдэн хүүхэд зугтахаар цонхоор үсэрсэн байна. Гэмт хэрэгтэн гуравдугаар давхрын нэгэн анги руу орж чадсанаар нэлээд хэдэн хүүхдийн аминд хүрчээ. Цагдаа нар сургууль руу ирэх үед тэрбээр буудахаа зогсоож, өөрөө бууж өгсөн байна.

Татарстаны Ерөнхийлөгч Рустам Миннихановын мэдэгдсэнээр амиа алдсан сурагчид наймдугаар ангийнх бөгөөд тэдний дөрөв нь хүү, гурав нь охин байжээ.

Халдлага гарах үеэр багш нар сурагчдаа нуухыг хичээж байсан бөгөөд цонхоор үсэрсэн сурагчдаас нэг охин амиа алдсан байна. Харин амиа алдсан хоёр багшийн нэг нь 26 настай бол нэг нь 55 настай байв.

Татарстанд энэ сарын 12-нд гашуудал зарлаж, амиа алдагсдыг оршуулсан юм. 

Сургууль, цэцэрлэгүүдийн хамгаалалтыг чангатгажээ

Гал нээсэн залуу коллежид программистаар сурдаг байжээ. Хичээлдээ ирэхээ больсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр түүнийг сургуулиас нь хөөсөн байсан аж. Түүнийг дунд сургуульд сурч байхдаа даруухан, хүмүүжилтэй хүү байсан гэж ангийнхан нь дүгнэжээ. Коллежид нь ч саяхныг хүртэл түүнтэй холбоотой асуудал гардаггүй байсан бөгөөд Ильназ Галявиев ангийнхан болон багш нартаа хүндэтгэлтэй ханддаг байжээ. Тэрбээр энэ оны эхээр хичээлдээ ирэхгүй, утсаа авахгүй болж, эцэг эхдээ тусдаа амьдарна гэж ярин удалгүй гэрээсээ нүүсэн байна. Залуу эцэг эхтэйгээ ч харилцахаа больсон байжээ.

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн коллеж, сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн хамгаалалтыг чангатгажээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
I(139.5.218.16) 2021 оны 05 сарын 14

Um ma ni bad me hum

0  |  0
Шинэ амьдрал чуулган(43.242.243.251) 2021 оны 05 сарын 14

КТМС-ч дэмий сургууль даа.

0  |  0
FUCKTHIS SONOF BTCHS(192.82.74.219) 2021 оны 05 сарын 14

ODOO TEGEED ENE MUU BURUU NOMTNUUDIN SVM HIIDIIG GERIIHAA URD BARIULAAD UURUU TOIRCH NUUSGDAJ GARAH HEREG UU??

0  |  0
зочин(202.21.108.32) 2021 оны 05 сарын 13

АРД ТҮМЭНДЖЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЬЕ ЕЕ. МАНАЙ ОРОНД УЛСТӨРИЙН БАЙДАЛ ИЙМ ХУРЦАДМАЛ БАЙГААГ ГАДНЫХАН АШИГЛАЖ БОЛЗОШГҮЙ ШҮҮ. ДЭЭДСҮҮД МИНЬ ЭВ ЭЕЭ ХИЧЭЭХГҮЙ БОЛ ГАДНЫ МӨНГӨТЭЙ АЛУУРЧДЫН ГАРААР ТӨРИЙГ МААНЬ ЭРГҮҮЛЖ МЭДЭХ НЬ БАЙНА ШҮҮ

0  |  0
Top