ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотын 175 дугаар сургууль дээр энэ сарын 11-нд халдлага болж, есөн хүн амиа алдаж, хамгийн багадаа 20 хүн шархадсан билээ. Халдлагыг 19 настай коллежийн оюутан Ильназ Галявиев үйлджээ. Тэрбээр сурч байсан сургууль дээрээ ирж, хүмүүс рүү гал нээсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн долоо нь хүүхэд, хоёр нь том хүн байжээ.
Халдлага үйлдсэн этгээд бусад ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил чимээгүй, даруухан, компьютер сонирхдог, хэнтэй ч нөхөрлөдөггүй нэгэн аж. Залуу гэмт үйлдлээ нарийн төлөвлөж, ойр дотныхон нь юу ч олж мэдэхээргүй нууцалж байжээ.
Түүнтэй нэг ангид сурч байсан залуу сэтгүүлч нарт ярихдаа “Ильназын тухай ямар ч муу зүйл хэлж чадахгүй. Тэр ангидаа хамгийн дуугүй, тайван нь байсан. Миний бодлоор хэн ч түүнийг дээрэлхдэггүй байсан. Бид ангиараа сайхан нөхөрлөдөг байсан. Багш нар ч түүнийг ад үзээгүй. Зарим ууртай багш нар байсан ч Ильназыг гомдоосон зүйл байхгүй. Тэр эцэг эхтэйгээ ч ямар ч асуудалгүй байсан. Хичээлдээ үргэлж цэвэрхэн, нямбай ирдэг байсан. Миний мэдэхээр тэр сайн хүмүүжилтэй залуу. Сургууль дээр ямар ч асуудал байгаагүй” гэжээ.
Ильназ коллежийн дөрөвдүгээр курсийн оюутан байжээ. Коллежид нь ч түүнтэй холбоотой асуудал гарч байгаагүй бөгөөд залуу ангийнхан болон багш нартаа хүндэтгэлтэй ханддаг нэгэн байсан аж.
Харин 2021 оны эхээр Ильназ Галявиев хичээлдээ ирэхээ больж, утсаа авахаа байжээ. Түүнийг их түрэмгий болж, тусдаа амьдарна гэж ярьж, удалгүй гэрээсээ явсан талаар аав нь ярьсан байна. Тэрбээр эцэг эхтэйгээ ч харилцахаа больсон байжээ.
Ильназын ээж одоог хүртэл шокноос гарахгүй, хүүгийнхээ хийсэн үйлдэлд итгэж чадахгүй байгаа аж. Түүний үйлдэх гэж буй хэргийн талаар гадарласан байж болох ганц хүн бол дүү нь гэнэ. Ильназ түүнд сурч байсан сургуулиа үзэн яддаг, заримдаа тэнд очоод бүгдийг нь буудах хүсэл төрдөг тухайгаа ярьж байжээ.
Залууг дөрөвдүгээр сарын 26-нд төлбөрийн улмаас коллежоос нь хөөсөн байна. Хоёр хоногийн дараа тэрбээр буу худалдаж авчээ. Сүүлийн үед маш хачин байх болсон түүнд 2018 онд тархины хавдрын онош тавьж байсан талаар Татарстаны телевиз мэдээлжээ.
Хохирогчид:
Залууг сургууль дээр гал нээх үеэр сэргэлэн багшийн ачаар хаалгаа түгжиж амжсан сурагчдаас бусад нь аймшигт үйлдлийг нүдээрээ харжээ. Сургуулийн захирлын ангидаа дотроосоо түгжиж, аль болох чимээгүй бай гэсэн яриаг сонссон сурагчид дундаас айсандаа цонхоор үсэрсэн хоёр охины нэг нь амиа алдсан байна. Гал нээх үеэр сургууль дээр найман хүн алагдсан бол нэг хүн эмнэлэгт очоод нас баржээ.
Гэмт хэрэгтний гарт амиа алдсан хүмүүс:
Багш Эльвира Игнатьева, 26 настай
Багш Венера Айзатова, 55 настай
Ахлах ангийн сурагчид болох Амир Ш. (14 настай )
Алиса Г. (15 настай)
Амир В. (15 настай)
Зульфия Г. (15 настай)
Дамир Г. (14 настай)
Амир З. (14 настай)
Ильзия Н. (14 настай)
ОХУ-ын одод болон бусад улсын албаныхан Татарстаны нийслэл Казаньд болсон эмгэнэлт үйл явдалд эмгэнэл илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ манайд ирээд хүн алахгүй гээд байгаа нөхдүүд хүний гараар могой бариулах гэсэн хогийн гарууд байна алмаар тэмцмээр байгаа бол өөрөө хийгээч залхуу новшнуудаа та нарыг хэзээ хэн ирж биднийг төлөө тэмцэх бол гэж хүлээж сууж байтал ман эх орныг чинь дуусгаж байна
Хүн хэлэлтгүй манайд ч гэсэн цэрэг даргийгаа буудаж алсан биз дээ.өөрсдийхөө гэмийг мэдэхгүй хүний хийсэн үйлдэлд буруу өгөхөө боль малнуудаа
Demii gem zemgvi hvmvvsiig alj bhaar manaid ireed 76g shvrsheed uguuch
Manaid ireed xulgaichuudiig namnaxgui dee
шашны суртал нэвтрүүлэгт автжээ Лалын шашин бол харгис ,хүнийг маш хүчтэй итгүүлж галзууруулдаг юуч хийхээс буцахгүй хүмүүжил олгодог.мухамедийг шүүмжилсэн хүнийг шууд хутгалж байсан
аймаар юм бэ.ум мани бадмэ хум, ом ами дэва хри бурханы ариун орноо хурдан терцгеех болтугай