Казаньд халдлага үйлдсэн залуу үзэн ядалтаас болж гэмт хэрэг хийсэн гэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотод өнгөрсөн тавдугаар сард халдлага үйлдсэн этгээд одоо Москвад Бутырын шоронгийн тусгаарлах байранд хоригдож байна.

9 хүний аминд хүрч, 21 хүнийг шархдуулсан 19 настай залуу үйлдсэн хэргийнхээ талаар “Би уг хэргийг үзэн ядалтаас болж үйлдсэн. Одоо эрүүл саруулаар сэтгэж, гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа” гэж ярьжээ. Ильназ Галявиев гэмт хэрэг үйлдэх үедээ галзуурсан байсан гэсэн сэтгэцийн эмч нарын дүгнэлт гарсан билээ.
 

Ильназ Галявиевийг анх амиа хорлох үйлдэл хийхээс нь сэргийлж, нэг хүний өрөөнд камерын хяналттайгаар хорьж байсан бол одоо гурван хүний өрөө рүү шилжүүлсэн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Залуу өмнө нь байцаалтын үеэр “Сургууль руу хэн нэгнийг айлгах гэж ороогүй харин зорилготойгоор хүмүүсийг хөнөөх гэж очсон. Үндсэн хуулийн дагуу буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Илүү олон хүн буудаагүйдээ харамсаж байна” гэж мэдүүлсэн байдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top