Cаго Ай: Монголд "Тунгалаг тамир" шиг сайн ном байдгийг япончуудад таниулахыг хүсдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэлсэн. Зуны сургууль нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургах зорилготой байдаг юм. Энэ жилийн хувьд 11 орны 17 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан иржээ. Тэдний нэг болох таван жилийн турш Монголыг судалж буй судлаач Саго Айтай ярилцсан юм.


-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Яагаад Монгол Улсыг судлахаар болсон бэ?

-Би Япон улсын Токиогийн гадаад судлалын их сургуульд магистрийн зэргээ хамгаалахаар сурч байгаа. Миний төрсөн нутаг болох Цүшимад Хубилай хаан цэргүүдтэйгээ 1274 онд довтлон ирсэн байдаг. Монголын цэргүүд Японтой байлдсан түүхийг уншиж байлаа. Бага байхаасаа Монгол Улсын түүхийг уншиж, бага багаар сонирхож байсан юм. Ахлах ангид сурах үедээ бага ангийн багш болно хэмээн боддог байв. Улмаар Токиогийн гадаад судлалын их сургуульд англи хэл суръя гэж бодож байсан ч багш маань “Англи хэлийг өөр их сургуульд сурч болно.

Тиймээс япон хүний мэдэхгүй, сонирхолтой санагдаж буй хэлийг сурвал илүү сайн багш болж чадна” хэмээн хэлж байсан. Тийм учраас би англи хэлээс өөр хэлийг сурахаар болсон юм. Багаасаа Монгол орны талаар сонирхож байсан маань ч энэхүү хэлийг сурахад нөлөөлсөн. Мөн Монгол болон Япон орнууд түүхээс гадна Асашёорюү, Хакүхо гэх мэт сүмо бөхчүүдээрээ холбогддог. Тиймээс энэхүү хоёр улсыг нягт холбоотой гэж боддог байсан ч үнэндээ япончууд Монголын тухай юу ч мэдэхгүй. Тиймээс би Монголын талаар илүү их зүйлийг мэдэхийг хүссэн.

-Тэгвэл япончууд бидний талаар юу мэддэг бол?

-Гэр, бөх, хээр нутаг зэргийг мэднэ. Улаанбаатар хот шиг том хот байдаг хэмээн япон хүн мэдэхгүй, ийм төсөөлөл ч байхгүй.

-Өмнө нь Монгол Улсад ирж байсан уу?

-Тийм ээ. Ирж байсан. Би 2019 онд буюу цар тахлын өмнө Монгол Улсад ирсэн. Ингэхдээ МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зуны сургуульд сурахаар ирж байлаа. Харин энэ удаа хоёр дахиа ирээд байна

-Монгол Улсад анх ирэхэд танд ямар санагдаж байсан бэ?

-Би Токиод амьдардаг ч миний төрсөн нутаг Японы хөдөө газар. Тэнд бага байхдаа амьдарч байсан учраас Улаанбаатарт ирээд их гайхсан. Ийм том хот хэмээн бодож байгаагүй ээ. Мөн олон төрлийн өндөр барилга, байшин харсан нь төсөөлж байснаас маань өөр байсан. Маш их гайхсан. Хээр нутгийн төсөөллөөс илүүтэй орчин үеийн барилгууд байгаа нь тухайн үед уулга алдахад хүргэсэн л дээ.

-Та монголоор их сайн ярьдаг юм байна. Монгол хэл бол сурахад хэцүү хэлнүүдийн нэг. Хэл сурсан ч давтах хэрэгтэй байдаг. Танд монгол хэлээр бусадтай харилцах боломж хэр байв?

-Би Монголын уран зохиолыг их уншдаг. Тэр дундаа Тунгалаг тамир романыг судалдаг. Миний хувьд монголоор уншихдаа сайн ойлгодог. Гэвч ярианы чадварын хувьд тааруухан. Учир нь надад монгол хүнтэй монголоор ярилцах цаг, боломж төдийлөн их олдоогүй. Монгол хэлний багштайгаа л монгол хэлээр ярилцахаас бусдаар японд ярилцах, уг хэлийг ашиглах боломжгүй учраас монгол хэлний яриа маань муу байдаг. Тийм учраас энэ удаад Монголд ирээд монголчуудтай, мөн бусад улсаас ирсэн судлаачидтай монголоор сайн ярих төлөвлөгөөтэй байгаа.

-Монгол хэлний хувьд кирилл үсэг ашигладаг бол япон хэлэнд ханз ашигладаг шүү дээ. Тэгэхээр ханз бичиж байгаад кирилл үсгээр бичих нь хэцүү байсан байх даа?

-Эхэндээ жоохон сонин санагдаж байсан. Япончууд дараагийн сурах хэлээрээ англи хэлийг сонгож, сурдаг. Англи хэлний латин үсэг, кирилл үсэг хооронд төстэй, ижил үсгүүд байдаг ч гэсэн хоорондоо их ялгаатай. Тиймээс сурахад их сонин байсан ч, тухайн үсгийг цээжилж, бичих нь тийм ч хэцүү байгаагүй.

-Монголын уран зохиолыг их уншдаг, тэр дундаа Тунгалаг тамир романыг судалдаг гэлээ. Яагаад энэхүү романыг судлахаар болсон талаараа хуваалцахгүй юу?

-Би Японд Монголын уран зохиолын орчуулгын түүвэр ном уншиж байсан. Маш олон зохиолчийн бүтээлүүд хэвлэгдсэн байсан юм. Тухайлбал, Д.Нацагдорж, Б.Ринчен гэх мэт. Олон зохиолчийн өгүүлэл болон туужийн орчуулгын ном уншаад хамгийн их таалагдсан нь Ч.Лодойдамын Тунгалаг тамир роман байлаа. Ийм сайн бүтээлийг япон хэлний орчуулгаар уншсан учраас монгол хэлээр уншмаар санагдсан. Би энэхүү бүтээлийг монгол хэлээр уншаад Ч.Лодойдамбын бусад зохиолыг уншмаар санагдаж, өгүүллэг, тууж зэрэг олон бүтээлийг нь уншсан юм. Тунгалаг тамир бол Ч.Лодойдамбын хамгийн том зохиолоор барахгүй ХХ зууны Монголын уран зохиолын хамгийн том бүтээлүүдийн нэг. Би Монголд уран зохиолын ийм сайн ном, бүтээл байгаа гэдгийг япончуудад таниулахын тулд судалж байгаа юм.

-Тунгалаг тамир романыг уншаад сэтгэлд тань хоногшсон дүр нь хэн байсан бэ?

-Романыг уншаад сэтгэлд үлдсэн дүр гэвэл хоёрыг нэрлэнэ. Эхнийх нь Дулмаа. Тэр эмэгтэй үнэхээр зоригтой. Түүнээс үлгэрлэж, сурах зүйл маш их бий. Нөгөөх нь Анги Ринчен лам. Тунгалаг тамир бол социализмын үед бичсэн зохиол. Социализмын үед бичсэн романуудад шашин, ламын талаар дандаа муухайгаар бичиж, тэднийг муу хүмүүс мэтээр харлуулдаг. Анги Ринчен ламыг сайн хүнээс гадна ухаантай хэмээн дүрсэлдэг. Тиймээс л би түүнд дуртай. Монголын уран зохиолын дотор хамгийн онцлогтой дүр гэж боддог.

-Орчин үеийн Монголын уран зохиолын бүтээлүүдээс уншиж, судалж үзсэн үү?

-Үгүй ээ. Зөвхөн Ч.Лодойдамбын талаар судалж байгаа учраас орчин үеийн уран зохиолыг төдийлөн сонирхоогүй. Гэхдээ цаашдаа зөвхөн Ч.Лодойдамба гэлтгүй олон зохиолчийн бүтээлийг уншиж, судалмаар байна. Тэр үедээ Монголын орчин үеийн уран зохиолыг ч гэсэн судална.

-Монгол орноор тухтай аялж, зугаалж чадав уу?

-Үгүй ээ. Чадаагүй. Зөвхөн зуны сургуулийн хөтөлбөрөөр л ирсэн учраас аяллын маршрут гаргаж, олон газраар яваагүй.

-Дараагийн удаа боломж олдвол суралцах чиглэлээр бус аялах зорилготойгоор ирэх үү?

-Тийм ээ. Олон газраар явмаар байна. Хамгийн түрүүнд Тамирын голд очиж үзэх хүсэлтэй байгаа. Боломж олдвол дараа жил эсвэл дараагийн хэдэн жилдээ Монгол орноор тухтай аялж үзэх хүсэл их байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.19.78) 2022 оны 09 сарын 27

Shan bvsgui bn ilvv ih amjilt hvsie de

4  |  0
Zochin(202.126.88.95) 2022 оны 08 сарын 06

Ene ohin harin ta nariin yambii tarhnaas havgui iluu ym bishuu\nMongoliinhoo zohiolchdiig nerleed helj chadahgui yambii tarihnuud

0  |  0
66.181.161.98 д(122.22.219.99) 2022 оны 12 сарын 11

Чам шиг ямбий тархитал ал байснаас ямбий царайтай байсан нь дээр 66.181.161.98.

9  |  0
Ats(66.181.161.98) 2023 оны 05 сарын 27

Yambii tsaraitai al bn daa

1  |  14
Зочин(203.91.115.46) 2022 оны 08 сарын 04

л бахдан үзэцгээдэг. Яг л япон хөгжмийн найруулга дээр дуулсан манай Норовбанзад гуайн Уяханзамбативийн наран дуу шиг.

1  |  0
Зочин(203.91.115.46) 2022 оны 08 сарын 04

Шатандаа эрсэдсэн хувьсгалч хуврагийн дүр. Чухамдаа тийм хүн огт байгаагүй. Хувьсгалчид Улааны суртлаар цаасан дээр бий болгосон. Жинхэнэ амьдрал дээр байсан Анги Шагдар бол Богдтой тэгэж их тэрсэлдээгүй. Зохиолд үзэл суртлаар гологдож киноны найруулгад ороогүй өчнөөн хэсэг бий. Дулмаа бол чухамдаа маш завхуул, *** эмэгтэй юм. Гэвч хүссэн хүсээгүй хувьсгалч дүр болж таарна. Итгэлт бол бизнис сэтгэлгээтэйгээс гадна хулгайч, луйварчин, алуурчин хүн юм. Аргагүй Тамирын хүү. Энэ сайхан зохиолыг хувьсгалт найруулга л балласан. Бид үзэл суртлаар эрэмдэг зэрэмдэг болсон сүүлийн хувьсгалт найруулгыг

0  |  0
Зочин(203.91.115.46) 2022 оны 08 сарын 04

Уншаагүй бол яаж мэдэхэв дээ. Тунгалаг Тамир Ускиног үзчихээд номыг нь мэднэ гэж хэлж болохгүй. 20-р зууны Монголд Шолоховын Дөлгөөн Доны хуулбар зохиол гарах нийгмийн захиалга байсан хэрэг. Лодойдамба энэ даалгаврыг биелүүлсэн. Мань хүн даалгавраа 100 хувь биелүүлсэн боловч Намзасаг өөрсдийн пропагандагаа нягт шургуулсаны үр дүнд Тунгалаг Тамир Уск бий болсон юм. Зохиол бүхэлдээ хувьсгалт реализмын сонгодог загвар болсон. Дарлагч ба дарлагдагч ангийн төлөөллүүдийн тэмцэл, тэдгээрийн хооронд үүсэх драм. Эцэст нь хувьсгал ялж буй юм. Анги Ринчин бол чухамдаа хувьсгалчдын таалалд нийцсэн, засрах

0  |  0
Yaadag bol doo(98.253.30.34) 2022 оны 08 сарын 04

SOZ Realism zohiol iig JAP hun unshaad nariin oilgohgui l bolov uu daa. Gadaad hun bitgii hel odoo ueiin zaluuchuud ch barag oilgohgui shuu dee.

0  |  0
Oogii(202.9.46.183) 2022 оны 08 сарын 04

Angi rinchin gej xen be.

0  |  0
Oogii(202.9.46.183) 2022 оны 08 сарын 04

Angi riirchin lam gej xen be.

0  |  0
Top