Биологи буюу амин судлалд хүний тархинд хиппокампус хэмээх аз жаргал хариуцдаг хэсэг байдгийг тодорхойлсон. Тэгвэл аз жаргалыг аль нэг шинжлэх ухаанаар тодорхойлох нь хангалтгүй мэт. Өөрийн аз жаргалаа тодорхойлохын тулд математик ашиглаж, өөрийн болгохыг тулд физикийг ашиглаж, ойлгохын тулд философийг ашиглаж, бий болгохын тулд бусад шинжлэх ухаануудыг ашигласаар л байдаг.
Хүн өөрийг нь аз жаргалтай болгодог зүйлийг олох хүртлээ маш олон зүйлийг туршиж үзсэн байдаг. Зарим нь анхны оролдлогоороо олчихдог бол, нөгөө хэсэг нь насан туршдаа өөрийг нь илүү их аз жаргалтай болгох зүйлийг хайж явсаар хорвоог эцэслэдэг.
Аз жаргал дан ганц хайр дурлал, гэр бүлээр хэмжигдэхгүй. Өдөр тутамдаа хийдэг бүх зүйлээс мэдэрч эхэлнэ. Хоол нь дээр жишээ авч үзэхэд. Нэг хэсэг амтархан идэхдээ аз жаргалын гормоныг ялгаруулдаг бол. Нөгөө хэсэг нь хийсэн хоолыг нь амтархан идэж байгааг харж аз жаргалыг мэдэрдэг. Харилцан яриа дээр ч нээх ялгаагүй зөвхөн их ярьж байж илүү их аз жаргалыг мэдэрч байхад. Хүний яриаг сонсож түүний хариуд аз жаргалыг мэдэрнэ. Ийм зохилдолтой явсаар хүмүүс нэг нэгнээ олох нь элбэг.
Ингээд нэгийг олсныхоо дараа дахин хайж эхэлнэ. Хайр дурлалыг олж жаргалыг мэдэрч эхэлмэгц дараагийнхдаа шунана. Илүү олон зүйлээс зэрэг аз жаргалыг мэдрэхийн тулд гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж өнөр өтгөн амьдралыг зохицлооно. Биелээгүй мөрөөдөл, дутуу орхисон, амсаж үзээгүй аз жаргалаа мэдрэхийг тулд үр хүүхдэдээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг тулгадаг нэг хэсэг ч бий. Хүн төрөлхтөн төрсөн цагаасаа эхлэн л аз жаргалд донтсон юм шиг ажиглагдана.
Өөрийн аз жаргалаа хойш нь тавьдаг гэж ярьдаг ч миний хувьд тийм биш. Тодорхойлолт нь бол аз жаргалаа орхих биш солих юм. Тухайлбал, хайртай хүн чинь тамхины үнэрт дургүй, харин таны үнэрт дуртай гэсэн учраас тамхинаас аз жаргалыг мэдэрдэг хэрнэ түүний төлөө орхиж байгаа мэт харагдаж болно. Үнэндээ тамхинаас авч байгаа аз жаргалаа тухай хүнийг баярлуулж авч байгаа аз жаргалаараа сольж байгаа хэрэг
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )