Хөшигийн хөндийн инженерийн шугам сүлжээнд 30 ТЭРБУМЫГ төсөвлөжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан билээ.

Тэгвэл өчигдрийн (2022.08.10) Засгийн газрын хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа.

Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийн нисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр болж, үүнд зориулан энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу! 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
31(64.119.27.55) 2022 оны 08 сарын 11

5 р цахилгаан станц ыг тэр хавьд барьчаасай

0  |  0
Top