Тухель, Конте хоёр зодолдох шахаж, улаан картаар торгуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Английн Премьер лигийн хоёрдугаар тойргийн гол тоглолт өчигдөр шөнө Лондонд болж, Челси, Тоттенхэм багууд үнэн утгаараа “алалцаж”, 2:2 тэнцлээ.

Багуудын дасгалжуулагч Томас Тухель, Антонио Конте хоёр тоглолтын турш хоёр удаа зодолдох шахлаа. Тоттенхэм багийн дасгалжуулагч Конте гоолоо хэт их баяртай тэмдэглэсний улмаас герман эр уурласан.

Тухель Контег хол очиж баярлахыг сануулан, хашхирсан.

Хоёр дасгалжуулагч хоолойныхоо хэмжээгээр нэг нэгнээ загнаж байлаа.

Ингээд тэд шар хуудсаар торгуулсан юм.

Челси ялах тун дөхсөн ч шүүгчийн нэмэлт цагт Тоттенхэм гоол оруулж, тоог тэнцүүлсэн.

Тоглолтын дараа шинэ “дайн” үүссэн. Конте гар бариад цааш явах гэсэн ч Тухель гарыг нь тавьсангүй.

Конте яах гээд байгааг нь асууж байгаа нь харагдлаа.

Харин Томас гар барихдаа нүд рүү харж байх ёстой гэж хэлсэн.

Дахиад хэрүүл эхэлсэн.

Хэн хэнд нь улаан хуудас өгч, салгасан.

Тэд дараагийн тойрогт багаа талбай дээр удирдаж чадахгүй. Челси Лидстэй тоглох бол Тоттенхэм баг Вулверхэмптонтой учраа таарсан байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top