Улс төрийн хүрээнд дан болон давхар дээлний маргаан олон жил үргэлжилсэн. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын өчигдрийн /2022.08.15/ хуралдаанаар дээрх асуудалд цэг тавилаа.
Учир нь, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын сайд нарын дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гэх заалтыг тусгасан. Уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг.
Тодруулбал, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн оршил болон холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж, гомдол гаргасан юм.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Их суудлын хуралдаанаар Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Ингэснээр цаашид Засгийн газрын сайд нар дан, эсвэл давхар дээлтэй байх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ сайд нараа УИХ-ын гишүүдээс эсвэл гаднаас томилох нь өөрийн эрх мэдэл, сайн дурын асуудал юм.
Энэ талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өчигдөр /2022.08.16/ мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Монгол Улсын парламентын түүхэнд өнөөдөр том түүхэн өдөр тохиож байна. ҮХЦ- өнөөдрийн Их суудлын хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна гэх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн анхны зорилттой нийлж байгаа эсэхийг хэлэлцсэн. Энэ нэмэлт өөрчлөлт нь агуулгын хувьд зөрчил үүсгэсэн. Иймд зөрчлийг арилгах асуудлаар миний бие мэдээлэл гаргасан. Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ бол ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. ҮХ-ийн Их суудлын дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Цэг тавилаа. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн Их суудлын хурлаар УИХ-ын 4 гишүүн Засгийн газарт заавал ажиллах ёстой гэх зүйл заалт үгүй болж байгаа бол УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. Учир нь 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллана гэх үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр энэ хязгаарлалт үгүй боллоо. Ингэснээр засаглалын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ҮХЦ-ээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байдлаар тогтоол гарлаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
Eрөнхий сайд аа! Бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээх ажлаа энэ танхимынхаа хүрээнд амжилттай хэрэгжүүлээрэй.Ард чинь асаалттай танк шүү сонгогчид нь.Цэцийн захиалгат заваан шийдвэр,завсаргүй гүйлдэх албан тушаалын донтой гишүүд цаашаа...ГҮЙЦЭЭ.
доржхандаа чи ямарч хууль зүйн анхан шатны мэдлэггүй нөхөр байна. Цэцийн буруу бөгөөд тэнэг шиыдвэрийг дэмжээд байгаа чинь чамайг хуулийн мэдлэггүй гэдгийг нотлоод байна. Үндсэн хуулийн заалт нь үндсэн хуулиа зөрчинө гэж ямар юм байдгийн. Манайхаас бусад улс оронд ийм ичмээр шийдвэр гаргахгүй.
hoti darga daeo kasakasten hulagai higed ogloo.
ажлыг нь хийлгээ новшнуудаа
50 саяын Данх онколдчихоосой
ажлаа хийж байгаа улсуудыг сольж юу хийнэ харин хоёр сайдаа л тавина биз дээ УИХ ын гишүүн сайд байх тийм ач хологдолтой биш дээ төрийн ажил цалгардуулна эрх мэдлээ ашиглаж мөнгө иднэ гээд онгцгүй туршлага бий шүү дээ