Д.Отгонбаатар: Улс орны хүн амын дархлааны тогтолцоо өөр учир бид эх орондоо вакцин үйлдвэрлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

-Шинжлэх ухаан руу улс төр орох юм бол хүн төрөлхтөнг сүйрүүлдэг-

Монгол Улсын анагаах ухааны салбарт хагас зуун жил зүтгэж, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн удирдах албан тушаалд ажиллаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртсэн доктор профессор Д.Отгонбаатарыг “Өглөөний зочин” хоймортоо урилаа. Түүнтэй анагаахын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлынх нь өрнүүн он жилүүд болоод өнөө үед дэлгэрээд буй цар тахал, вирустэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа.


-Та анагаахын сургуулийг хэдэн онд төгссөн бэ, яагаад эмч мэргэжлийг сонгох болов?

-Би 1959 онд Анагаах ухааны их сургуульд тусгай хуваариар орж байлаа. Анагаах ухааны их  сургуулийн конкурс болж тус сургуулийн профессор Д.Балдандорж гэдэг хүн надад тусгай хуваарь өгч оруулж байсан. Уг нь кино операторын хуваарь ирж Орост сурах сонирхолтой байсан боловч анагаахын салбар руу урвасан даа. Хүний хувь заяа гэдэг сонин юм шүү. Оюутан болоод шөнө, өдөргүй хичээлдээ шамдаж онц сайн суралцаж, нэмэгдэл цалин урамшуулал авч, улам л мэргэжилдээ шунан дурлах болсон доо.

Анагаах ухааны их сургуулийг 1975 онд их эмчээр төгсөөд төрсөн нутаг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын эмчээс дарга хүртэл ажилласан. Нутагтаа би гурван “улаан”-тай очиж байлаа. Нэг нь Монгол Улсын спортын мастерын улаан тэмдэгтэй, нэг нь Анагаахын их сургуулийн улаан ромботой, нэг нь улаан маамуутай онгоцноос бууж байв шүү дээ. Миний ажиллаж байсан үед гэдэсний хижиг өвчин, менингит, цусан суулга, ханиад томуу гээд халдварт өвчин маш их дэгддэг байсан.

-Төгсөөд эрүүл мэндийн салбарт ажилласан он жилүүдээ эргэн дурсвал хүнд сорилттой, дурсамжтай үе их байсан байх. Тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан цагаан нөмрөгт эмч нараа эргэн дурсвал?

-Анагаах ухааны их сургуулийг 1975 онд их эмч мэргэжилтнээр төгсөөд төрсөн нутаг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын эмчээс дарга хүртэл ажилласан. Нутагтаа би гурван “улаан”-тай очиж байлаа. Нэг нь Монгол Улсын спортын мастерын улаан тэмдэгтэй, нэг нь Анагаахын их сургуулийн улаан дипломтой, нэг нь улаан маамуутай онгоцноос бууж байв шүү дээ. Миний ажиллаж байсан үед гэдэсний хижиг өвчин, менингит, цусан суулга, ханиад томуу гээд халдварт өвчин маш их дэгддэг байсан.

Халдварт өвчинтэй тэмцэх, халдварын голомтод ажиллах, соён гэгээрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж эхэлснээр халдварт өвчин тууштай буурсан. Олон суманд шөнө, өдөргүй дуудлагаар явдаг байлаа, гэртээ ч орох завгүй ажилладаг байж дээ. Хоёр нийгэм солигдсон хүнд үед аймгийн Эрүүлийг хамгаалах бодлогын болон Нийгмийн бодлогын хэлтэсийн даргаар ажиллаж байхдаа анхны даатгалын системийг аймагтаа нэвтрүүлэх, анхны өрхийн тогтолцоог бий болгох, халдварт өвчний төв байгуулах, эх нялхасын эндэгдлийг бууруулж, амрах төрөх байрыг байгуулах, олон улсын төслийг хэрэгжүүлэх гээд олон шинэлэг ажлыг амжилттай хэрэгжүүлж байлаа. Намайг ажлын гараанд тосон авсан Р.Оролзодмаа дарга, сүүлд гавьяат эмч болсон С.Дуламсүрэн, А.Амбасэлмаа, халдвартын Б.Адъяа эмч, мэс засал сэхээний эмч Б.Готов гээд дурдаад баршгүй олон сайхан хүнтэй мөр зэрэгцэн, гар нийлж ажиллаж байлаа. Тэднээсээ суралцаж, тэднийгээ удирдаж явсан он жилүүд бол мартахын аргагүй сайхан дурсамжтай юм даа.

-Та бол ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн захирлаар олон жил ажилласан. Таныг ажиллаж байх үед олныг хамарсан халдвар хэр их гарч байв?

-Эрүүл мэндийн яамнаас Дундговь аймагт хэд хэдэн удаа томоохон шалгалт явуулаад манай байгууллага хоёр удаа улсад тэргүүн байр эзэлж байлаа. Ажилласан туршлага, арга барилыг маань үндэслэж П.Нямдаваа сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар 1999 онд томилогдож байсан. Нийслэл хотод ирээд цаг үеийн болоод эдийн засгийн байдал хүндхэн байгаа үед Халдвартын удирдах ажлыг авсан даа. Ажлаа аваад дархлаажуулалтын ажлыг шинээр баталж, хуулиар батлуулж чадсандаа бахархдаг. Мөн саа өвчин, улаан бурхан өвчлөлийг устгах хөтөлбөрийг хэрэгжүүлж Зүүн Өмнөд Азийн бүсдээ саа өвчин, улаан бурхан өвчлөлийг устгасан гэдэг сертификат авч байв. Улмаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв буюу тэр үеийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн захирлаар томилогдож очиход тарваган тахал, боом, галзуу, шүлхий, малаас хүнд халддаг судлагдаагүй өвчлөл маш өндөр байсан. Тийм учраас салбар хоорондын ажлыг уялдуулж, гурван яамны тушаалыг гаргуулж Засгийн газраар батлуулж ЗӨСҮТ болгосон. ДЭМБ-ын экспертүүдийг урьж авчраад зөвлөмж гаргуулж, ажиллах арга барилыг шинэчилж, дэлхийн 20-иод улсын эрдэмтэд, судалгааны хүрээлэн, академиудтай гадаад харилцааг хөгжүүлж хамтарч ажилласан. Ялангуяа XXI зууныг вирусийн зуун болно гэдэг үгийг би тэртээ 1999 онд хэлж байлаа шүү дээ. Дээрх ажлууд вирусийн зуунтай тэмцэх бэлтгэл ажлын эхлэл болж өгсөн. Алматагийн Европын сангийн шугамаар “К18, 17” төслийг хэрэгжүүлж зоонозын өвчин судлалын чиглэлээр 60 эрдэмтнийг жилийн дотор бэлдэж гаргасан нь одоогийн зоонозын салбарын боловсон хүчин болж чадавхжижээ. Анхны САРС өвчин дэгдэхэд Монголд маш сайн зохион байгуулалттай хөл хорио тогтоон ажиллаж чадсан. Үүн дээр түшиглэж өнөөгийн цар тахалтай тэмцэх ажлыг явуулж байгаа юм шүү дээ. Тэр үед эрдэм шинжилгээний ажлаар ОХУ-ын Алс Дорнод Сибирийн академид суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ судалгаагаар Монголд судлагдаж байгаагүй галзуу өвчин гэж мал амьтнаас хүнд халддаг аюултай өвчлөлийг судалсан. Жилд 10 гаруй хүн энэ халдвараар нас бардаг байсан шүү дээ. Молекул биологийн түвшинд судалж эрдмийн зэрэг хамгаалж, судалгааны эргэлтэнд оруулсан. Энэ бол шинээр гараад буй вирусийн судалгааны суурь болсон гэдэг утгаараа дэлхийн олон улсын томоохон хуралд уригдаж илтгэл тавьж, олон улсын 10 орчим сэтгүүлд нийтлэгдэж, байлаа. Энэ бүхэн сайн сайд, сайн багш, сайн хамт олны урам зориг, дэм хүч юм даа. Одоо 2014 оноос “Этүгэн” дээд сургуульд багшилж эрүүлд мэндийн сал­барын боловсон хүчнийг бэлтгэж байна даа.

Байгаль экологи, нийгмийн өөрчлөлтийн аюул нь вирусийн толгойг нь өндийлгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйл байна, үүнд антибиотик, тарианы замбараагүй хэрэглээ, эмийн дасан зохицол нь вирусийг эмчлэх боломжийг багасгаад байгаа юм. Хүн төрөлхтөн вирусийн довтолгоонд аль хэдийн орчихсон тэмцэхэд бэрхшээлтэй. Вакцин гэдэг чинь цэвэр мөнгө шүү дээ. Тив дэлхий, улс орон дамнан ажиллаж буй корпорациудын эрхшээлд орж эх орондоо вакцин шахаж байна. Зүй нь бол улс орны хүн амын дархлааны тогтолцоо өөр өөр. Америк вакцин хятад хүнд, хятад вакцин монгол хүнд таарах уу гэдгийг судлаагүйгээс гурван тун тариулсан хүн халдвар авч байна шүү дээ. Шинжлэх ухаанч биш дархлаажуулалт бол том алдаа. Монголынхоо шинжлэх ухаанч эрдэмтэн, вируслогич, судлаачдынхаа саналыг аваа­гүй, огт тоогоогүй нь маш буруу алхам юм.

-Та сая XXI зуун бол вирусийн зуун гэлээ. Дэлхий дахинд төрөл бүрийн вирус их дэгдэх боллоо. Үүнтэй тэмцэж буй өнөөгийн эрүүл мэндийн салбарынхны арга барил хэр санагддаг вэ. Эрдэмтэн хүний хувьд яагаад ийм их вирус шинээр гараад байгаа гэж үзэж байна?

-ОХУ, БНХАУ, Герман зэрэг орны академиудтай Засгийн газрын хоорондын хамтын ажиллагаатай болсноор жилдээ 700 мянган ам.долларын санхүүжилттэй томоохон лабораторийг Монголдоо байгуулсан. Энэ лабораторийг байгуулснаар Ковидын шинжилгээг 100 хувь хийх боломж­той болсон юм. Өнөөгийн цар тахалтай тэмцэх арга барил нь тэр үеийн аргачлал, зөвлөмж, эрх зүйн актууд дээр ажиллаж байгаа. Гэлээ ч гэсэн бидэнд алдаа байна. Байгаль экологи, нийгмийн өөрчлөлтийн аюул нь вирусийн толгойг нь өндийлгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйл байна, үүнд антибиотик, тарианы замбараагүй хэрэглээ, эмийн дасан зохицол нь вирусийг эмчлэх боломжийг багасгаад байгаа юм. Хүн төрөлхтөн вирусийн довтолгоонд аль хэдийн орчихсон тэмцэхэд бэрхшээлтэй. Дээр дурдсанчлан бидний гаргаж буй алдаа их бий. Нэгдүгээрт, Солонгосоос онгоц дүүрэн хүн авчирчихаад зочид буудалд бөөгнүүлж 21 хоног хорьдог нь тархвар зүйн алдаа болж байсан юм. Одоо бол гэрээр нь эмчлээд байгаа биз дээ. Эрүүл, өвчтэй, өвчнийг тээвэрлэгч, өвчний нууц үе дээрээ байгаа зэрэг олон хүнийг нэг дор байлгах чинь чимээгүй тархах завшаан болж байгаа юм. Хоёрдугаарт, вакциныхаа үр дүнг судлаагүй байж шууд гадаадаас оруулаад туршилтаар хүмүүстээ тарьчихсан. Вакцин гэдэг чинь цэвэр мөнгө шүү дээ. Тив дэлхий, улс орон дамнан ажиллаж буй корпорациудын эрхшээлд орж эх орондоо вакцин шахаж байна. Зүй нь бол улс орны хүн амын дархлааны тогтолцоо өөр өөр. Америк вакцин хятад хүнд, хятад вакцин монгол хүнд таарах уу гэдгийг судлаагүйгээс гурван тун тариулсан хүн халдвар авч байна шүү дээ. Шинжлэх ухаанч биш дархлаажуулалт бол том алдаа. Монголынхоо шинжлэх ухаанч эрдэмтэн, вируслогич, судлаачдынхаа саналыг аваа­гүй, огт тоогоогүй нь маш буруу алхам юм.

-Одоо намрын саруудад цар тахлын тав дахь давлагаа идэвхжлээ хэмээн 5-11 насны хүүхдүүдэд вакцин тариад эхэл­­лээ шүү дээ. Энэ нь хэр зөв юм бол доо?

-Шинжлэх ухаан гэдэг судалгаа л байдаг. Вакцин бол бурхан уу бурхан, гэхдээ үр дүнг нь судалгаан дээр л батлах ёстой. Америк вакцин сайн гэхээр л тариад хаячихдаг, монгол хүнд өөр шүү дээ. Эхлээд 100 хүүхдэд тарьж судлаад сайн байвал тарих ёстой, 80 хувийн баталгаатай гэдэг туршилт баталгааг би л лав амьдрал дээр хараагүй. П.Нямдаваа тэргүүтэй академичдийг хоёрхон удаа цуглуулаад тараачихсан. Дээр үед Цагаанцэцэг вирусийн вакцин насан туршийн дархлаа тогтоож дэлхийд устсан өвчин. Улаанбурханы вакциныг хоёр тариулаад хэзээ ч өвддөггүй. Хоёрт, гуравт вакциныг хүүхдэд тариад сахуу татран, хөхүүл ханиадаар хэзээ ч өвдөхгүй. Ийм л үр дүнтэй байх ёстой. Сүүлдээ хятадын вакциныг хоёр тун хийлгэсэн бол америк вакцин тариулах сайн байна гээд шуураад байна, вакцин хийсэн арга технологи нь огт өөр шүү дээ. Нарийн яривал орос вакцин нь сайн хийгдсэн. Дэлхий дахины вакцины өрсөлдөөн, дайн дажины улмаас орос вакцин хийлгэсэн хүнийг гадагшаа гаргахгүй болгочихлоо шүү дээ. Шинжлэх ухаан руу улс төр орох юм бол хүн төрөлхтөнг сүйрүүлдэг. Өнөөдөр биотеррор эхэлчихлээ, ямар ч цус гаргахгүй, буун дуу тасхийлгэхгүй чимээгүй дайн өрнөж байна.

Монголчууд дотооддоо вакцин үйлдвэрлэн гаргах бүрэн боломжтой. Эрдэмтэд нь байна. Энэ эрдэмтдийг ашиглах хэрэгтэй. 1960-аад онд маш олон вакцин үйлдвэрлэж байсан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн биологийн лабораторийг 1970-аад онд татан буулгачихсан. Буцаад сэргээх санал тавьсан хүн болгоныг ажлаас нь халсан. Хүний эхэсийн цуснаас монгол гаммаглобулин гэх сонгомол шинэчлэлийн бүтээгдэхүүн хийснээ эрүүл мэндийн практикт нэвтрүүлсэн гэж Төрийн шагнал хүртсэн Д.Дандий гэж том докторын толгойг ашиглахгүй байсаар байгаад л тэр хүн бурхан болчихлоо доо. Германд шинжлэх ухааны доктор хамгаалаад ирсэн, дэлхийн таван улсын хэлээр ярьдаг П.Нямдаваа академич маань B гепатитийн вакциныг хийж байсан хүн шүү дээ. Сая Хөдөлмөрийн баатар цол хүртсэн 80 шахсан хүн байна. Г.Жамбаа гэж АУИС-ийн багш байсан микробиологич, вируслогич хүн байна. Ахмадууд маань цөөхөн үлдэж дээ. Ухаантай сайд байсан бол тэр том эрдэмтэдийг цуглуулаад залуустайгаа холбоод өгөх хэрэгтэй.

-Монголчууд дотооддоо вакцин үйлдвэрлэн гаргах боломжтой юу?

-Боломжтой. Эрдэмтэд нь байна. Энэ эрдэмтдийг ашиглах хэрэгтэй. 1960-аад онд маш олон вакцин үйлдвэрлэж байсан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн биологийн лабораторийг 1970-аад онд татан буулгачихсан. Буцаад сэргээх санал тавьсан хүн болгоныг ажлаас нь халсан. Хүний эхэсийн цуснаас монгол гаммаглобулин гэх сонгомол шинэчлэлийн бүтээгдэхүүн хийснээ эрүүл мэндийн практикт нэвтрүүлсэн гэж Төрийн шагнал хүртсэн Д.Дандий гэж том докторын толгойг ашиглахгүй байсаар байгаад л тэр хүн бурхан болчихлоо доо. Германд шинжлэх ухааны доктор хамгаалаад ирсэн, дэлхийн таван улсын хэлээр ярьдаг П.Нямдаваа академич маань B гепатитийн вакциныг хийж байсан хүн шүү дээ. Сая Хөдөлмөрийн баатар цол хүртсэн 80 шахсан хүн байна. Г.Жамбаа гэж АУИС-ийн багш байсан микробиологич, вируслогич хүн байна. Ахмадууд маань цөөхөн үлдэж дээ. Ухаантай сайд байсан бол тэр том эрдэмтэдийг цуглуулаад залуустайгаа холбоод өгөх хэрэгтэй. 

-Эрүүл мэндийн салбар хүний нөөцөөр дутагдалтай байна гэдэг ээ. Та “Этүгэн” их сургуульд 10 гаруй жил багшилжээ. Шавь нартаа ямар хичээл зааж, юу гэж захиж сургаж байна даа?

-Анагаах ухааны сургалтын чанар маш муу байгаа учир хүний нөөц ч дутагдалтай байна. Би оюутнууддаа “Нийгмийн эрүүл мэнд, тархвар зүй”-н хичээл заадаг. Халдвартай өвчнөөс илүү халдваргүй өвчин аюулын харанга дэлдэж байна шүү. Үүнд зүрх судасны өвчин, хар тамхи, хавдар, архидалтаас үүдсэн өвчлөлийн үхлээр манай улс дээгүүрт орж байна. Халдвартай өвчин бол нэг дэгдээд л буурдаг шүү дээ. Халдварт бус өвчин бол нийгмийн эрүүл мэндийн сөрөг хүчин зүйлээс шалтгаалж байна. Агаарын бохирдол, нийгмийн стресс, буруу дадал зуршил гээд. Халдварт өвчин бол байгаль экологийн сөрөг өөрчлөлтөөс шалтгаалдаг. Оюутнууддаа онолын хичээл заахаас гадна практик хичээлийг зааж байна. Жишээ нь, Ковидтой хүнтэй хэрхэн ажиллах вэ, тахалтай хүнтэй яаж харьцах вэ, халдварын голомтонд нь ямар арга хэмжээг яаж авах вэ гэдгийг заана. Чагнуур барьсан хүн бүхэн мундаг эмч биш, нийгмийг эрүүлжүүлж, соён гэгээрүүлж чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь, Ухань хотод коронавирусээр нэгхэн хүн өвдөөд л нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалж, урьчилан сэргийлээгүй учраас дэлхий даяар тархсан.  Халдварт өвчлөлөөс  яаж хамгаалах вэ гэдэг л хамгийн чухал асуудал. Анагаах ухааны ангид лаборатори хомс, санхүү татуу учраас энэ төрлийн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэж чадахгүй байна. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах эмчийг олноор бэлдэж, тусгай анги нээж, лаборатори байгуулах шаардлагатай байна. Мэдлэгтэй эмчтэй болж байж нийгэм нь эрүүлжинэ. Дахиад цоо шинэ өвчин маш их дэгдэнэ. Үүнээс урьдчилан  сэргийлж боловсон хүчнээ сайн бэлдэх хэрэгтэй.

Ковид одоо бол энгийн өвчин болсон. Нийгмийн эрүүл мэндийн найм дахь удаагийн ноцтой байдлыг Ковидоор зарласан бол араас ес дэх нь сармагчингийн цэцэг өвчин гэж зарлагдлаа. Одоо Африкийн Суданд Марбург гэдэг аюултай өвчин гарчихлаа. Дэлхий дахинд гурав дөрвөн жилийн өмнө дэгдэж байсан Эбола гэдэг өвчинтэй адилхан. Хамаг судас нь хагарч цус алдаж үхдэг, дандаа сармагчингаас халддаг. ДОХ сармагчингаас халдсан зоонозын өвчин. Солонгост жирэмсэн хүн ганц шумууланд хазуулаад л тархигүй хүүхэд төрж байна шүү дээ, МерисКО гэдэг өвчин тэр нь.  Жилд гарч буй нийт өвчлөлийн 80-90 хувь нь зоонозын өвчлөл байдаг учир хэзээ ч салахгүй энэ халдвараас сэргийлэх л чухал

-Цар тахлыг үргэлжлүүлж Африкт сармагчины цэцэг өвчин дэгдлээ, өөр дахиад мутацилагдсан, шинэ төрлийн вирус дэгдсээр байна гэсэн үг үү?

-Тийм. Ковид одоо бол энгийн өвчин болсон. Нийгмийн эрүүл мэндийн найм дахь удаагийн ноцтой байдлыг Ковидоор зарласан бол араас ес дэх нь сармагчингийн цэцэг өвчин гэж зарлагдлаа. Одоо Африкийн Суданд Марбург гэдэг аюултай өвчин гарчихлаа. Дэлхий дахинд гурав дөрвөн жилийн өмнө дэгдэж байсан Эбола гэдэг өвчинтэй адилхан. Хамаг судас нь хагарч цус алдаж үхдэг, дандаа сармагчингаас халддаг. ДОХ сармагчингаас халдсан зоонозын өвчин. Солонгост жирэмсэн хүн ганц шумууланд хазуулаад л тархигүй хүүхэд төрж байна шүү дээ, МерисКО гэдэг өвчин тэр нь.  Жилд гарч буй нийт өвчлөлийн 80-90 хувь нь зоонозын өвчлөл байдаг учир хэзээ ч салахгүй энэ халдвараас сэргийлэх л чухал. Монголд ч гарсан, ганцхан хачиг нэг хүнийг хазахад тархи нь үхжиж амьд ургамал болж байна. Зоонозын өвчин хэзээ ч татрахгүй учир тархвар зүйн, вирус судлалын асар их мэдлэгтэй байж гэмээн дээрх төрлийн өвчлөлүүдээс сэргийлэх учир шинжлэх ухааны хичээлийг нэвт заах хэрэгтэй. Даяаршил бол вируст халдварыг тараах гол шалтгаан болж байна. Америкт өглөө байсан хүн өдөр нь Хятадад нисээд л буучихна, бас хил гаалиар паспортгүй зорчдог өвчлөл байна, оготно, зурам, чоно, сарьсан багваахай, шумуул, шувуу зэрэг амьтад гадаад орноос өвчин тээж ирдэг. Манайд өвчлөлийг барьж байгаа гол хүчин зүйл нь жилийн дөрвөн улиралын эрс тэс  уур амьсгал юм даа.

-Та анагаах ухааны чиглэлээр ном гар­гаж байгаа гэсэн. Номоо сонирхуулна уу?

-Би доктор Л.Эрдэнэбаярын бичсэн “Хар тамхи” ном дээр редактор хийж нийгмийн эрүүл мэнд талаас нь баяжуулж байна. Миний хувьд “Зоонозын эрүүл мэнд”-ийн чиглэлээр гурван ном бичээд тавьчихсан. Санхүү дээр гацаад шүүгээнд байж л байна. Оюутан сурагчдад маш хэрэгтэй гарын авлага болох юм. Хамгийн гол нь мөнгө болгох биш мэдлэг олгоход зорьж байгаа юм шүү дээ. Л.Эрдэнэбаяртай хамтарч Сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тайлбар толь гаргалаа. Эл номонд “Наркологи, донтолт, архичин” гэдэг үгийн утга учрыг ялгаж салгаж, шинжлэх ухааны талаас нь тайлбарласан байх жишээний. Одоо өөрийн бичиж байгаа ном бол аливаа халдварт өвчнийг голомтонд нь авах арга хэмжээг өвчин тус бүрээр нь бичиж байна. Ховдоос галзуу өвчинтэй 10 жил тэмцэж ажилласан эмч надаас асууж байна, “Багш аа галзуу өвчтэй хүнд ямар ариутгал цэвэрлэгээ хийх вэ” гэж. Ямар ч хэрэггүй, тэр галзуу өвчнийг тараасан амьтныг л олж устгах хэрэгтэй байхгүй юу. Аймаг орон нутгийн эмч нарт илтгэл сургалтыг тогтмол явуулж байна, номоо хэвлүүлж чадахгүй юм чинь канондоод л тарааж байна шүү дээ.

Манай овог есөн үеийн цаана Галдан бошигтын удам, Өөлд гаралтай гэж ярьдаг. Манжийн эсрэг тэмцэлд аян дайнд явж байгаад Галдан бошигтын нэг хүү нь үлдсэн юм гэнэ лээ. Өөлдийн удамд хүү тогтдоггүй байж. Дандаа долоон хар хүүхнүүд төрдөг байсан гэх. Тэд эр хүнээс дутахгүй эрмэг дайчин, ажилч хичээнгүй хүмүүс байж. Тиймээс манай овог “Хүүхнүүд”-ийнхэн гэдгээрээ алдартай. Миний ээжийн бор гэрээс дөрвөн доктор, хоёр гавьяат төрсөн. Төрийн сайд болсон Ж.Наранцацралт бол миний төрсөн эгчийн хүүхэд. Төрсөн ах Д.Хүүхэнбаатар Түүхийн ухааны доктор,  профессор хүн бий. Д.Жуужаа эгч маань Монгол Улсын гавьяат багш хүн.

-Та бол Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн уулын хүн. Дэл уулаас төрсөн 13 дахь гавьяат гэж таныг хэлдэг. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан таны нагац дүү байх аа. Энэ нутгаас олон алдартан төрөөд байдаг нь нутаг усны энергидээ байна уу, удам судрын гендээ байна уу?

-Аливаа зүйл гендээ бий ч гэлээ байгаль өөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байдаг номтой. Говьд яагаад гоёо, таана, хөмүүл ургадаг вэ, энэ чинь байгалийн л бүтээгдэхүүн. Түүнтэй адилхан бид байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Ялангуяа манай нутагт урлаг соёл, нийгмийн шинжлэх ухааны салбарын алдартнууд төрдөг онцлогтой. Хүн төрөлхтний хамгийн эртний бичээс, дүрс зургийг Дэл уулнаа дээдэс минь мөнхөлсөн байдаг. Тэр түүхийг оюунлаг хүмүүс л хийнэ үү гэхээс тэнэг хүн хийе ч гэж сэтгэхгүй. Тэр үеийн амьдралаа хойч үедээ хадан дээр сийлээд үлдээчихвэл мөнх юм байна гэдгийг сэтгэж байна шүү дээ. Манай нутгийнхан үеийн үед хөдөлмөрч хүмүүс. Оюунлаг сэтгэлгээгээр хөдөлмөртөө үнэнч шударга зүтгэж байж л амжилтанд хүрнэ. Нөгөө талаар энергитэй газарт бүрэлдэж буй хүн төрөлхтөн арай өөр байна уу даа. Манай овог есөн үеийн цаана Галдан бошигтын удам, Өөлд гаралтай гэж ярьдаг. Манжийн эсрэг тэмцэлд аян дайнд явж байгаад Галдан бошигтын цэргээс үлдсэн нэг хүү нь үлдсэн юм гэнэ лээ. Өөлдийн удамд хүү тогтдоггүй байж. Дандаа долоон хар хүүхнүүд төрдөг байсан гэх. Тэд эр хүнээс дутахгүй эрмэг дайчин, ажилч хичээнгүй хүмүүс байж. Тиймээс манай овог “Хүүхнүүд”-ийнхэн гэдгээрээ алдартай. Миний ээжийн бор гэрээс дөрвөн доктор, хоёр гавьяат төрсөн. Төрийн сайд болсон Ж.Наранцацралт бол миний төрсөн эгчийн хүүхэд. Төрсөн ах Д.Хүүхэнбаатар Түүхийн ухааны доктор,  профессор хүн бий. Д.Жуужаа эгч маань Монгол Улсын гавьяат багш хүн.

-Та цанын спортдоо үнэнч, их хайртай юм билээ. Цанын замнал болон түүхэн амжилтаасаа хуваалцаач?

-Би 10 жилд байхаасаа л олон улсын цанын спортын идэрчүүдийн аваргад алт, мөнгөн медаль хүртэж байсан спортын идэвхтэй хүүхэд байсан юм. Тавдугаар ангиасаа эхлээд их сургууль төгсөтлөө энэ спортоор хичээллэсэн. Говь чинь цас багатай, цаначид ч цөөхөнтэй шүү дээ. Аймгийнхаа зүүн талд Боржигоны овоон дээр эсгий гуталдаа төмөр хадчихаад л гулгадаг байлаа. Хашааны араад хунгаралсан цасан дээр тоглоно. Монголын идэрчүүдийн анхдугаар спартакад Улаанбаатарт болж Дундговиос анх удаа оролцож байлаа. Говийн найман аймгаас цанын спортын мастер байхгүй ээ. Олон улсын тэмцээнд хүрэл медаль, бас хоёр ч алтан медаль авч байв. Хангайн хүүхдүүд цанаар адуу шиг тачигнаад гулгаад явчихна, говийн хүүхэд ач тач үзнэ шүү дээ. Энэ нь миний аливаад шантардаггүй эцсийг нь үздэг зантай холбоотой болов уу.

-Танай хүн бас эрүүл мэндийн салбарын хүн. Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ, хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөж байна уу?

-Би гурван хүүтэй. Гурвуулаа IT-ийн инженер. Нэг нь Нисэхийн Навигацийн албанд холбооны инженер, тасгийн дарга, дараагийн хүү газар зохион  байгуулалтын инженер, бага хүү олон улсын төсөл дээр IT-ийн чиглэлээр ажилладаг. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй, бага байхад нь бид хоёр гэртээ үзэгддэггүй байлаа шүү дээ. Эмч хэцүү ажил гэдгийг хар багаасаа ойлгосон юм даг уу даа. Манай гэр бүлийн хүнийг Ц.Цэрэнпил гэдэг, зүрх судасны эмчээр Улсын төв нэгдүгээрт эмнэлэгт тэтгэвэрт гартлаа ажилласан. Ач нар маань хоёроос гурван хэлтэй боловсролтой хүүхдүүд болж байна даа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.237) 2022 оны 08 сарын 17

Юун үлгэр яриад байна вэ? Монголчууд дуслаа үйлдвэрлэхдээ гаднах уутыг нь хятадаас оруулж ирдэгээ мартсан уу?

0  |  0
зочин(66.181.191.122) 2022 оны 08 сарын 18

Тиймж байж магадгүй цаг уур амьсгал хоолны бүтэц бие хүлээн авч байгаа байдал зэрэг асуудлууд байна үнэхээр энэ асуудлыг дэмжиж байна ямар хүнд зориулж туршиж хийсэн вакцин гэдэг нь чухал байна биеийн ерөнхий хэв шинж ердийнх шигээ байхгүй болоод байна хоол тэжээлийн болон бодисын солилцооны түвшин өөрчлөгдөөд байна тэгэхээр арай өөр л байх ёстой болов уу гэж бодож байна хүүхдүүд ч гэсэн сонин болсон ачаалал даах чадвар жил жилээр буураад байна яагаад гэдэг сонин байна.

1  |  0
Zail zail(174.198.0.124) 2022 оны 08 сарын 18

Yooooo zailaachee ene khuuramch bugs

0  |  1
Top