"Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл болсон "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны 130 км замын алсын зайн марш амжилттай үргэлжилж байна.
Өчигдөр /2022.08.16/ ОХУ, Узбекистан Улсын баг тамирчид маршаа амжилттай туулаад бариалсан бол өнөөдөр Бүгд Найрамдах Зимбабве Улс, Монгол Улсын морьтон дайчид барианд орж ирнэ.
Тэгвэл маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдөр баг тамирчдын дунд ойрын зайн холимог буухиа эхэлнэ.
Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэнэ.
Сугалаа ёсоор ОХУ, Узбекистаны баг тамирчдын гараагаас эхэлж, Зимбабве, Монгол цэргүүдээр үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Зимбабве морин цэрэг гэнэ үү, хөөрхөн юм бэ, нэг л биш байна даа энэ аравт тэмцээн
Зимбабве ч гэх шиг ядарчихсан юм бэ, уг нь ийм юмыг ярьж бичихэд ч ичмээр л баймаар , кк