АРАВТ-2022: Монгол Улсын баг тамирчид барианд орж ирлээ

2022 оны 08 сарын 16

"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны цэргийн хүний тэсвэр хатуужил, эр зоригийг сорьсон алсын зайн марш гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Холын зайн маршийг 130 км замыг туулахаар өчигдөр /2022.08.15/ гараанаас гарсан ахмад Б.Даваадорж тасгийн захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид барианд амжилттай орж ирлээ.

Баг тамирчдыг "Аравт-2022" уралдааны зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалтын бэлтгэлийн газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Жигжидсүрэн нарын Монгол Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс, ОХУ, Узбекистан Улсын багийн ахлагч, тамирчин дайчид угтан авч, баяр хүргэв.

Түүнчлэн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдөр баг тамирчдын дунд ойрын зайн холимог буухиа эхэлнэ.

Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэнэ.

Сугалаа ёсоор ОХУ, Узбекистаны баг тамирчдын гараагаас эхэлж, Зимбабве, Монгол цэргүүдээр үргэлжилнэ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kaka(37.168.65.65) 2022 оны 08 сарын 17

Haha zimbab oros uzbek kkk odoo tsagt morior baiildaanii beltgel hiij eneter yooy unen dooshoo naasan

2  |  0
etdenebat (192.82.87.7) 2023 оны 04 сарын 17

Бүх үзүүлэлтээр дэлхийн адагт яв аа хэдэн улс

2  |  3
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 17

Зимбабве морин цэрэг, гайхамшиг гэхээс еер юу гэх вэ дээ

2  |  1
Top