"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны хамгийн хүнд сорилт болох бартаа саад бүхий 130 км алсын зайн марш амжилттай явагдаж өндөрлөлөө. Наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд ОХУ, Узбекистан Улсын баг тамирчид, наймдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Зимбабве Улс, Монгол Улсын баг тамирчид 130 км замаа амжилттай туулж, бариаллаа.
Баг тамирчдыг "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, хорооны штабын дарга, хурандаа Ш.Гантулга, Бүгд Найрамдах Зимбабве Улс, ОХУ, Узбекистан Улсын багийн ахлагч, дасгалжуулагч, баг тамирчид угтан авч, баяр хүргэсэн юм.
Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр баг тамирчдын дунд ойрын зайн холимог буухиа эхэлнэ.
Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэнэ.
Сугалаа ёсоор ОХУ, Узбекистаны баг тамирчдын гараагаар эхэлж, Зимбабве, Монгол цэргүүдээр үргэлжилнэ.
"Аравт" уралдаан нь монгол морины шандас, эрмэг омголон чанар, алсын зайд эдэлгээ уналга даах чадварыг харуулсан, цэргийн алба хаагчдын найрамдалт нөхөрсөг харилцааг бататгаснаараа онцлог байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Зимбабве цэргуудээс морин цэргийн эрдэм ухааныг сайтар суралцах хэрэгтэй ш дээ, ядахдаа зимбабве цэрэг шиг морь унаад сурчихвал юу шиг байх вэ дээ хоолны савнууд минь
hereggui zuild mongo zarj bhaar 1 tsetserleg ch boltugai barihgui.