“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү уралдааны хаалтын ёслолын үеэр оролцогч орны баг тамирчид эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн хүлэг морьдыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоожид хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө.
"Аравт" уралдаан нь монгол морины шандас, эрмэг омголон чанар, алсын зайд эдэлгээ уналга даах чадварыг харуулахын зэрэгцээ цэргийн алба хаагчдын найрамдалт нөхөрсөг харилцааг бататгаснаараа онцлог болж чадлаа.
Сэтгэгдэл ( 5 )
ene tuba tobdin tsereg irlee gejuu.
Зимбабве морин цэрэг гэхээр л нэг сонин санагдаад еерийн эрхгуй инээд хурээд байгаа юм даа, ийм хоосон жужиг хэнд хэрэгтэй гэж
Монгол морьд угийн хүнд ээлтэй амьтан даа хөөрхий
Түрүүлсэн, оролцсон бүгдэд баяр хүргэе. Гэхдээ энэ тэмцээний үр дүн нь юү бэ? 21 дүгээр зуунд Мориор байлдахад бэлтгэх гээд байгаа юү? Гээд сонин бодол энэ тэмцээнээс байнга төрөх юм. Оролцож буй орнуудыг харахаар цэрэг оролцсон ийм тэмцээн хэрэггүй биш үү?! Үүний оронд морьт үзүүлбэр, харваан, шоу байвал яасан юм бэ? Заавал цэрэг орох хэрэггүй шдээ
Ямар гоё мэдээ вэ, найрамдал нөхөрлөл хүнлэтнэл үзүүлсэн гайхалтай эерэг мэдээ, сэтгэл сэргэчихлээ