“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөсөн. Энэ үеэр Бүгд Найрамдах Зимбабве Улсын багийн дасгалжуулагч, дэслэгч Клайд Чансайтаг “Аравт" хээрийн сонины зочноор урьж ярилцсаныг хүргэе.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Клайд Чансайта гэдэг, дэслэгч цолтой. Зимбабве Улсынхаа морьт тусгай хороонд алба хаагаад гурван жил болж байна. Одоогоор гэр бүл зохиогүй.
-Монгол Улсыг хүрэлцэн ирэхээсээ өмнө мэддэг байв уу?
-Бид нарт Монгол Улсын тухай ямар ч ойлголт байгаагүй. “Аравт” уралдаанд оролцох шийдвэр гарсны дараа интернэтээр хайж л үзсэн. Онгоцноос буухад агаар нь цэнгэг, тэнгэр нь цэлмэг, ногоо ургамал ихтэй, үзэсгэлэнтэй нутаг угтаж авсан шүү.
-Энэ хугацаанд даарсан уу?
-Даараагүй. Манай улс бас дөрвөн улиралтай. Гэхдээ өвөл нь одоогийн Монгол Улсын цаг агаарын температуртай ойролцоо.
-Эх орныхоо тухай танилцуулбал?
-Африкийн өмнөд бүсийн улсууд дундаас хамгийн арвин түүхтэй улсуудын нэг нь Зимбабве. 15 сая хүн амтай, хүний амын олонх нь англиар чөлөөтэй ярьдаг.
-Монголчуудын таалагдсан чанар?
-Маш их зочломтгой, найрсаг хүмүүс юм байна. Элгэмсэг дотноор бидэнд үйлчилсэнд нь баяртай байна. Хоол нь ч гэсэн үнэхээр амттай байсан. Монгол морьдын үзүүлбэр ч бас гайхамшигтай байсан. Давхилт дунд бууж мордож, бүжиглээд л.
-Монгол морь унахад ямар байв?
-Зимбабве, Монгол морь өндрөөрөө ялгаатай. Монгол морьд маш их хүчтэй, эзэндээ амархан дасах нь үнэхээр хөөрхөн. Анх ирэхэд Монголын цэргийн дарга “Манай адуу хагас зэрлэг, ааштай шүү” гэсэн ч унаад үзэхэд тэгж санагдаагүй. Надад онцгой санагдсан нь монгол морины араншин. Монголчууд морио хайрлаж, илж зөөлрүүлдэг юм байна. Хайрлах тусам хурдалдаг юм байна. Адууны асар их соёлтой Монгол Улсад хүч чадал, авхаалж самбаагаа сорьсондоо баяртай байна. Бас уралдааны нээлт болон бэсрэг наадам биднийг гайхшируулсан. Ялангуяа бяцхан хөвгүүд морийг эрэмгий гэгч нь унаж байгааг хараад цочирдсон. Манай улсад нас биед хүрснийхээ дараа л морь унаж сурдаг. Би гэхэд морьт хороонд алба хааж эхэлснийхээ дараа унаж сурсан.
-Манай сайхан улсад дараа дахин ирээрэй...
-Баярлалаа. Алс холын анд нөхөд биднийг уралдаандаа урьж оролцуулан, халуун дотноор үйлчилсэн Монгол Улсын цэргийнхэндээ маш их баярлалаа.
Эх сурвалж: "АРАВТ" ХЭЭРИЙН СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Hariin ornii toloologchidod mongol moriniihoo gaihamshigiig bishruulsen ta buhend BAYRLALAA
Өөр улс олдсонгүй дээ тоож байгаа улс н...
Ene door setgedel bichej baigaa garuud bicheg vsegee zuv bicherj chadahgvi baij .Mongoliin tyyhiig gutaasan Mongoloo gesen setgelgeegvi vhervvd eldev uym bichehee bol .Hog shaarnuud mini Hyadadiin lalaruud mini bolioj.
Алиа салбадайны тоглоомоо болтимоор юм
ene gana ulsin mongol tsereg debseh bolno.
amarsaihani nege arabt mongol ezleh gejuu ain.
hezeee neger arabt baisin be. bolioche pizdkss.dormjolo.
neger huregn yabjigan bailgui.emdje neger bolohguii geher chingis haan nuatg negre gishgueld.ih orud uhtel chi harana gesgele.