БНХАУ-ын эрх баригчид АНУ-аас Тайваньтай хийхээр төлөвлөсөн худалдааны хэлэлцээгээ цуцлахыг шаарджээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбиний мэдэгдсэнээр, Хятадын тал энэ төрлийн арга хэмжээг Тайванийн салан тусгаарлагчдыг дэмжсэн алхам гэж үзэж байна. Хятадын тал Тайваньтай худалдаа, эдийн засгийн хэлэлцээр байгуулах зорилгоор албан ёсны яриа хэлэлцээ хийхийн эсрэг байна. БНХАУ нь Тайваньтай албан ёсны түвшинд харилцахаа зогсоохыг АНУ-аас шаардаж байна гэж Ван Вэнбинь онцолсон байна.
“Худалдаа, эдийн засгийн зөвлөгөөн хийх нэрийдлээр Тайванийн салан тусгаарлагчдад худал дохио өгөх хэрэггүй” гэж тэрбээр мэдэгджээ. Тайванийг олон улсын хамтын ажиллагаанд оролцуулахад тавих зайлшгүй шаардлага нь “Нэг Хятад” зарчмыг баримтлах учиртай гэж Тан Вэньбин сануулсан байна. Ирэх намар Тайбэй, Вашингтоны хооронд хоёр талын худалдааны хэлэлцээрийг боловсруулах зорилготой яриа хэлэлцээний эхний үе шат болно гэж пүрэв гарагт /2022.08.18/ Тайванийн мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. Энэхүү хэлэлцээрийг XXI зууны АНУ, Тайванийн худалдааны санаачилга хэмээн нэрлэж байна. Талууд хоёр талын хамтын ажиллагааг 11 чиглэл хөгжүүлэхээр тохиролцоод байна. Тухайлбал, худалдааны салбарын хэм хэмжээний суурийг төгөлдөржүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, авлигын эсрэг арга хэмжээг чангатгах, экологи, хөдөө аж ахуйн асуудлыг шийдвэрлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Amerka Hyatadaas savraa tatsan ni deer.Erunu yls bolognii dotood asuudald Amerkiin tsgaachid yah gej orltsood baidag uym ve.Ted delhiin etsen uym uu.Delhii sunuhud tedel vldev gej.