АНУ-ын Төрийн департамент Тайваньд 300 сая ам.долларын өртөг бүхий “F-16” сөнөөгч онгоцны тоног төхөөрөмж худалдахаар баталжээ.
Байлдааны “F-16” онгоцны сэлбэг болон нэмэлт тоног төхөөрөмжийг Тайвань руу АНУ-ын Агаарын цэргийн хүчний агуулахуудаас нийлүүлэх аж.
Дээрх нийлүүлэлт нь АНУ-ын батлан хамгаалахын бэлэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Пентагоноос мэдэгдсэн байна.
Тэгвэл үүний өмнө БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч У Цянь “Тайванийн тусгаар тогтнол нь дайнтай адил” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )