АНУ-ын Конгрессын Сенатын гадаад хэргийн хороо Тайваньд цэргийн тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг дэмжсэнтэй холбогдуулан БНХАУ эрс эсэргүүцэл илэрхийлж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ.
АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гадаад хэргийн хороо ирэх дөрвөн жилд Тайваньд 4.5 тэрбум ам.долларын тусламж, хоёр тэрбум ам.доллар хүртэлх зэвсэг худалдан авахад нь зээлийн баталгаа олгох, мөн Тайваньд НАТО-гийн бус гол холбоотон гэсэн статус олгох тухай хуулийн төслийг дэмжсэн юм. Хуулийн төслийг Конгрессын дээд танхимаар хэлэлцүүлэхээр шилжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )