Тайваньд АНУ-ын хууль тогтоогчид айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ами Бера, Марио Диас-Баларт нар Тайбэйд хүрэлцэн очоод байна. Тэдний айлчлалын талаар өмнө нь “Financial Times” хэвлэлд бичиж байв.

АНУ-ын хууль тогтоогчид Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүнээр сонгогдсон Лай Циндэтэй уулзахаар төлөвлөжээ. Тэд мөн бизнес төлөөлөлтэй уулзана гэж Бера мэдэгдсэн байна. Талууд хоёр талын эдийн засаг, батлан хамгаалахын хамтын ажиллаг бэхжүүлэх асуудлаар санал солилцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top