АНУ Тайваньд эхний ээлжийн 39 “Abrams” танкийг ирэх онд нийлүүлнэ гэж Тайванийн хэвлэлд мэдээлжээ. 2025 онд 42 танк нийлүүлэх бол 2026 онд сүүлийн ээлжийн 28 танкийг нийлүүлэх аж.
Арлын хуурай замын цэрэг офицеруудаа АНУ-д сургалтад хамруулах ба тэд Тайваньд эргэж ирээд цэргийн сургагчаар ажиллана. 2019 онд АНУ-ын Төрийн департамент Тайваньд 2.2 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий нийт 108 “Abrams” танк худалдахыг дэмжжээ. Тайванийн хүсэлтийн дагуу танкийг шинэчилж, боловсронгуй болгожээ.
АНУ нь Тайванийн армийн зэвсгийн гол нийлүүлэгч. Одоогийн байдлаар, аралд нийлүүлэхээр хүлээгдэж буй зэвсгийн нийт хэмжээ 19 тэрбум ам.долларт хүрээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
sieg hai