Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн лхагва гарагт Нью Йорк хотод ирсэн тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Тэрбээр сүүлийн гурав гаруй жилд анх удаа АНУ-д ирж байна. Түүний айлчлал нь албан бус бөгөөд Төв Америкийг зорих замдаа тус улсад буусан тухай тус сонин онцолсон байна. Цай Ин Вэн Нью Йорк хотод баасан гараг хүртэл байх юм.
Цай Ин Вэний гадаад томилолттой холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин Бээжин анхааралтай ажиглаж байна хэмээн мэдэгдээд Хятад улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хатуу хамгаалах болно хэмээн онцолсон юм. Хэрэв Цай Ин Вэнийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кэвин Маккарти хүлээн авч уулзвал Хятадын тал үүнийг өдөөн хатгасан үйлдэл хэмээн хүлээн авна гэж анхааруулсан билээ.
Цай Ин Вэн Белиз, Гватемалыг зорих юм.
Сэтгэгдэл ( 1 )
Зоригтой эмэгтэй шүү