БНХАУ-аас Вашингтонд суугаа Элчин сайдын яамнаас “АНУ Тайваньд зэвсэг худалдаалах нь тус арлыг аюулд оруулж байна” гэж мэдэгджээ.
АНУ-ын засаг захиргаа Тайваньд зэвсэг худалдаалснаар ард түмнийг нь том аюулд оруулах болно гэж Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнъюй ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Вашингтон Тайваньд зэвсэг худалдаалснаар “нэг Хятад” зарчим болон Хятад, АНУ-ын хамтарсан гурван мэдэгдлийг зөрчиж байгааг хэлжээ.
Үүнээс гадна АНУ-ын энэ үйлдэл нь Лю Пэнъюйн хэлснээр “Тайванийн тусгаар тогтнолын” төлөө байдаг хүчинд буруу дохио өгч буй гэнэ.
Саяхан Пентагон Тайваньд зориулан дөрвөн MQ-9B дроныг 250 сая ам.доллароор захиалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )