АНУ Тайваньтай хээрийн холбооны системийн засвар үйлчилгээний тухай хэлэлцээр байгуулжээ.
Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, 254.7 сая ам.долларын өртөгтэй хэлэлцээр 2028 оны арванхоёрдугаар сар хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэлэлцээрт зааснаар, АНУ-ын тал Тайванийн Зэвсэгт хүчний хээрийн холбооны системийн засвар үйлчилгээг хариуцах гэнэ. Өдгөө ашиглаж байгаа хээрийн холбооны тоног төхөөрөмж 20 жил ашиглагдсан тул эдгээрийн засар үйлчилгээг үзүүлэхээ больсон байна. Тиймээс Тайванийн тал хээрийн харилцаа холбооны системээ шинэчлэхээр АНУ-тай хэлэлцээр байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )