АНУ-ын Конгрессын дөрвөн гишүүн Тайвань гурван хоногийн айлчлал хийж байна гэж “Taipei Times” сонин мэдээлжээ.
Конгрессменууд тус арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь, Гадаад хэргийн сайд Жозеф У болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Гу Лисюнтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Талууд АНУ, Тайванийн харилцаа, худалдаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэнэ.
Энэ оны наймдугаар сарын 2-3-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси тус аралд айлчилсан нь Тайванийг тойрсон асуудал улам хурцдахад хүргэсэн билээ. Түүний айлчлалын дараах өдөр нь Хятадын ардын чөлөөлөх арми Тайванийн усан хилийн зургаан бүсэд өргөн хүрээний цэргийн сургуулилт хийв. Нэнси Пелосигийн дараа тус аралд АНУ-ын хэд хэдэн төлөөлөгч айлчилсан. БНХАУ-ын зүгээс эдгээр айлчлалыг өдөөн турхирсан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )