БНХАУ-ын Зэвсэгт хүчин энэ сарын 22-нд Зүүн Хятадын тэнгист зохион байгуулах хээрийн сургуулилтын үеэр жинхэнэ сум хэрэглэнэ гэж тус улсын Тэнгисийн аюулгүй байдлын газар мэдээлжээ.
Сургуулилт орон нутгийн цагаар 02.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр сургуулилт болох усан хилийн бүсэд хөдөлгөөнийг хоригложээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын 2-3 нд Тайвань айлчилснаас хойш БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайванийн хоолой орчим цуврал цэргийн сургуулилт хийсэн билээ. Хятадын арми мөн Тайванийн арлын усан хийлийн зургаан бүсэд пуужингийн туршилт бүхий цэргийн сургуулилт хийсэн. Энэ сарын 14-15-нд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн айлчлалын хариуд мөн Зүүн Хятадын болон Шар тэнгист хэд хэдэг сургуулилт хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )