Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хурал /УИХ/ дахь эмэгтэй гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Тэгвэл тус хуулийн төсөлтэй холбоотойгоор төслийн багт орж ажилласан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзултай ярилцсан юм.
-Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Одоогоор Байнгын хороогоор тус хуулийн төслийг авч хэлэлцээгүй байгаа. Энэ хуулийн төслийн зорилгын талаар ярихгүй юу?
-Манай бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн үүрэг их. 2021 онд хийсэн стастистик судалгааны мэдээллээр үйл ажиллагаа явуулж буй 55 мянган аж ахуйн нэгж байна. Үүний 40 хувь нь эмэгтэй захиралтай, 60 хувь нь эрэгтэй захиралтай байна.
Эмэгтэй хүн хөдөлмөр эрхлэхийн хажуугаар үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, боловсрол, эрүүл мэндэд анхаарахад зарцуулах цаг нь их байдаг. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалинтай хөдөлмөр эрхлэх, цалингүй хөдөлмөр эрхлэх хугацаа харилцан адилгүй. Эрэгтэй хүмүүс хөлстэй хөдөлмөрт дунджаар зургаан цаг 25 минутыг зарцуулдаг бол эмэгтэйчүүд дөрвөн цаг 13 минутыг зарцуулж байна. Хөлсгүй хөдөлмөр буюу хүүхэд, гэр бүлийн гишүүдийг асрах, гэрийн ажил хийхэд эрэгтэйчүүд өдөрт дунджаар хоёр цагийг зарцуулдаг бол эмэгтэйчүүд 4.7 цагийг зарцуулж байгаа юм. Товчхондоо гэр бүлийн хүрээнд эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэх хугацаа эрэгтэй хүнээс их байдаг. Гэтэл бизнесийн талбарт эрэгтэй, эмэгтэй үл хамааран өрсөлдөөний зарчмаар ажилладаг. Олон улсад үүнтэй холбоотойгоор бодлогоор дэмжих явдал түгээмэл байдаг юм. Бодлогоор дэмжсэнээр бизнесийн талбар дахь эрэгтэй, эмэгтэй аж ахуй эрхлэгчдийг тэнцвэртэй байлгадаг. Үүний тулд бизнес эрхлэгч эмэгтэй гэж хэн бэ гэх нэр томьёо, тодорхойлолт хэрэг болж байгаа юм. Энэ тодорхойлолтыг хуульчлах нь Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн гол зорилго юм.
-Уг нэр томьёог хуульчлах нь ямар ач холбогдолтой вэ?
-Дэлхийн улс орнуудын бизнес эрхлэгч эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тоо ойролцоо байвал үйл ажиллагаанаас гарч буй шийдвэр тэнцвэртэй, зөв байдгийг харж болно. Жишээлбэл, Скандинавын орнууд энэ чиглэлд дэлхийн бусад орнуудыг манлайлж байгаа. Бусад улс орон энэ замаар явахаар хичээж байна. Тиймээс бизнес эрхлэгч эмэгтэй гэх тодорхойлолтыг бий болгосноор олон улсад хэрэгжиж буй бизнес эрхлэгч эмэгтэйг дэмжих хөтөлбөрүүдэд оролцох боломж бүрдэнэ. Гаднын хөрөнгө оруулагчид биднээс хүсдэг зүйл нь бизнес эрхлэгч эмэгтэй гэх тодорхойлолт байгаа эсэх, тодорхойлолт байгаа бол түүнд суурилсан тоон судалгаа, мэдээлэл юм. Үүнд үндэслэж аль хэсгийг хамарсан, ямар бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гардаг тул бидэнд суурь болсон хууль шаардлагатай байна.
-Энэ хуулиар шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар дурдвал?
-Мэдээж хэд хэдэн асуудлыг шийдэх боломжтой. Нэгдүгээрт, жендэрийн хувьд бизнес эрхлэгч эмэгтэй гэх тодорхойлолтыг хуульчилбал олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, албан ёсоор хуулийн дагуу аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг түлхүү дэмжихээр хуулийн төсөлд тусгасан. Иргэдийн хувьд өрхийн үйлдвэрлэл хэлбэрийн бичил бизнес эрхлэх хүсэлтэй байдаг. Гэтэл аж аухйн нэгж байгуулж, албан ёсны бүртгэлтэйгээр татвар төлөгч болох, улмаар даатгалаа төлдөг болсноор цаашид эдийн засгийн боломжуудыг нь өсгөж, энэ замаар компани болон аж ахуйн нэгжүүд илүү өсөөсэй гэх эрмэлзлийг бий болгож байгаа юм. Гуравдугаарт, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бодлогууд цаашид хэрэгжсэнээр нийгэмд хэд хэдэн эерэг нөлөөг бий болгоно. Үүнд, өрхийн орлого өсөх, орлого нэмэгдсэнээр тухайн өрхийн хүүхдүүдийн боловсролд зарцуулах, эрүүл мэндэд анхаарах гэх мэт эерэг нөлөөг бий болгох юм.
-Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийн төслийн гол онцлог болон ач холбогдлын талаар ярилцлаа. Тэгвэл хуулийн төслийн гол заалтад юуг онцлов?
-Хуулийн төслийн хүрээнд олон улсын жишгүүдийг судалж үзсэн. Дэлхийн 46 оронд өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгч эмэгтэй гэх тодорхойлолтыг хуульчилж, хуулийн дагуу бодлогоор дэмжиж ажиллаж байна. Уг тодорхойлолт үндсэн гурван шалгуурт суурилдаг.
Нэгдүгээрт, өмчийн эзэмшлийн тодорхой хувь нь эмэгтэй хүнд харьяалалтай байх, хоёрдугаарт, байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдлага доторх эмэгтэйчүүдийн эзлэх хувь юм. Гуравдугаарт, нийт ажилчдын дийлэнх хувь нь эмэгтэй байх гэсэн үндсэн гурван суурь ухагдахууныг ашиглаж байна.
Гэтэл манай улсын иргэд хүйсийн хувьд тэнцвэртэй учраас төслийн багийн судлаачид ярилцсаны үндсэн дээр дээрх гурван шалгуурын гурав дахийг нь буюу нийт ажилчдын дийлэнх хувийг эмэгтэй ажилчид бүрдүүлдэг байх гэх ухагдахуун нь шаардлагагүй хэмээн үзсэн. Мөн уг шалгуурыг оруулж ирэх нь салбарын хувьд ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байсан юм. Нийгмийн зарим салбарт эрчүүд зайлшгүй олонхыг бүрдүүлэхээс өөр сонголтгүй байх нь бий. Тиймээс гурав дахь шалгуурыг орхисон.
-Ямар нөхцөлд тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг эмэгтэй удирдагчтай хэмээн үзэх вэ?
-Хуульдаа тухайн аж ахуйн нэгжийн өмчийн эзэмшигчдийн 50-аас дээш хувь нь нэг буюу хэд хэдэн эмэгтэйчүүд бүрдүүлж байвал эсвэл шийдвэр гаргах түвшний удирдлага нь эмэгтэй байвал гэх хоёр шаардлагын аль нэгийг тухайн байгууллага хангаснаар тус аж ахуйн нэгжийг жендэрийн хувьд эмэгтэй удирдагчтай хэмээн үзэх юм.
-Аж ахуй эрхлэгчдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөлд яагаад заавал эмэгтэй гэж тодотгож өгсөн юм бол. Эмэгтэй хэмээн тодотгосноор эргээд жендэрийн эрх тэгш байх эрхийг ямар нэгэн байдлаар хөндсөн байх вий гэх болгоомжлол үүсээд байна л даа?
-Бизнесийн талбарт хүйс харгалзахгүйгээр өрсөлдөөний зарчмаар өрсөлддөг талаар өмнө нь багахан дурдсан. Эмэгтэй хүний нийгмийн оролцоо, гэр бүлдээ зарцуулах цаг нь эрэгтэйгээсээ их байдаг.
Тухайлбал, эмэгтэй ажилчин жирэмсэн болж хүүхэд төрүүлснийхээ төлөө хамгийн багадаа нэг жилийн хугацаад ажлаасаа хөндийрч, хоцордог. Энэ хугацаанд техник өөрчлөгдөж, мэдлэг мэдээллээр дутах, бизнесийн орчны өрсөлдөөндөө хоцрох гэх мэт нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалж, өрсөлдөөн нь тэнцвэргүй болдог юм. Үүнийг тэнцвэртэй болгохын тулд эмэгтэйчүүдийг багахан ч атугай дэмжиж байгаа юм. Тэднийг дэмжсэнээр нийгмийн үр нөлөө нь илт мэдэгдэхүйц байдлаар илэрнэ. Олон улсын ийм туршлага байгаа учраас түүнийг дотооддоо нэвтрүүлэх, жишиг болгохын тулд хийж байгаа юм. Түүнээс биш цөөнхийн эрх ашгийн төлөө нэр томьёо бодож олоод, зохиогоод төсөл болгоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Олон улсын жишгээс дурдвал?
-АНУ Эмэгтэйчүүдийн бизнесийн өмчлөх эрхийн тухай хуулийг 1998 онд баталсан. Үүнд эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж гэдэг нь нэг ба түүнээс дээш эмэгтэй аж ахуйн нэгжийн 51-ээс дээш хувийг өмчилдөг, өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг, хяналт тавьдаг байхыг заасан. Мөн Солонгос улс эмэгтэй эзэнтэй бизнест дэмжлэг үзүүлэх тухай акттай. Эмэгтэйчүүдийн эзэмшдэг бизнес гэдэг нь тухайн компанийн эцсийн шийдвэр гаргахад оролцдог, компанийн гүйцэтгэх албан тушаалтан эмэгтэйг хэлнэ гэж тус актад тусгасан байдаг.
-Хуулийн төслийн нэр томьёонд аж ахуй эрхлэгч эмэгтэй хэмээн онцолсон байсан. Тэгвэл аж ахуй гэдэг нь ямар хүрээг хамарсан ухагдахуун юм бол?
-Аж ахуй эрхлэгч эмэгтэй хэмээн оруулж ирсний гол учир шалтгаан нь ямар ч хэлбэрээр хамаагүй, улсын бүртгэлд аж ахуйн нэгж болж бүртгүүлсэн бизнесүүдийг хамааруулж байгаа юм. Хязгаарлагдмал хариуцлагат компани, хоршоо, нөхөрлөл ямар ч хэлбэрээр байж болно.
Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс тархуу байдлаар үйл ажиллагаагаа явуулснаар ашигтай ажиллах боломж хомс. Сайн бүтээгдэхүүн гаргасан ч эрэлтээ хангаж дийлэхгүй нөхцөлд хүрдэг. Энэ байдал нь зах зээлдээ бизнес ажилтгүй байх нөхцөлийг үүсгэдэг. Тиймээс эдгээр хүмүүс хоршоо, нөхөрлөл болж ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Бизнес санаагаа сайжруулж, ашигтай ажиллахын тулд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах нь чухал.
-Хуулийн төслийг хэдий хэр хугацааны турш судалсан бэ?
-Уг хуулийн төслийг боловсруулах талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэх эмэгтэйчүүдийн зөвлөл 2018 онд ярьж эхэлсэн. Үүнээс хойш хуулийн төслийн судалгааг эрчимтэй хийж, улмаар 2019 оноос ажил хэрэг болгосон юм. Хуулийн төслийг бэлэн болгох явцад цар тахлын үе ч таарсан. Цар тахлын улмаас зарим нэг бэрхшээл үүсэж, хуулийн төслийг өргөн барих үйл явц удааширсан. Эцэст нь УИХ-ын эмэгтэй гишүүд хэдхэн хоногийн өмнө хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийг оролцоог дэмжих хуулийн төсөлд салбар бүрийн амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцсон. Мөн судлаач, хуульч, шийдвэр гаргах түвшний хүмүүс, зөвлөлийн гишүүд, Засгийн газрын төлөөлөл гэх мэт олон хүнээр багаа бүрдүүлж ажиллаа. Энэ утгаараа бүх талын түншлэлийн хүрээнд хамтарч ажилласан юм.
-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал улсын төсөвт ямар нэгэн байдлаар хүндрэл учруулах магадлал хэр байгаа бол?
-Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал төсөлд ямар нэгэн байдлаар нэмэлт санхүүжилт, нэмэлт бүтэц бий болгох гэх мэт хүндрэлийг үүсгэхгүй. Учир нь хуулийн төслийн гол зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэй гэх нэршлийг тодорхойлох явдал юм. Энэ нэршил батлагдсанаар ямар ч хуулийн зүйл заалтад энэхүү нэршлийг ашиглан нэмэлт шийдвэрүүдийг гаргах боломжтой болно.
-Хуулийн төслийн судалгааны ажлын явцад сонирхолтой тоон мэдээлэл байв уу?
-Бизнесийн зарим салбарт эмэгтэйчүүд давамгай байгааг ажигласан. Жишээ нь, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын 70 орчим хувь, худалдаа, үйлчилгээний салбарын 80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн эмэгтэйчүүд банк санхүү, даатгалын салбарт олонхыг бүрдүүлж байсан юм. Гэтэл хөрөнгө оруулалтын хэмжээ, компанийн захирлуудын тоогоор эрчүүд давамгай байх жишээтэй.
Жишээлбэл, 2021 оны жил эцсийн байдлаар нийт 55 мянган аж ахуйн нэгжээс 200 компани 1000-аас дээш ажилтантай байна. Уг 200 компанийн 155 компани эрэгтэй захиралтай байгаа юм. Үүнээс харвал нийгмийн, үйлчилгээний, худалдааны гэх мэт жижиг салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өндөр боловч хөрөнгө оруулалтын хэмжээ ихсэж, бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэж, байгууллага хэлбэрийн хувьд томрох тусам эмэгтэйчүүд шийдвэр гаргалтын түвшин болон хөрөнгийн эзэмшлийн түвшинд бага байна. 2021 оны Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан жендэрийн эрх тэгш байдлын судалгаагаар 155 орноос манай улс дундуур буюу 70 дугаар байрт эрэмбэлэгддэг.
Гэтэл улс төрийн оролцоогоор 112 дугаар байрт буюу хойгуур эрэмбэлэгддэг юм. Үүний цаад учир шалтгаан нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө хангалтгүй байдагтай холбоотой. Эмэгтэйчүүдийн нийгмийн давхраажил, нийгэмд эзлэх байр суурь дээшлэх тусам тэдний оролцоо багасдаг. Тэгсэн атлаа гүйцэтгэх түвшний дийлэнх ачааг эмэгтэйчүүд үүрдэг юм.
Сүүлийн үеийн хөрөнгийн судалгааг харвал дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өрхийн хөрөнгийн дийлэнх хэсэг нь эрэгтэйгийн нэр дээр бүртгэлтэй байх жишээтэй. Тоон мэдээллээс дурдвал гэр бүлийн сууц эзэмшлээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их, хөдөө аж ахуйн газрын хувьд 3-6 дахин их, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байгаа юм. Мөн судалгаанд хамрагдсан иргэдээс эрэгтэйчүүдийн 60 хувь, эмэгтэйчүүдийн 33 хувь нь сууцаа өөрөө өмчилж, эзэмшдэг гэж мэдээлсэн. Тиймээс энэ мэт харьцангуй байдал өөрчлөгдөхийг ч үгүйсгэхгүй юм.
-Хөрөнгө оруулалтын талаар дурдсаных зээл болон зээлийн эргэн төлөлт дээр хүйсийн ялгаа илрэх үү?
-2021 оны байдлаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдлийг хүйсээр нь ангилбал эрэгтэй эзэнтэй аж ахуйн нэгжийн үлдэгдэл 3.6 их наяд төгрөг байгаа бол эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөгийн хэмжээтэй байна.
Монголбанкнаас гаргасан тус судалгааг харвал нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагаас олонх буюу 64 хувийг нь эрэгтэй зээлдэгч эзэлж байгаа юм. Нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэй зээлдэгчийн хувьд 96 сая төгрөг байгаа бол эмэгтэй зээлдэгчийн хувьд 54 сая төгрөг байх жишээтэй. Зээлээ эргэн төлөхдөө эсрэгээрээ эмэгтэй зээлдэгчид хариуцлагатай байдаг.
-Хуулийн төсөлтэй холбоотойгоор төслийн багийн зүгээс ямар хүлээлттэй байна вэ?
-Ярилцлагынхаа төгсгөлд гол санаагаа товчоор илэрхийлбэл аж ахуй эрхлэгч эмэгтэй гэх тодорхойлолтыг энэ хуулиар баталж чадвал бусад бодлогыг явуулах үндэс суурь болох юм. Хууль батлах хүмүүс энэхүү хуулийн төслийн нийгмийн ач холбогдлыг харж, энэхүү хуулийг дэмжиж ажиллаасай хэмээн хүсэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга