АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн Марша Блэкберн Тайваньд айлчилсан нь тус улс бүс нутагт тогтвортой байдлыг хангах эрмэлзэлгүй байгааг илтгэж байна гэж Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнюй мэдэгдэж, Бээжин АНУ-ын өдөөн хатгасан үйлдэлд хариу арга хэмжээ авна гэж онцолжээ.
БНХАУ нь АНУ, Тайванийн бүс нутаг хоорондын аливаа хэлбэрийн албан ёсны харилцааны эсрэг байр суурь баримталдаг. Эл айлчлал нь АНУ Тайванийн хоолойн тогтвортой байдлыг хүсэхгүй байгааг дахин нотолж, хоёр талын хооронд сөргөлдөөн үүсгэх, Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохын тулд хүчээ гамнахгүй хичээж байна гэжээ. БНХАУ нь газар нутгийн бүрэн байдлаа хамгаалах, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох тухай олон улсын харилцааны гол хэм хэмжээг сахихын тулд шийдэмгийн хариу арга хэмжээ авна гэж Пэнюй мэдэгдсэн байна.
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Тань Кэфэй Хятадын Зэвсэгт хүчин Тайванийн эрх баригчид арлыг тусгаар тогтнуулах чиглэлээр хийж буй өдөөн хатгалгаа зогсоохгүй бол шийдэмгий арга хэмжээ авна гэж мөн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )