Улсын гуравдугаар төв эмнэлэг бол зүрх, судас, тархины мэс заслаар дагнаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг гурав дахь шатлалын лавлагаа төв эмнэлэг юм. Тус эмнэлэг нь ажилчдынхаа цалинг шат дараатай нэмж, ажилчдаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Энэ талаар болон коронавирусний цар тахал, зүрх судасны өвчлөлийн цаг үеийн байдлаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч, Эрүүл мэндийн яамны эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн Ц.Төмөр-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. Танай эмнэлгийн тухайд ойрын хугацаанд гурван удаа цалингаа нэмлээ. Цалингаа хэрхэн нэмэгдүүлсэн бэ?
-Улсын гуравдугаар төв эмнэлэг бол үндэсний хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг учраас өндөр ачаалалттай ажилладаг. Манай эмнэлэг нь үндсэн 810 ажилтантай. Жилдээ 250 гаруй резидент эмч хүлээн авч, 2-3 жилийн хугацаатай сургадаг. 2018 оноос хойш Эрүүл мэндийн сайдын тушаалаар наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосон. Энэ хүрээнд ажилчдынхаа цалин, нийгмийн хамгааллыг хангах асуудалд бодитой шийдвэр гаргах үүрэг, чиглэлтэй ажиллаж байна.
Бид 2022 оныхоо хагас жилийн гүйцэтгэлийн тооцоог нягталсны үндсэн дээр цалинг 40 хувь нэмэгдүүлэх боломж бүрдсэн билээ. Үндсэн цалинг нэмэх шийдвэр наймдугаар сараас хэрэгжээд эхэлсэн. Ажилчдын үндсэн цалин 40 хувь нэмэгдэхэд мөн адил илүү цагийн мөнгө нэмэгдэнэ. Нэг удаагийн урамшуулал бол тухайн үеийнх нь асуудлыг шийдэх, цаг зуурын тэтгэмж байдаг. Харин үндсэн цалинг нэмэгдүүлэх нь бодит өөрчлөлт, шинэчлэлт хэмээн харж байна. Жишээлбэл, эмч нарын цалин дунджаар 960 мянган төгрөг байсан бол 1.350.000 төгрөг болсон. Үүн дээр илүү цаг бусад нэмэгдлүүд нэмэгдээд гар дээрээ 2-3 сая төгрөгийн цалин авах боломжтой. Сувилагч, тусгай мэргэжилтнүүд 799 мянган төгрөгийн цалинтай байсан бол одоо хамгийн багадаа 1.120.000 төгрөгийн цалинтай болсон. Мөн үүн дээр илүү цаг бусад нэмэгдлүүд нь нэмэгдэнэ гэсэн үг. Дэмжин туслах үйлчилгээний ажилтан буюу захиргаа, үйлчилгээний алба, инженер техник, соёл үйлчилгээ, тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн ажилчдын дундаж цалин 550-650 мянган төгрөг орчим байсан бол 850 мянган төгрөг болсон. Манай эмнэлгийн нийт ажилчдын 24 хувийг сувилагч, тусгай мэргэжилтнүүд, 44 хувийг дэмжин туслах үйлчилгээний ажилтнууд, 32 хувийг эмч нар эзэлж байна. Ийнхүү цалингийн түвшин өндөрсөөд ирэхээр банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад ч хялбар болох юм.
Гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, тусламж үйлчилгээнийхээ гүйцэтгэлээр чанарын шалгуур хийлгэн, санхүүжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ийнхүү ажилчдынхаа цалинг шат дараатай нэмэгдүүллээ. Засгийн газрын 107 дугаар тогтоол буюу үндсэн цалингийн хэмжээг бид эрхийнхээ хүрээнд нэмэгдүүлэх эрх зүйн шийдвэр гараагүй байсан учраас коронавирусний цар тахлын ачаалал, эрсдэл, хариуцлагын нэмэгдэл гээд үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгосон байдаг. Бид 2022 оныхоо хагас жилийн гүйцэтгэлийн тооцоог нягталсны үндсэн дээр цалинг 40 хувь нэмэгдүүлэх боломж бүрдсэн билээ. Үндсэн цалинг нэмэх шийдвэр наймдугаар сараас хэрэгжээд эхэлсэн. Ажилчдын үндсэн цалин 40 хувь нэмэгдэхэд мөн адил илүү цагийн мөнгө нэмэгдэнэ. Нэг удаагийн урамшуулал бол тухайн үеийнх нь асуудлыг шийдэх, цаг зуурын тэтгэмж байдаг. Харин үндсэн цалинг нэмэгдүүлэх нь бодит өөрчлөлт, шинэчлэлт хэмээн харж байна. Жишээлбэл, эмч нарын цалин дунджаар 960 мянган төгрөг байсан бол 1.350.000 төгрөг болсон. Үүн дээр илүү цаг бусад нэмэгдлүүд нэмэгдээд гар дээрээ 2-3 сая төгрөгийн цалин авах боломжтой. Сувилагч, тусгай мэргэжилтнүүд 799 мянган төгрөгийн цалинтай байсан бол одоо хамгийн багадаа 1.120.000 төгрөгийн цалинтай болсон. Мөн үүн дээр илүү цаг бусад нэмэгдлүүд нь нэмэгдэнэ гэсэн үг. Дэмжин туслах үйлчилгээний ажилтан буюу захиргаа, үйлчилгээний алба, инженер техник, соёл үйлчилгээ, тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн ажилчдын дундаж цалин 550-650 мянган төгрөг орчим байсан бол 850 мянган төгрөг болсон. Манай эмнэлгийн нийт ажилчдын 24 хувийг сувилагч, тусгай мэргэжилтнүүд, 44 хувийг дэмжин туслах үйлчилгээний ажилтнууд, 32 хувийг эмч нар эзэлж байна. Ийнхүү цалингийн түвшин өндөрсөөд ирэхээр банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад ч хялбар болох юм.
-Илүү цагийн мөнгө цалин дээр нэмэгдэж орохоос гадна өөр ямар урамшуулал байна вэ?
Засгийн газрын тогтоолоор ажлын үр дүн, гүйцэтгэлээр улирал тутам цалингийн 60 хувьтай тэнцэх урамшуулал олгодог. Энэхүү урамшуулал сар бүрийн цалин дээр 20 хувь нэмэгдэж орно гэсэн үг юм. Тус урамшуулал нь ажлын үр дүн, гүйцэтгэлээр гэсэн учир тусгай шалгууртай. Хэн илүү гүйцэтгэлтэй, хариуцлагатай ажиллаж байна тэр хүн илүү урамшуулал авах ёстой. Өмнө нь ерөнхий шалгуураар мөнгөн урамшуулал олгодог байсан бол одоо мэргэжил тус бүр дээр нарийн шалгуур тавьдаг болсон. Жишээ нь, сувилагч, тусгай мэргэжилтнүүд гэхэд дүрс оношилгооны техникч, лаборатор, эмчилгээ оношилгооны сувилагч гэх мэт өөр өөр мэргэжилтэй байлаа гэхэд түүнд нь тохирсон шалгуурыг тавьж өгсөн юм. Ийнхүү шалгуурыг нарийвчилж өгснөөр илүү бодитой болж, тус урамшуулал нь нэмэгдсэн 40 хувийн цалингийн хэмжээгээр бодогдож, улирал тутам 60 хувийн урамшуулал авах боломж бүрэн нээгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн албан хаагчийг орон сууцтай болгох” хөтөлбөрийн хүрээнд шалгуур гаргах ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэг нь 810 ажилтнаас шалгуур хангасан ажилтныг шат дараатайгаар сонгож, сүүлийн хоёр жилийн хугацаанд 16 эмч, ажилтан орон сууцны зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан байна. Эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж, цалингийн болон бусад зээл гаргахад уян хатан байх арилжааны банкыг судалж үзсэний үндсэн дээр “Худалдаа хөгжлийн банк”-тай өнгөрсөн зургаадугаар сард гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулсанаас хойш гурван ажилтан орон сууцны зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан байгаа. Мөн энэ ондоо багтааж таван ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөр олгохоор төлөвлөж байна. Энэхүү таван ажилтанг Засгийн газраас гаргасан шалгуурын дагуу сонгох юм.
-Ажлын үр дүн, гүйцэтгэлийн шалгуураар үнэлдэг энэхүү шалгуур нь ямар үр дүнтэй хэмээн харж байна вэ?
-KPI буюу ажлын гүйцэтгэл, чанарыг нь үнэлдэг ажлын шалгууруудыг нэвтрүүлж байна. Жишээлбэл, таван мэс заслын эмч байлаа гэхэд хоёр нь илүү үр дүнтэй, хариуцлагатай, ур чадвартай ажиллаж байвал илүү цалин авна гэсэн үг. Энэхүү цалингийн ялгавартай системийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж тогтооно. Ажилдаа эрт ирдэг, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг, хүнд хагалгаа хийдэг, хүнд өвчтөн асардаг, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүйн асуудал гаргадаггүй, үйлчлүүлэгч, хамт олны талархалыг байнга хүлээдэг хүн илүү цалин авах ёстой. Мөн эмнэлэгтээ болоод салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор цалинг нь онцгойлон нэмэх асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ. Ингэснээр эмч, сувилагч, ажилтны тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
-Залуу боловсон хүчинг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?
-Өмнө нь шинэ ажилтан орж ирээд гурван сарын хугацаатай түр гэрээ байгуулж, урамшуулал авахгүй ажиллаж, тэр хугацаандаа алдаа, зөрчил гаргаагүй бол үндсэн ажилтан болгодог байсан. Харин одоо ажилд орсон өдрөөсөө үр дүнгийн гүйцэтгэл нь тооцогдоод явна. Мөн шинэ ажилтан нэмэгдсэн 40 хувиар цалингаа авна. Эмч нарын хувьд ажлын орон тоо хэвийн байна. Харин сувилагч, тусгай мэргэжилтний хувьд хүний нөөцийн хомсдол үүсэх магадлалтай. Манай эмнэлэгт 370 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллах ёстойгоос 25 хүний орон тоо дутуу байна. Асрагч, үйлчлэгчийн ажилд 20 орчим хүн дутуу байна. Энэ нь харьцангуй бага хувийг эзэлж буй боловч өдөр тутмын ажлын байран дээр нэг хүн дутахад л тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал зэрэгт асуудал үүсгэдэг. Тийм учраас эмнэлгийн ажилтны орон тоог 100 хувь хангах ёстой. Өдөр бүр сувилагч, тусгай мэргэжилтэн ажилд авах зар оруулдаг ч ирдэг хүн ховор.
-Хүний нөөцийн дутагдалтай байгаа гэлээ. Их, дээд сургуулиа дөнгөж төгссөн, залуу боловсон хүчнээс ажлын туршлагатай байхыг шаарддаг тул ажилд орж чадахгүй байх тохиолдол их гардаг шүү дээ?
-Улсын лавлагаа шатлалын эмнэлэг нь 21 аймаг, есөн дүүрэгт онол, арга зүйгээр хангаж ажилладаг учраас эмчээр ажилд орж буй ажилтан өндөр түвшинд бэлтгэгдсэн, дадлага туршлагатай, заах арга зүйгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Үүнд мэргэжлийн, англи хэлний болон компьютерийн хэрэглээний шалгалт авдаг. Эдгээр шалгалтад 60-аас дээш үнэлгээ авсан тохиолдолд ажилд аваад дадлагажуулах, чадавхжуулах, бэлтгэх, дотооддоо сургах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сувилагч, тусгай мэргэжилтэн төгсөөд шууд ажилд орох боломжтой. “Нэгийн араас нэг” гэсэн дагалдуулан сургах хүний нөөцийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ нь, нэг эмчийг нэг шинэ эмч, нэг сувилагчийг нэг шинэ сувилагч дагаж ажиллана гэсэн үг. Хүний нөөцийн нөхөлтөөр авч байгаа ажилчдаа богино хугацаанд мэргэшүүлэх ажил хийдэг. Мэргэшүүлнэ гэдэг нь мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн аль нэг тасгийн сувилагчаар дахин сургах үйл ажиллагааг хэлнэ. Есдүгээр сарыг залуучуудын хөгжлийг дэмжих сар болгож 2019-2022 онд ажилд орсон залуу эмч, мэргэжилтний нээлттэй сонсгол зохион байгуулна. Мөн эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургуульд сурч буй оюутнуудад эмнэлгээ танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
-“Журам, төлбөрийн хэмжээ, жагсаалт шинэчлэн батлах тухай” тогтоолоор төлбөрийн ямар асуудлууд шийдэгдсэн бэ?
-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Журам, төлбөрийн хэмжээ, жагсаалт шинэчлэн батлах тухай” 2022 оны 01 дүгээр тогтоол энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнд иргэнээс авах төлбөрийн хэмжээг зааж өгсөн. Жишээ нь, менингит өвчний зардал 1.190.000 төгрөг. Үүнээс Эрүүл мэндийн даатгалаар 919.700 төгрөг төлөгдөнө. Харин тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эмчилгээг 100 хувь үнэ төлбөргүй болгосон юм. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр эмнэлгийн ачаалал нэмэгдсэн гэвэл өрөөсгөл. Цар тахлын дараа эмнэлгийн амбулатор, оношилгоо, хэвтэн эмчлүүлэх ачаалал огт буураагүй.
Цусны бүлэгнэлтийн системд алдагдал гарч, хямрал үүсэж тархинд цус харвах, зүрхний шигдээс болох тохиолдол нэмэгдэж байгаа. Зүрхний шигдээсээр 2019 онд 2810 хүн үйлчлүүлсэн байдаг бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 1473 хүн үйлчлүүлснээс 284 нь 50-аас доош насныхан байна. Эдгээр 1473 хүний 1005 нь эрэгтэй хүн байгаа юм. Энэ нь зүрхний шигдээсээр үйлчлүүлсэн иргэдийн 68.2 хувийг эзэлж байна гэсэн үн. Цаашид зүрхний шигдээсийн тоо өсөх хандлагатай байна гэсэн зүй тогтол гарсан. Зөвхөн нэг эмнэлэг дээрх тоо гэхэд л ийм байна. Цар тахлаас гадна монголчуудын амьдралын буруу хэвшил буюу архи, тамхи, өөх тос, сахарын хэрэглээ өндөр байна. Үүнээс шалтгаалж чихэрийн шижин өвчин мөн ихсэх хандлагатай байна. Тус өвчин нь хүний эд эрхтний судсыг гэмтээдэг учир тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх өндөр эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл залуужих хандлагатай байгаа нь статистик тооноос харагдаж байна.
-Коронавирусний халдвараар өвдсөн залуу хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх, нас барах тохиолдол өссөн үү?
-Цусны бүлэгнэлтийн системд алдагдал гарч, хямрал үүсэж тархинд цус харвах, зүрхний шигдээс болох тохиолдол нэмэгдэж байгаа. Зүрхний шигдээсээр 2019 онд 2810 хүн үйлчлүүлсэн байдаг бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 1473 хүн үйлчлүүлснээс 284 нь 50-аас доош насныхан байна. Эдгээр 1473 хүний 1005 нь эрэгтэй хүн байгаа юм. Энэ нь зүрхний шигдээсээр үйлчлүүлсэн иргэдийн 68.2 хувийг эзэлж байна гэсэн үн. Цаашид зүрхний шигдээсийн тоо өсөх хандлагатай байна гэсэн зүй тогтол гарсан. Зөвхөн нэг эмнэлэг дээрх тоо гэхэд л ийм байна. Цар тахлаас гадна монголчуудын амьдралын буруу хэвшил буюу архи, тамхи, өөх тос, сахарын хэрэглээ өндөр байна. Үүнээс шалтгаалж чихэрийн шижин өвчин мөн ихсэх хандлагатай байна. Тус өвчин нь хүний эд эрхтний судсыг гэмтээдэг учир тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх өндөр эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл залуужих хандлагатай байгаа нь статистик тооноос харагдаж байна.
-Коронавирусний халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед танай эмнэлэг бэлтгэл ажлаа хэрхэн базаасан бэ?
-Энэ оны намар, өвлийн улиралд коронавирусний халдварын том давлагаа гарах эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан. Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын эмнэлзүйн зөвлөх багт миний бие ажилладаг. Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Тухайлбал, Гуравдугаар эмнэлэгт эрчимт эмчилгээний 20 ортой тусгаарлан эмчлэх нэгж байгуулсан. Одоо таван хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд нэг өвчтөн, хүндэвтэр дөрвөн өвчтөн байна. Гуравдугаар эмнэлгийн хувьд улсын хэмжээнд коронавирусний халдварын үед хамгийн олон эрчимт эмчилгээний ор ажиллуулж хот, хөдөө орон нутгаас маш хүнд өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилсэн. Халдварын тоо нэмэгдэхэд ямар нэгэн асуудал гарахгүй.
Гуравдугаар эмнэлэгт гахайн зүрх шилжүүлэн суулгах туршилтын лабораторийг энэ жилдээ багтааж байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь залуу эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх зорилготой юм. Мөн гаднын улсын том эмнэлгүүдтэй хамтран туршилтын лаборатори байгуулах төслийг боловсруулж байна. Уг төсөл нь бэлэн болоход техник технологи, төхөөрөмж, хэрэгслийн асуудал тулгарах юм. Энэ нь хуулийн хэлэлцүүлэг дээрээ явж байгаа. Монгол Улсын нийт хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл юм. Монгол ч төдийгүй дэлхий нийтийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Иймд зүрх судасны өвчлөлд анхаарахгүй бол сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай болж байна. Оношилгоо, эмчилгээний чадамжийг сайжруулахахад нэгдүгээрт, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хоёрдугаарт, тоног төхөөрөмжөөр маш сайн хангах явдал юм.
-Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг өнгөрсөн онд байгуулсан. Энэхүү баг байгуулагдсанаар ямар ахиц гарч байна вэ?
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг өнгөрсөн онд байгуулсан. Тус баг нь зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, тархины үхэлтэй донороос зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, энэ эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой юм. Эрүүл мэндийн хөгжлийн хөгжлийн төв Донорын тухай хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх, эрхтэн суулгах үйл ажиллагааны холбогдох журмыг шинэчлэн боловсруулахад тус ажлын хэсэг ажиллаж байна. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг боловсруулаад хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ жилдээ багтаагаад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хуулийн төслөө батлуулахаар зорьж байна. Үүнд гуравдугаар эмнэлгийн зүгээс нэг эмчийг Англи Улсад нэг жилийн хугацаатай Зүрх шилжүүлэн суулгах чиглэлээр сургасан. Дараагийн мэргэжилтэнг энэ чиглэлээр сургахаар гадаадын хамтын ажиллагаатай байгууллагуудад хүсэлт илгээсэн байна.
-Өнгөрсөн хугацаанд зүрх судасны төхөөрөмжийн шинэчлэлт хэр хийгдсэн бэ?
-Зүрх судасны салбар бол сүүлийн 20 жилд тасралтгүй хөгжиж ирсэн. Дэлхийн хэмжээнд мөр зэргэцэн ажиллах мэргэжилтнүүд бэлтгэгдэн, ажиллаж байна. Гуравдугаар эмнэлгийн тухайд зүрхний хэм алдагдлыг гадагшаа явж эмчлүүлдэг, явж чадахгүйн улмаас олон хүн энддэг тохиолдлууд байсан. Энэхүү хэм алдагдлыг гуравдугаар эмнэлэг бүрэн эмчилснээр 2017 онд гадаад эмчилгээний жагсаалтаас хасуулсан байдаг. Хэм алдагдлыг түлэх хагалгаа буюу аблац төхөөрөмжөөр хийдэг байсан бол технологи нь улам сайжраад хөлдөөж эмчилдэг болсон байна. Энэхүү хөлдөөх технологийг нэвтрүүлэхээр Хятад Улсын өндөр түвшний мэргэжилтэнг урьж сургалт явуулахаар болсон хэдий ч хил гаалийн асуудлаас болж хүлээгдсэн. Зүрх судасны тусламж үйлчилгээнд зайн оношилгоо буюу телемедициний анагаах ухааныг 2007 онд нэвтрүүлсэн.
Тодруулбал, шөнийн хоёр цагт Ховд аймгийн зүрхний эмч хүнд өвчтөн үзээд асуудал үүсэхэд гуравдугаар эмнэлгээс зөвлөгөө авах боломжтой. Аймаг орон нутагтаа байх аппаратаар оношилж, түүнийг гуравдугаар эмнэлэг рүү явуулаад зүрхний мэргэшсэн эмч түүнийг үзэж, өвчтөнд хийгдэх эмчилгээг ярилцах боломж чөлөөтэй бүрдсэн гэсэн үг. Вебд суурилсан телемедициний программ учраас сүлжээ барьж буй бүх газраас хүсэлт ирэхэд түүнд хариу өгөх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар нийт 500-600 мянган хүний мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ хэмжээгээр орон нутгаас төв рүү ирэх урсгал багассан. Люксембургийн Их Вант Улсын буцалтгүй тусламжаар зүрхний төв төсөл гуравдугаар эмнэлэг дээр төвлөрч 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 20 жил тасралтгүй хэрэгжсэн. Зорилго нь Монгол Улсын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах, зүрх судасны үндэсний төвийг байгуулах чадамжийг бүрдүүлэх, баазыг бэхжүүлэх юм. Энэхүү зорилгоо бүрэн биелүүлсэн. Гуравдугаар эмнэлгийн хувьд тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай байгаа. Төслийн бүх даалгавар амжилттай биелэгдсэн учраас Люксембургийн Засгийн газраас дахин таван жилээр сунгаж, таван сая еврогийн тусламжийг гуравдугаар эмнэлэг төдийгүй зүрх судасны эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх төвд хандивлахаар болсон. Люксембургийн зүрхний төв төслийн буцалтгүй тусламжаар 21 аймаг, есөн дүүрэг зүрхний өнгөт эхо аппарат, зүрхний бичлэгийн аппарат, ачаалалтай бичлэг болон олон төрлийн оношилгооны аппартаар бүрэн хангагдсан билээ. Зарим аймгийн тухайд эхо аппаратаа 2-4 удаа шинэчлүүлсэн. Мөн улсын хэмжээнд зүрх судасны чиглэлээр ажилладаг бүх эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, тогтмол мэдээллээр хангаж байна.
-Цаашид хэрэгжүүлэх, сайжруулах, шинэчлэх бодлогын ямар асуудлууд байна вэ?
-Гуравдугаар эмнэлэгт гахайн зүрх шилжүүлэн суулгах туршилтын лабораторийг энэ жилдээ багтааж байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь залуу эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх зорилготой юм. Мөн гаднын улсын том эмнэлгүүдтэй хамтран туршилтын лаборатори байгуулах төслийг боловсруулж байна. Уг төсөл нь бэлэн болоход техник технологи, төхөөрөмж, хэрэгслийн асуудал тулгарах юм. Энэ нь хуулийн хэлэлцүүлэг дээрээ явж байгаа. Монгол Улсын нийт хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчлөл юм. Монгол ч төдийгүй дэлхий нийтийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Иймд зүрх судасны өвчлөлд анхаарахгүй бол сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай болж байна. Оношилгоо, эмчилгээний чадамжийг сайжруулахахад нэгдүгээрт, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хоёрдугаарт, тоног төхөөрөмжөөр маш сайн хангах явдал юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хайрыг хүснэ онц сонирхолтой ном багшийн дээдийн интерном мир ном метромаллын альфа номд худалдаалагдаж бн
Zow zorigtoi hii
Туршаад болоогүй шүүдээ больж үз
Хэ хэ хоцрогдсон технологи юм биш үү гахайн зүрх суулгаад бүтэлгүйтээд болохгүй болсон юм биш үү
Тус эмнэлгийн захиргаа ажилчдаа ойлгож үргэлж тусалж дэмжиж байдагт талархаж явдаг үүү