ЗХУ-ын Коммунист намын сүүлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Михаил Горбачев Москва хотноо нас барлаа.
Тэрээр 92 настай байлаа.
Горбачевийн үед Өөрчлөн байгуулалт эхэлж, өндөрлөн, Хүйтэн дайны үе дууссан.
Түүнийг ЗХУ-ыг задлан бутаргасан гэж үзэн ядаж, зарим нь магтаж байлаа.
Өөрчлөн байгуулалт, ил тод байдал, үг хэлэх эрх чөлөө, Афганистанаас цэргээ гаргасан, Берлиний ханыг нураасан, АНУ-ын Ерөнхийлөгч Буштэй нөхөрлөсөн, Pizza Hut, Louis Vuitton брэндийн сурталчилгаанд тоглосон гээд түүний амьдрал маш их үйл явдалтай өрнөсөн.
Сэтгэгдэл ( 2 )