Шведийн Гетеборгийн их сургуулийн эрдэмтэд хуучин тоглоомын 84 хувьд хүүхдийн өсөлт, хөгжил болон бэлгийн бойжилтод сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг олон төрлийн хорт бодис илрүүлжээ. “Journal of Hazardous Materials Advances” сэтгүүлд бичсэнээр, судлаачид 157 төрлийн шинэ, хуучин тоглоомын химийн бүтцийг шинжилсэн байна. Судалгаагаар хуучин тоглоомын 84 хувь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан аюултай химийн бодис агуулж байгааг тогтоожээ.
Түүнчлэн, шинэ тоглоомын 30 хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс баг зэрэг өндөр хорт бодис агуулагдаж буйг мөн тогтоосон байна. Ихэнх хуучин бөмбөгт фталатын агууламж тоглоомын жингийн 40 хувийг эзэлж байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 400 дахин их юм. Судалгаа эд зүйлсийг дахин боловсруулж, ашиглах нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд тэр бүр ашигтай байдаггүйг харуулжээ. Эргэлтийн эдийн засагт шилжих явц нь хуванцар болон бусад материалаас хүний эрүүл мэндэд аюултай бодисоос ангижрах арга хэмжээ авахыг шаардаж байна гэж судлаачид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )