Их Британи 27.5 мянган тонн бохир усны лаг импортолно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Их Британи Нидерландаас 27500 тонн бохир усны лагийг газар тариалангийн зориулалтаар импортлохоор болжээ. Их Британийн Байгаль орчны яам өнгөрсөн хоёрдугаар сард эл энгийн бус барааг оруулж ирэх зөвшөөрөл олгож байсныг “Greenpeace” байгууллагын “Unearthed” эрэн сурвалжлах нэгж олж илрүүлжээ. Газар тариалангийн салбарт органик бордоо болгон ашиглах хуурайшуулсан лагийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 15 удаагийн тээвэрлэлтээр оруулж ирэх аж. “Unearthed” эрэн сурвалжлах нэгж Их Британийн байгаль орчны яамнаас томилогдсон байцаагчид бохир уснаас салмонелл илрүүлснийг олж мэдэн, эрх баригчдадаа хандан хүний ялгадас бүхий бохир усны лагийг бордоо болгон ашигласнаар хөрсийг газар тариалангийн зориулалтаар ашиглах боломжгүй болгон бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулна гэж анхааруулжээ.

Нидерланд улс 1995 ноос хойш бохир усны лагийг газар тариалангийн салбарт ашиглахыг хориглосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top