ЗХУ-ын Коммунист намын сүүлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Михаил Горбачев наймдугаар сарын 30-нд нас барсан билээ.
Түүнтэй салах ёслол есдүгээр сарын 30-нд Москва хотноо боллоо.
Ёслол болсон “Дом Союзов” ордонд өглөөнөөс эхлэн хүмүүс цэцэг барин, дараалалд зогсож байв.
ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчийн оршуулгын ёслолд Хүндэт харуул жагссан ч төрийн хэмжээнд албан ёсоор хийсэнгүй.
Хамгийн түрүүнд Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведев ирж, дараа нь “Россия сегодня” медиагруппын Ерөнхий захирал Дмитрий Киселев, дуучин Алла Пугачева, “Яблоко” намын үүсгэн байгуулагч Григорий Явлинский, АНУ, Германы Элчин сайд Жон Салливан, Геза Андреас фон Гайр, Японы Элчин сайд Тоехиса Козүки, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нарын алдартнууд салах ёслол хийхээр ирсэн.
Сэтгэгдэл ( 0 )