СУРВАЛЖИЛГА: 13 настай хохирогч охиныг буудалд орж ирснийг ресепшн мэдээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Өнгөрсөн долоо хоногт өсвөр насны охиныг дэн буудалд хүчирхийлсэн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарлаа.

Энэ талаар тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.

Шалгалтын явцад Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 13 настай охин нь мөн насанд хүрээгүй 14 настай Г гэх хүүтэй бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон байна. Хохирогч охины эцэг, эх түүнийг хүчирхийлсэн гэж үзэж байгаа бөгөөд хүүд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа аж.

Тухайн өдөр зочид буудлын ажилтнууд хүүхдүүдийн бичиг баримтыг шалгалгүй оруулснаас үүдэж дээрх хэрэг гарчээ. Хуулийн дагуу зочид буудлынхан насанд хүрээгүй хүмүүст үйлчлэх ёсгүй бөгөөд харгалзах хүнтэй байхыг шаардах ёстой.

Гэвч буудлын ажилтнуудын хайхрамжгүй үйлдлээс үүдэж, ийнхүү хүүхдүүд хэрэгт холбогдон, шалгагдаж эхлээд байна.

БУУДЛЫН АЖИЛТАН: ОЛОН ХОНОГ ГЭРТЭЭ ОЧООГҮЙ ОХИНДОО ЭЦЭГ, ЭХ НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН

Тухайн өдөр болсон явдлын талаар тодруулахаар тус буудлыг зорилоо. Биднийг хоёр эмэгтэй угтсан ч нэр царайгаа нууцлахыг хүсэж, дараах тайлбарыг өгөв.

-Танай буудалд өсвөр насны охин хүчирхийлүүлсэн хэрэг гарсан байна. Хүүхдүүдийн бичиг баримтыг яагаад шалгаагүй юм бэ?

-Тэр өдөр үүрээр гурван залуу орж ирсэн. Харахад өндөр том биетэй залуучууд байсан юм. Бичиг баримтаа үзүүл гэсэн боловч “Гэртээ орхисон. Хамгийн бага нь 18 настай. Бид нар шөнөөр ажилласан учраас хоёрхон цаг унтаад гаръя” гэж гуйсан. Би өөрөө ч шөнийн ээлжээр ажилладаг болохоор тэд нарыг өрөвдөөд, нэг цагийн мөнгө аваад, өрөөнд оруулсан байсан юм.

-Гурван залуу гэлээ. Гэтэл таны залуу гээд байгаа хүмүүс дөнгөж 14 настай хүүхдүүд байсан шүү дээ. Охин хэзээ ирсэн юм бэ?

-Тэр гурван залуу үүрээр орж ирсэн. Одооны хүүхдүүд их өсгөлүүн болсон учраас би хараад мэдээгүй.  

Өглөө 9-10 цагийн үед буудалд орсон хүмүүс гарч ороод, хөдөлгөөн эхэлдэг. Тэр хооронд бид хоёр бусад өрөөгөө хүлээж авах, цагаан хэрэглэлээ солих гээд дээгүүр явж байх хойгуур охин нууцаар орсон байсан.

-Хэн анх цагдаад дуудлага өгсөн юм бэ. Хохирогч охин тэгэхээр гурван залуутай хамт байсан гэсэн үг үү?

-Охиныг орж ирэхээс өмнө хоёр нь гараад явсан байсан. Тэр охиныг орж ирснийг бид нар огт мэдээгүй байсан. Өдөр өрөөгөө хүлээж авах гээд ортол харваас жаахан охин байсан. Тэгэхээр нь энд юу болов гэтэл янз бүрийн юм болсон байсан. Цагдаа дуудаж, иртэл нь тэр хоёрыг гаргаагүй.

-Охиныг орж ирснийг мэдээгүй гэхээр та ажлын байрандаа байгаагүй юм уу?

-Би ээлжээ өгөөд, гэртээ харьчихаад ирсэн юм. Байнга камераа хянаад суух боломж байдаггүй. Цагдаа нар ирээд манай камерын бичлэгийг үзэхэд, хүмүүс гарч орж байх хойгуур охин юу ч болоогүй юм шиг орж ирж байгаа нь харагдсан. Тэр залуутай үерхдэг юм шиг байсан.

-Хүүхдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу?

-Үгүй. Би орох үед нь өрөөнд тамхи татаж, архи ууж болохгүй гэдгийг сануулаад оруулсан. Өөрөө ч шалгасан. Элдэв юм байгаагүй. Бид нар цагдаагийн газарт очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Хохирсон гээд байгаа охин олон хоногоор гэртээ очоогүй, гэрийнхнээсээ холбоо тасарсан байсан гэсэн. Ер нь дан ганц манайхаас хариуцлага нэхэх биш, өчнөөн олон хоног гэртээ очоогүй хүүхдээ хаагуур, юу хийж явааг нь эцэг, эхчүүд анхаарч байх ёстой шүү дээ. Гэтэл сүүлд нь бид нараас ганцхан хариуцлага нэхэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хандлага болж байна.

Буудлын ажилтан дээрх тайлбарыг өгөөд, энэ буудлыг эзнээс нь түрээсэлж ажиллуулдаг, хүүхдүүдийг зочид буудалд оруулсан үйлдэлдээ хангалттай хариуцлага хүлээж, торгууль төлсөн гэдгээ хэлж байв.

Хэрэв санаж байгаа бол одоогоос таван жилийн өмнө мөн л 13 настай охин “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүчирхийлүүлж, нас барсан харамсалтай хэрэг гарч, хоёр залуу бүх насаараа хоригдох ял авсан. Дээрх хэргийн тухайд үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж, хяналт тавилгүй ажилдаа хайнга хандаж, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилснээр онц ноцтой гэмт хэрэг гарах шалтгаан болсон юм.

Харин энэ удаад хүний амь нас хохироогүй ч өсөж яваа охин насан туршдаа хар толботой үлдэж, өсвөр насны хүү эрүүгийн хэрэгтэн болох нөхцөл бий болоод байна.

Тиймээс зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж хариуцлагаа ухамсарлаж, хяналт тавих нөгөө талаас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах шаардлага бий болоод байгааг сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээллийг бэлтгэлээ.

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэлт оюу(66.181.187.197) 2025 оны 10 сарын 26

Ямар аймар юм бэ 13тастай охиныг хүчирхийлж байна гэдэг чинь алсантай ялгаагүй гурван залуугийн нэг хүчихийлсэн бол тэрийг гнданд оруулахгүй харин хариуцлагийна хүлээлгүүлж хөөх хэрэгтэй \n

1  |  0
нараа(122.201.31.24) 2025 оны 10 сарын 26

одооны хүүхдүүд замбраагүй болсон 13.14 хүрээл гадуур тэнэхгээл аав аа ээжээ тэрч найзындаа энэ ч найзындаа ганц хоёр хоночоод ирий гээл явуулахгүй гэхээр ууралж уцаарлаал бөөн хэрүүл болох юмдаа нэн дундаа охин хүүхэд гадуур хоногоор явах аюултай сургуулын орчин ангийн найз нөхөд их нөлөөлж байнаа яаамаар ч юм загнаж аашилхаар гэр бүлийн хүчэрхийлэл болох ч юмуу яаалтай ч билээ хэцүү юмаа

1  |  0
Галаа (59.153.115.156) 2025 оны 10 сарын 26

Hutsana biz

2  |  0
Галаа (59.153.115.156) 2025 оны 09 сарын 17

Hutsana biz

0  |  0
Галаа (59.153.115.156) 2025 оны 10 сарын 26

Hutsana biz

1  |  0
Хүн(45.117.35.29) 2025 оны 11 сарын 10

Үр хүүхэдийнхээ хүмүүжилд эцэг эх нь анхаарал хандуулах ёстой биз дээ, бусдаас хариуцлага нэхчих юмаа

4  |  0
Зочин(202.55.188.117) 2025 оны 10 сарын 26

Жаахан охиноо эрж сурдаггүй муу эцэг эх бна

4  |  0
Иргэн(202.9.46.44) 2025 оны 10 сарын 26

Эцэг эхчүүд хүүхдээ буудлаас дож авдаг тохиолдол олон гардаг..тэгээд буудалыг буруутгах гэдэг..буудал байдаггүй бол энэ хэрэн лрц подвал гудамжинд болох аюултай...хүүхдүүд эрт хэрсүүжиж дэлгүүр хоолны газараар хэсч явдаг болсон шүү...эцэг эхийн анхаарал хайр халамж, хүүхдээ ойлгох дэмжих шаардлагатай болсон цаг шүүдээ ..охиныг өрөвдөж байна..тааруу л гэр бүл болтой..

2  |  0
Зочин(103.229.122.125) 2025 оны 10 сарын 26

Анзаарахгүй биш мөнгөндөө шунаад л оруулсан нь ойлгомжтой б.на

1  |  0
Зочин(66.181.190.249) 2025 оны 10 сарын 26

13 хан настай охин буудалд орж ирж байхад анзаараагүй ч гэх шиг. Нэг ,2 цаг унтана ч гэх шиг, буудлын ажилтан бол мэдэж л байсан байна. Ичихгүй одоо болохоор эцэг эх рүү нь бухаж ч байх шиг. Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан оркуудаар дүүрлээ

1  |  4
Бб(103.71.101.145) 2025 оны 10 сарын 26

Анхнаасаа олон хоног хариагүй золбирч явсан, буудал очихдоо юу хүлээж ямар зорилготойгоо мэдэж бсан, хүү ажил хийж хэдэн төг-тэй болсон… үүнээс л маргаан үүсч

10  |  1
Bn(122.201.31.93) 2025 оны 10 сарын 26

Svvliin veiin hvvhdvvd hichindvvlsen barisan gd mongo nehdeg l gj duuldhiin bilee owortoi ch gj jigteihen hetsvv l ym bolj

4  |  0
Уншигч(202.126.89.249) 2025 оны 11 сарын 10

Охин хүмүүжил муутай байна 13 хан настай байж буудалд хөвгүүдтэй ороод явж байдаг санаанд багтамгүй юм буудалд буруу өгөхөөсөө илүүтэйгээр эцэг эхээс нь хариуцлага нэхмээр

16  |  1
Зочин(139.5.217.220) 2025 оны 10 сарын 26

Насанд хүрээгүй хүүхэд бна тэрнээс буудалд хүчин гэж тооцохгүй

2  |  1
Зочин(139.5.219.113) 2025 оны 10 сарын 26

Ээ Гэгээ минь хүүхдүүдээ Хянаж цагдаж байхгүй бол дэндүү Хэсмэл болжээ

1  |  1
Hun(103.140.10.198) 2025 оны 10 сарын 26

Ardchilaliin buyn

1  |  1
Ккк(103.212.117.49) 2025 оны 10 сарын 26

Нэг хүү баларч дэ

2  |  1
Ккк(103.212.117.49) 2025 оны 10 сарын 26

Нэг хүү баларч дэ

3  |  1
Иргэн(139.5.217.196) 2025 оны 10 сарын 10

Ичсэн хүн хүн ална гэж үг байдаг.Тэр хүү охиныг дуудсан.Охин өөрөө ирж уг асуудал сайн дурын үндсэн дээр болсон.Явцын дунд үл ойлголцол гарч ирсэн гэж харагдахаар байна.

11  |  1
Zochin (202.9.46.230) 2025 оны 04 сарын 06

Ger byldee asuudaltai,setgel zyin asuudaltai,anhaaral hair ,yariltsah ,halamj,oilgoltsol dutsan hyyhed l iim yum hiij yavna bhdaa..uursdiihuu hyyhdyydiig togtoj neg haraad sonsohoo l bod.zaavardaj,zagnaj,horih bol hymyyjyyleh gdg ni bish shyy.eej aaviinhaa hariltsaa handlaga iig l harj taniig l duuriaaj usnu.

2  |  0
Gamshig(66.181.179.188) 2025 оны 04 сарын 06

Ireedvi alga 13 nastai hvvhed buudald orj yavdag. Amidral ni zvgeer tam.

3  |  0
Иргэн(122.201.31.153) 2025 оны 04 сарын 24

За даа хэрэг болохгүй байхдаа.Хүү утсаар дуудсан.охин өөрөө ирсэн.Урьд нь харьцаатай байсан гэж харагдаж байна.

5  |  0
Мазаалай(66.181.160.7) 2025 оны 09 сарын 22

Янхны газар болсон жижиг буудлуудыг хаах хэрэгтэй! Баянзүрх дүүргийн 6-р хорооны зүүн хойд талд л гэхэд Lions, Washington , ЖЮЛИ гэх мэт янхнууд маш их цуглардаг дэн буудлууд хаяа хаяагаа дэрлэн лршиж байх юм...

7  |  0
Mazaalai(66.181.190.189) 2025 оны 05 сарын 12

Zambaraagui tenemel ohin bn

5  |  0
Baggi(202.9.47.17) 2025 оны 09 сарын 07

14тэй хүүгийн хариуцлагыг хэн хүлээх.юм адилхан л насанд хүрээгүй бна шүү дээ

4  |  0
Zochin(77.242.86.41) 2025 оны 06 сарын 27

Manaihan nuguu hohirogchiig buruutgaj eheldgee hiij bnu uuruu yavaad orson gedeg ni ohin durtai bsan gesen ug bish shuu gereesee gaduur honood yavsiin bol joohon noir aviya geed orson blgui 13 nastai huuhed ternii orond etseg enhiig ni buudaliin ajilchidtai hariutslaga yarij huchindsen hun ni yalaa uureh yostoi

4  |  1
Зочин(203.91.115.53) 2025 оны 06 сарын 27

13-тай охидоо хянаач ээ. Юун хар толбо бэ? Өөрөө гүйж ороод хавьтсан байхад хүчирхийлэл гэж үзэх үү?

23  |  1
Zochin(84.54.86.159) 2025 оны 06 сарын 27

Huchirhiilel gej helehed hezuu l uym bna,ooroo nuugdaj orohig bodohod...

15  |  0
Nice(66.181.161.85) 2025 оны 09 сарын 07

Group chaaj dee nice2

1  |  10
11-11(202.126.92.98) 2025 оны 04 сарын 24

Буудлуудыг шалгах ажил хангалтгүйгээс гэмт хэргийн үүр уурхай болж байна

10  |  0
Top