Бээжин нь Улаанбаатар, Москватай хийж буй хоёр талын худалдааны төлбөр тооцоог үндэсний валютаар хийх хувь хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жинпинь Самарканд хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хийсэн гурван талт уулзалтын үеэр мэдэгджээ.
Түүний хэлснээр, Бээжин Хятадын банк хоорондын гүйлгээний CIPS системд нэгдэх Монгол, Оросын банкуудын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байна. Ши Жиньпинь мөн гурван улс төлбөр тооцооны системийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах бат бөх хамгаалалтыг бий болгох хүчин чармайлтыг сайшааж байна гэжээ.