ОХУ-ын эрдэмтэн, дорно дахин судлаач Юрий Кузьмин “IrkutskMedia” агентлагт ярилцлага өгөхдөө Орос, Монголын харилцааны талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Кузьмин “1990-өөд оны үед ОХУ-ын гадаад бодлогод өөрчлөлт гарснаар Монгол улстай харилцаа холбоо багассан. Монголчууд одоо шинжлэх ухааны утгаараа өөрсдийгөө Төв Азийн хэсэг гэж үздэг ч эдийн засгийн хувьд Зүүн Хойд Азийн хөгжингүй орнуудтай хамаатуулдаг. Хүн амынх нь хувьд ахмад үе нь Орост талтай ч монгол залуучуудыг бид Барууны орнуудад бараг бүрэн алдчихсан гэж хэлэхэд болно. Монгол залуус маш олноороо Өмнөд Солонгос явж байна. Тэнд цалин өндөр. Монголчууд Солонгосын поп соёлд дуртай. Одоо БНСУ-д 50-60 мянган монгол хүн ажиллаж байна. Монголын нийгэм манайхаас илүү хөгжилтэй. Монголд 3-4 гадаад хэл мэдэх нь жирийн үзэгдэл. Өмнө нь орос хэлээр л ярьдаг байсан бол одоо англи, хятад гэсэн гадаад хэл сонирхдог болсон. АНУ-д 20-30 мянга, Чехэд мянга орчим монгол хүн аж төрж байна. Өөр олон оронд монголчууд бий. Монголчууд ямар ч ажлыг хийж чаддаг, гадаадад амжилттай яваа монгол олон. Гадаад орны спорт, эдийн засаг, улс төр, соёлд нөлөөтэй монголчууд олон бий. Ямар ч гэсэн манай улс Монголыг бүрэн алдчихаагүй байна. Гэхдээ эдийн засаг, соёлын харилцаагаа хурдан шуурхай бэхжүүлэн хөгжүүлэх боломж хэдийн байхгүй болсон. ОХУ-ын улс төр, дипломат бодлогын элитүүд Монголд илүү анхаарал хандуулдаг болсон ч 1990-өөд оны өмнөх шиг дотно болох болоогүй. Монгол дахь эдийн засаг, улс төр, шинжлэх ухааны байдлаа бэхжүүлэхийн төлөө одоо маш шургуу ажиллах ёстой. Яарахгүй бол бид тэднийг бүр мөсөн алдана” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 17 )
wtf get away fucking russia
ene ni mongold tustai daa. bid nar baruunaas abah zvilsee abch hyahiig hayj suraltsah heregtei bna. uls vndesteniihee erh ashigiig negdvgeert tavih yum bol bidend oros ulsaas oor hamgaalah uls oron alga daa. amerikuud baruuniihan hajuud bgaa ukrainaa hamgaalj chadahgui baij mongoliig hyatadaas hamgaalan gedeg bol ogt hudalaa da. odoo bid l gehed ediin zasagiin hubid 80 hubi zobhon hujaagaas hamaaraltai bolj bvh ashigt maltmaliin lintsentsiin 80 hubi hujaagiin kompaniud absan geheer udahgui gishgeh gazargui bolj dee..
IIM L BODOL SANAATAI MONGOL ULSAD MONGOL HUND INGEJ HANDDAG HUMUUS SHUU DEE OROSUUD GEDEG CHIN . TEGEHED MANAI HULCHGARUUD OROS AH GD L DOLIGNOOD BH N TER ; TIIM UCHRAAS BEDIND HIIN HOOLOI OGT HEREGGUI ER N ALI BOLOH OROSOOS HOL BAIH N MONGOL ULSIIN TUSGAAR TOGTNOLD BOLOOD HUGJILD TUILIIN CHUHAL
Хуцав аа муусайн гөлөгнүүд Монголыг алдана гэнэ үү?!\nӨөрсдийнхөө хүн амд л анхаарлаа хандуулна биз, бид ямар замаар явах яаж амьдрах аа та муусайн гөлөгнүүдээр заалгахгүй!
Битгий солиор өмхий хулмастай иван минь! Алдана алдахгүй ч гэж шиг бид ямар бараа таваар уу? Монголчууд бол туураг тусгаар үндэстэн болохоос танай нэг бага ястан эсхүл аль нэг муж чинь биш! Манай шилдэг сэхээтнүүдийг олон мянгаар нь алж хядаж манай сайд нарыг Оросод аваачиж бууддаг байсан чинь дөнгөж саяхан. Оросыг дагаж хөгжсөн 1 ширхэг ч удс байдаггүй!
Hamag oligtoi seheetnuudiig buudaj alaad, gazar nutgaas mon hurtel om tsom huschihaad bidniig ineegeed suuj bna gej bodood bgan bhdaa.
Энэ эрдэмтэн хуучны коммунизмын үеийн сэтгэлгээнээсээ салж чадахгүй хүн бололтой. Эхлээд өөрийгөө тань, тэгвэл дараа нь бусдыг танихад дөхөм болно гэдэг дээ. Эрдэмтэд нь ийм сэтгэлгээтэй байхад хөөрхий муу энгийн оросууд арга ч үгүй юм даа. Тэдний сэтгэлгээ одоо 90 -оны сүүлийн монголчуудын сэтгэлгээтэй адил байна аа даа. \n
Алдаад байхдаа яахав дээ... Бид тэдний өмч биш...Монгол залууст дэлхий нээлттэй болсон.. Бидэнд бол сонголт байгаагүй л дээ.. харилцан ашигтай бие биенээ хүндэтгэсэн харилцаанд Монголчууд дуртай.. Дэлхийн хэлээр ярьж дэлхийн боловсрол эзэмшиж байгаа Монгол залуус маш олон болсон.. Дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн ажиллаж байгаа залуус ч олон.. Монголчууд өөрчлөгдөн хөгжиж байгаа нь бол үнэн.. Энэ орос хүн үзэл бодолдоо өөрчлөлт хийх цаг болжээ..
Нохойгоо алдах гэж байгаа хүн шиг ярьж
21- зуунд согтуу, бүдүүлэг, түрэмгий Оросыг дагах улс битгий хэл золбин нохой ч байхгүй. Монголчууд Америк, Англи, Япон, Солонгост олноор сурч, ажилласаны хүчинд хүнээ гэсэн шударга тогтолцоо ямар байдагийг, түрэмгий Оросын авилгал хээл хахууль, иргэдээ ядуурал, архинд живүүлдэг бузар тогтооцоог Монголд хуулсаны гайгаар буруу замаар шороо тээж явсанаа ухаарсан. Одоо бол хөршийн ёсоор харилцан ашигтай хамтран ажиллахаас Орост шулуулж мөлжүүлж дээрэмдүүлж, долоож явна гэж түй ч байхгүй.
Хийн хоолойг хятад тавиулах эсэх нь тодорхойгүй байхад манай хэдэн далдганасан хүмүүс оросын өмнөөс гүйгээд л...
Алдана ч гэх шиг.Туурга тусгаар улсын газар нутаг хүн ардыг булааж авсан эзэрхэг түрэмгий зангаа тавихгүй санаатай.
Орос хүний хувьд зөв ярьж
хийн хоолой ороорд ирвэл хүсээгүй басйан ч харьцах л болно доо
Орос Монгол хоёр чстой бурханаас заяасан юм шиг эсрэг тэсрэг хоорондоо юугаараа ч таарахгүй үндэстэнүүд шүү
зөв л юм хэлсэн байна. Хэрэгжвэл манай хөгжилд л тус нэмэртэй
Товчхондоо, Киевийн дараа Улаанбаатар луу дайрах ганцхан гарц үлдсэн. Тиймээс хийн хоолойгоо түргэвчилж, Монголд орос иргэдийг олноор дүрвүүлэх хэрэгтэй. Тэнд Оросын бодит эрх ашгийг маш богино хугацаанд бий болгох. Гэж уншигдаж байна.