АНУ тэргүүтэй холбоотон орнуудын тусгай албад Оросын цөмийн зэвсэгт тавих хяналтаа чангатгаж байна гэж “Politico” эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, АНУ болон түүний холбоотнууд энэ зорилгоор агаар, сансар болон цахим орчинд тагнуулын нэмэлт хэрэгслээс гадна хиймэл дагуулыг идэвхтэй ашиглах болжээ. Ингэснээр цөмийн зэвсэг хэрэглэх тушаал авах магадлалтай хээрийн нөхцөлд байгаа цэргийн анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж байна.
Үүнээс гадна өрнөдийн тусгай албад Калининград хотод онцгой анхаарал хандуулж байна. Учир нь тус хотод хоёрдмол зориулалттай системээс гадна хэт авианы пуужингууд байрлуулсан байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )