Цагаан ордон Украины хэсэг Оросын бүрэлдэхүүнд орохыг эсэргүүцнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

АНУ-ын эрх баригчид Украины зарим хэсэг ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг бүхий л арга замаар, тэр дундаа НҮБ-ын шугамаар эсэргүүцэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгджээ.

Вашингтон хариу үйлдэл болгож, Москвагийн эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна гэж Жан-Пьер онцолжээ. Түүний мэдэгдсэнээр, АНУ хууль бусаар нэгтгэх оролдлогыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Оросын талаас ямар ч мэдэгдэл гаргасан Украины дөрвөн субъектийн газар нутаг Украиных байх болно. Украин тусгаар байдлаа хамгаалахын тулд тэмцлээ үргэлжлүүлэх бүрэн эрхтэй. АНУ дэлхий даяар эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлж, Украиныг дэмжсээр байх болно гэж Карин Жан-Пьер онцолжээ. “Бүх нийтийн санал асуулга гэгч нь худал мэдээлэл, албадлагын нөхцөлд болсон. Энэхүү санал асуулга нь хууль бус юм” гэж тэр мэдэгдсэн байна.

Түүнчлэн Москва дахь АНУ-ын элчин сайдын яам иргэддээ хандан, боломж байгаа энэ үед Оросоос гарахыг уриалжээ.

Тус улиалгад “АНУ-ын иргэдэд Орост зорчихгүй байхыг зөвлөж байна. Орост аж төрдөг, аялж буй АНУ-ын иргэд даруй тус орныг орхин гарах нь зүйтэй” гэж АНУ-ын ЭСЯ мэдэгдэлдээ онцолжээ. ЭСЯ Оросын тал АНУ-ын иргэдийн давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар консулын тусламж авах, Оросоос гарах боломжийг нь хязгаарлан, дайчилгаанд хамруулж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Мэдээлэл дурдсанаар, иргэний нислэг хязгаартай байгаа тул богино хугацаанд нислэгийн тийз худалдаж авах боломжгүй болж байна. Одоогоор автозамууд нээлттэй байгаа тул Оросоос гарах хүсэлтэй иргэдэд аль болох ойрын хугацаанд хилээр гарахыг зөвлөж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2022 оны 10 сарын 03

Haha hohichinee hustdag muu yankuud..

0  |  0
B(202.21.109.91) 2022 оны 10 сарын 03

Amerikin zuv orosuud dald or

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 10 сарын 02

ANUiin hurungutungvvd ih soliorj delhiig sunuuh ni.Hoid Solongos Hyatad Oros 3iig havchisanaar daramtalsanaar sai uymand hvrehgvi dee.Odoo Evropiin ulsuudiig ediin zasagiin hvnd baidald oruulad uursudiihuu hayantand doloriin hayanaltandaa oruulchihallaa.Orosiig hezeej barahgvi dee.ANUiin zevsegiin vildeveriin ter bumtanguud delhiig sunuuh ni.Hoorond ni evleldvvlehiin orond dainiig galrsuuruulj bna.ALTAN ZAGASNII EMEGN UYM ANU.

0  |  0
Монгол(66.181.161.43) 2022 оны 09 сарын 30

АНУ-ыг аливаа бүхэн зөвшөөрөл олгох эрхийг хэн олгосон юм Хэн ч олгоогүй эрхийг эдлэх ёсгүй нь ойлгомжтой. Ардчилал гэдэг далбаан дор АНУ арай л дэндэж байх шиг.

0  |  0
зочин (202.9.46.170) 2022 оны 09 сарын 30

цагаан ордоноос асуухгүй дээ

1  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 09 сарын 30

Орос троллуудын найдвар бүтэхгүй,та нар орос руугаа очиж путлэрийгээ долоохоо бод

0  |  1
zochin(103.57.93.203) 2022 оны 09 сарын 30

Хүний эрх чөлөөг боодог АНУ юу вэ.Юуных нь ардчилсан хүний эрх дээдлэгч улс гэж.Бузрууд

3  |  0
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 30

Муу америкчууд Донбассад тоож ирэхгүй юм байж, зэвсгийн наймааныхаа төлөө хуцаж байна.

2  |  0
Рмөэ(59.153.115.79) 2022 оны 09 сарын 30

Юүн индиан бэ оросуудын азид хийсэн яраглал хэдэн хүний амь насанд хүрсэнийг мэдхүү хичнээн үндэстнийг устгасан бэ

0  |  2
Зочин(139.5.219.204) 2022 оны 09 сарын 30

Идианчуудыг хомроглон геноцид хийн устгаж газар нутагт нь эзэн суусан Янкуудад ийм юм ярих эрх байхгүй. Эсэргүүцээд эдгээр муусайн цагаачид яах юм. Дэлхийд Америк үндэсэтэн гэж байхгүй. Хэрэв байх л юм бол ийм юм ярих эрхтэй.

5  |  0
Зочин(192.82.70.157) 2022 оны 09 сарын 30

Энэ ардчилал ардчилсан үзэл суртал чинь хуурамч хүмүүсийн өнгөлөн далдлалт юм байна.

6  |  0
жан(202.21.109.8) 2022 оны 09 сарын 30

Нөгөө ард олон шийддэг ардчилал яасан бэ, ардчилсан улс биш ажээ

7  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 09 сарын 30

Ene mujuudad tulj irj tsergiin baazaa bairluulax amerikiin moroodol nurlaa,oros yalna.

7  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 09 сарын 30

Ene mujiin irged ni oorsdoo xyseed songoltoo xiigeed yalaltaa baiguulj baixad novshiin amerikuudad yamar ch xamaa baixgyi !

8  |  0
M(66.181.180.201) 2022 оны 09 сарын 30

Бааснууд эсэргүүцээд яах вэ дээ

6  |  0
Top