Эмч нар хүний ходоодноос 63 халбага гарган авчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Мерат хотод эмч нар хүний ходоодноос 63 халбага гаргаж авсан тохиолдол гарчээ.

“Mirror” сонинд мэдээлснээр, Вижай Кумар Чаухан гэгч 32 настай залуугийн хэвлий тус газарт хүчтэй өвдөлт өгч, эмнэлэгт ханджээ. Эмч нар эхэндээ хавдар байх магадлалтай гэж үзсэн ч нарийн шинжилгээ хийгээд ихэд гайхжээ. Өвчтөний хэвлийн тус газар олон тооны халбагатай төстэй зүйл байсан байна. Эмч нар түүнд тэр даруй хагалгаа хийхэд ходоодноос 62, шулуун гэдэснээс нэг халбаганы иш гарч иржээ. Түүнд мэс засал хийсэн эмч Ракеш Кхурана 35 жил мэс засал хийсэн туршлагатай бөгөөд ийм тохиолдолтой өмнө нь таарч байгаагүй гэнэ. Түүний хэлснээр, өвчтөн хар тамхины хамааралтай бөгөөд халбагануудыг эмчилгээ хийлгэж байхдаа залгисан байна. Эхэндээ эмнэлгийн эмч нар түүнд хүчээр халбага залгиулдаг байсан гэж мэдүүлэг өгч байсан ба хожим нь өөрөө сайн дураар залгидаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Эмч нар түүнд сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн онош мөн тавьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top