Өнөөдөр Украины дөрвөн субъект Орост нэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дөрвөн субъектийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслол баасан гарагт /2022.09.30/ Москвагийн цагаар 15.00 /Улаанбаатарын цагаар 20.00/ Кремльд болно. Ингэснээр Оросын бүс нутгийн тоо 89 болж нэмэгдэнэ.

Кремлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, албан ёсны арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлнэ. Үүний дараа Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-д нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зурах аж. Арга хэмжээний үеэр В.Путин дээрх дөрвөн мужийн тэргүүн нартай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Есдүгээр сарын 23-аас 27 -ны хооронд явуулсан бүх нийтийн санал асуулгад Херсонд 571001 /хүн амын 76.86 хувь/, Запорожьед 541093 /хүн амын 85.4 хувь/ сонгогч оролцсон бол Луганскт 1 662 607 /94.15 хувь/, Донецкт 2 131 207 /97.5 хувь/ хүн санал өгчээ. Херсонд санал асуулгад оролцогчдын 87.05 хувь, Запорожьед 93.11 хувь, Донецкт 99.23 хувь, Луганскт 98.4 хувь Орост нэгдэхийг дэмжсэн байна. Орост дөрвөн шинэ субъект нэгтгэхтэй холбоотой асуудлыг ОХУ-ын Холбооны зөвлөл аравдугаар сарын 4-нд хэлэлцэнэ.

Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн хуралдаан зарлав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Нэг улс өөр улсын нутаг дэвсгэрийг хүч хэрэглэх эсвэл заналхийлэх замаар өөртөө нэгтгэх нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг зөрчиж байна” гэж мэдэгдэв. Москвагийн энэхүү шийдвэр нь энх тайвныг тогтоох ирээдүйг улам бүр бүдгэрүүлнэ гэжээ. Дээрх дөрвөн субъектийн газар нутгийн нийт хэмжээ нь 90 мянга гаруй кв. км ба энэ нь Украины нийт нутаг дэвсгэрийн 15 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 10 сарын 01

Delhiin bvh ulsuud dolor ba puntiin haryad hudaldaatai baih iosgvi.Bid Hyatadtai ionoor.Orostoi rubeleer.Ted bidentei Tugruguur naimai hiihiig shudara gej vzej bna,Vher Mongolchuudaa NEGIIG OILGOOD HOICH VE BODOOD.Tednii tuluu vh za.Tugrug tuisgaar togtonol dolor ion rubeliin bool baih iosgvi.Tusgaar togtonol tuhain ulsiin mungun deerel togtodog. deerel togtodog .Mongoliin sanhvvchid edniig soliotoigoor ustag chadnaa,MONGOL ULS BA MONGOL TYUGRUG MANTUGI.\n

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 10 сарын 01

Delhiin bvh ulsuud dolor ba puntiin haryad hudaldaatai baih iosgvi.Bid Hyatadtai ionoor.Orostoi rubeleer.Ted bidentei Tugruguur naimai hiihiig shudara gej vzej bna,Vher Mongolchuudaa NEGIIG OILGOOD HOICH VE BODOOD.Tednii tuluu vh za.Tugrug tuisgaar togtonol dolor ion rubeliin bool baih iosgvi.Tusgaar togtonol tuhain ulsiin mungun deerel togtodog. deerel togtodog .Mongoliin sanhvvchid edniig soliotoigoor ustag chadnaa,MONGOL ULS BA MONGOL TYUGRUG MANTUGI.\n

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 10 сарын 01

NVB baiguulag gedeg ni ugasaa ANU ba Evropiin ter dundaa ANGILIIN hurunutungvvdiin baiguulag il tod bolood bna.Yagaad gevel Mongoliig yanz bvriin gadaad oronuud tsulmuud tonood baihad ogt.Mongoliig baigaltai ni hamgaalahgvi baigaa.Prantschuud ANU taigaa negden Orosod Horig tavihad Tsumiin Uran Orosoos hyamad avdagaa zogsooj .Mongoloos vnegvi udur shunugvi hulgain churmaar avj baigaa.Vvniig Putend helj olon ulsiin Atomiin tsumiin aiulgvi alband medegdeh heregtei.MANiin tonuulchid pashistuud Mongoliig tsulmuj bna.

0  |  0
Zochib(202.126.88.143) 2022 оны 10 сарын 04

Oros ugaasaa shildeg delhiin hamgiin shildeg guren !! Bi Orost hairtai nasan turshid Oros orondoo hairtai

2  |  2
Эмээ(202.21.108.246) 2022 оны 09 сарын 30

Энэ хүн маш зөв дүгнэжээ.

2  |  1
Зочин(192.82.68.189) 2022 оны 10 сарын 04

УКРАЙН КИЕВИЙН ГЭРЭЭГЭЭ дагаад 8 сая орос иргэдээ хүндлээд бас европын зөөлөвч бүс болоод явсан бол ийм байдалд орохгүй байсан.Одоо украйн хожимдож ээ .

7  |  2
Top