Оросын хулчгаруудыг монголчууд хүмүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

ОХУ-ын “Свободная пресса” агентлагийн тоймч Игорь Моисеев нэгэн нийтлэл бичсэн нь бидний анхаарлыг гарчгаасаа эхлээд татлаа.

Гарчиг нь “Трусов и беглецов из РФ мы сами перевоспитаем, пусть едут, у нас есть тысячелетний опыт” буюу “ОХУ-ын хулчгар оргодлуудыг бид өөрсдөө хүмүүжүүлнэ. Ирж л байг, бидэнд мянган жилийн туршлага байна” гэжээ.

Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэе. Гэрэл зургууд нь тус нийтлэлд орсон зургууд гэдгийг сануулъя. 
 


ОХУ-ЫН ХУЛЧГАРУУД, ОРГОДЛУУДЫГ БИД ӨӨРСДӨӨ ХҮМҮҮЖҮҮЛНЭ,
ИРЖ Л БАЙГ, БИДЭНД МЯНГАН ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙНА

Игорь Моисеев

Чингис хааны үр сад манай цэргийн албанаас зугтагсдыг өөрийн аргаар монголчлох гэнэ.

Цэргийн дайчилгаанаас зайлсхийгсэд Оросоос Гүрж, Казахстан, Турк төдийгүй Монгол руу ч зугтаж байна. Монголын Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээгээр ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа эхэлснээс хойш Монголд 7000 орчим орос иргэн ирээд байгаа ажээ. Тэдэнд оршин суух зөвшөөрөл олгож, сунгана гэдгээ Монголын Засгийн газраас мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар манай оргодлуудад “ногоон хивс” дэвсэн өгч байгаа юм. Яагаад монголчууд ийм зөөлөн хандаж байна вэ? Энэ талаар бид монголчуудаас өөрсдөөс нь тодрууллаа. Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтнүүдтэй ажил төрлийн байнгын харилцаатай байдаг хүмүүсийг бид сонгож уулзсан юм.
 


Бизнес эрхлэгч Энхамгалан Даваа бол хүнсний үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх ажлаар Монгол, Оросын хооронд байнга явдаг хүн.

Тэрээр “Манайд ерөнхийдөө хил орчмын бүс нутгийн оросууд орж ирж байгаа. Ихэнх нь Улаан-Үд, Эрхүү, Кемеров, Новосибирск, Хиагтын орос, буриад, халимагууд. Тиймээ, тэд аймхай хулчгарууд. Ёс суртахууны хувьд хүн төрөлхтний шилдэг сайн төлөөлөл гэж хэлж болохгүй улсууд. Гэхдээ манай Монгол асар уудам нутагтай тул хүн амын нарийн бодлоготой. Манайх 3 сая 300 мянган хүнтэй. Москвагийн ганц хоёр тойрог л гэсэн үг. Үүнээс 1,5 сая нь Улаанбаатарт амьдардаг. Үлдсэн газар нутаг дээр мөн 1,5 сая хүн. Салхи исгэрээд л хов хоосон. Хэн ч амьдардаггүй эзгүй газар нутаг. Харин хажууд маань 1,5 тэрбум хүн амтай Хятад улс байна. Одоо хятадууд Улаанбаатарт барилгын ажил маш их хийж байна. Тэд маш сайн барилгачин гэдгийг хэлэх хэрэгтэй. Хятадын корпорацууд энд бүтэн хорооллууд барьж байна. 10-15 давхар барилгатай, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгтэй хорооллууд. Хятадууд барилгачнаар манайд гэрлээгүй, залуу эрчүүдээ бодлогоор илгээдэг. Тэд барилга дээрээ амралтын өдрүүдээр диско зохион байгуулдаг. Нөхөргүй монгол бүсгүйчүүд тэдэн дээр гал түүдэг дээр цуглах дэнгийн эрвээхэй мэт л цуглардаг. Хятад хүнтэй гэрлэнэ гэдэг амьдрал ахуйн асуудлаа бүрэн шийднэ гэсэн үг. Хятадад ийм гэрлэлтийг ихэд хөхүүлэн дэмждэг. Тэгвэл Оросоос зугтсан оргодлууд манай хүн амын бодлогын хамгаалалтыг өөрсдөө мэдэлгүй сайжруулж байгаа юм. Орос эрэгтэй, монгол эмэгтэйн дундаас маш ухаантай хүүхэд төрдөг гэдгийг амьдрал баталсан. Харин монголчууд бидэнд ухаантай хүмүүс их хэрэгтэй байгаа. Туулай шиг аймхай байсан ч ухаантай байвал болох нь тэр. Эр зоригтой, эрэлхэг дайчид бол Монголд хангалттай бий. Энд хэнтэй ч ярьсан Чингис хаан, Жамуха, Сүбээдэй, эсвэл Сүхбаатарын үр сад гэж өөрсдийгөө хэлнэ.

 


Монголчууд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн, байлдсан. Дайны өмнө ЗХУ-д суралцаж байсан монгол оюутнууд бүгд фронтод явж байсан. Олон хүн амиа алдсан. Монголчууд бид байлдаж чадна. Манайд тамирчид ч бүтэн арми болохоор олон. Ялангуяа бөхчүүд. Мянган хүнд оногдох олимпын аваргын тоогоор бид дэлхийд тэргүүлдэг. Манайд самбо бөхийн дэлхийн аварга Ерөнхийлөгч хүртэл байлаа. Харин инженерүүд их дутагдаж байна. Бүх төрлийн инженер, IT мэргэжилтэн шаардлагатай байна. Энэ салбар манайд сул хөгжсөн. Гэтэл одоо IT инженергүйгээр хаашаа ч явж чадахгүй болжээ. Харин орос оргодлууд дотор  IT мэргэжилтэн маш олон байна. Тэднээс шилээд авахад л болно.

Гадаадын иргэн, харьяатын газарт гаднаас ирсэн хүн болгоныг сайтар шалгаж байгаа. Юу чаддаг, ямар мэргэжилтэйг нь судална. Олонхыг нь орос хэлний багшаар ч ашиглаж болох юм. Манай багш нар тэдэнтэй хэдэн сар ажиллаад л орос хэлний багш болгож чадна. Халимаг, буриадууд хоёр хэлтэй хүмүүс. Тэд орос хэл мэднэ, монголоор ч сайн ойлгоно. Буриадууд өөрсдийгөө буриад-монгол гэж нэрлэдэг шүү дээ.

Монголын хойд хэсэгт 100 мянган буриад амьдардаг ч орос хэл мэддэггүй. Гэхдээ танай зугтагсдын хувьд тэд хамаатан садан л гэсэн үг. Харин тэднийг хүмүүжүүлэхэд зайнаас, Улаанбаатараас ажиллах шаардлагатай болж байгаа юм.
 


Оросоос ирэгсэд манай гэрт амьдраг. Эрүүл мэндэд ашигтай. Монголчууд бидэнд орос хэл хэрэгтэй. Орос хэлгүй бол хэцүү. Дайны дараа 60 мянган монгол залуу ЗХУ-ын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн.

Нэг хэсэг монголчууд хятад, солонгос дээд боловсрол сонирхдог болсон ч сүүлийн үед цөөрсөн. Ханз үсэг сурахад хэцүү шүү дээ. Харин Орос, Монгол хоёр адилхан кирилл бичигтэй.
 


Манай цэргийн бүх томчууд Зөвлөлтөд төгссөн хүмүүс. Одоо ч гэсэн Оросын сургуульд суралцаж байна. ОХУ-ын бараг бүх цэргийн сургуульд монголчууд суралцаж байгаа. Манай нэг Ерөнхийлөгч Львовын цэргийн дээд сургуулийг төгссөн. Мэргэжлийн улс төрийн удирдагч. БХЯ-ны бүх дээд офицерууд, Жанжин штаб тэр чигээрээ ОХУ-д төгссөн. Саяхан Монгол улс өөрийн гэсэн флоттой боллоо. Бид хөлөг онгоцоо Хятадаас түрээсэлж, нүүрсээ Япон, Өмнөд Солонгос, Индонезид гаргаж байна. Энд ажиллах усан цэрэг, ахмадуудаа бид Оросын Тэнгисийн цэргийн сургуульд сургаж байгаа. Тиймээс орос хэлгүй бол монгол залууст хэцүү. Бизнес эрхлэхэд ч, албан тушаал ахихад ч хүндрэлтэй. Гэтэл Оросоос ийм олон “орос хэлний багш” нар ирэх гэж...  

 

Ер нь хэлэхэд, тэд манайд ирж л байг. Энд үлдэг. Монгол бүсгүйчүүдтэй гэрлэг, амьдраг. Манай бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Азийн хамгийн хөөрхөн охид шүү дээ. Орос оргодлууд Монголд ирснээр монголчууд бид ген, хүн амын хөгжлийн бодлогын тал дээр ч хожоотой үлдэнэ. Хулчгар оргодлуудын үр хүүхдийг дайчин баатар болгон хүмүүжүүлэх ажлыг бид өөрсдөө хийнэ. Бидэнд мянган жилийн туршлага байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol news (197.211.63.62) 2025 оны 03 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

1  |  0
unen(66.181.188.111) 2025 оны 03 сарын 13

ymar geechiin yriltslaga ve esvel neg sogtuu oros uuruu zohiogiod bichsen bh

4  |  0
Ккк (202.126.89.207) 2025 оны 03 сарын 13

Дайныг эсэргүүцэж бгаа учир Монголд ирсэн хэсэг бгаа. Манай эмэгтэйчүүд гэрийн ажил халамж муутай болохоор гэлээ нь юу л бол харин маш сайн чадварлаг боловсон хүчин орж ирлээ гэж харах хэрэгтэй. Манайхан хорвоогоор нэг хэсдэг байж юун сүртэй юм.

2  |  1
TsM(202.126.88.102) 2025 оны 03 сарын 13

Ёстой хуцваа! Ямар гээчийн пялдаг, монгол хүний үнэргүй новш вэ! Чи тэр оросууддаа эхнэрээ найр тавьж өгөх юм байна л даа.

2  |  0
Тб(202.21.108.8) 2025 оны 03 сарын 13

Хуцдаг пизда вэ!!!!!!

2  |  0
(31.10.166.108) 2025 оны 03 сарын 13

Duraaraa yankan be.yu bichchiim.

4  |  0
Ganaa(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

KKK. JINHENE OROSIINN BUDUULEG HORON SANAAGAAR BICHIGDSEN MAS AYALTAI ZOHION BICHLEG OROSUUD BUGD ENE MUU SETGUULCH HURTEL BIDNIIG INGEJ DOROMJILJ BNA SHUU DE . MANAIHAN BOLOHOOR OROS AH GD L DOLIGNOOD AIGAAD BDAG : BI HUVDAA OROSIIG UZE YADDAG

2  |  0
Иргэн(202.126.89.181) 2025 оны 03 сарын 13

Ёооо, за оросуудаас ген авах гэнээ зайлаа. Улаан архичид, бүх цус, эс нь бохирдсон, харах царайнаасаа гажигтай зарим нь. Наалдсан муухай шар сэгсгэр үстэй, шаамийсан муухай оросоос хүүхэд олоод, хүмүүжүүлээд, хөгжил дэвшилд хүрнэ гэнээ...ёстой ХАХАХА ШҮҮ. Монголчуудыг зориуд доромжилж бичсэн байна. Хууль дүрмээр барьж, алхах гишгэх бүрийг хянах хэрэгтэй . Цагдаагийнханд яаралтай, түргэвчилсэн орос хэлний сургалт явуулах, хорооны цагдаа эргүүл сайн гаргахгүй бол ууж идэхийн дон шүглээд, эхнээсээ алаад эхэллээ шүү наана чинь!!!!

4  |  0
Zochin(64.119.21.8) 2025 оны 03 сарын 13

Slavyanuud,Buriyad,Tuva naraas oor,manaid nogoo 2 n orj irj bgaa,bidnees dordon u,gehees deerdehgui...er n huuliaraa yavah yostoi,sar viza gui bolgood gargah heregtei..hen negend zoriulj huulia oorchlood bh bolohgui.

2  |  0
Bb(98.32.182.149) 2025 оны 03 сарын 13

Жоохон доромж маягтай зориуд бичиж тэнэг иванууд!

7  |  0
Zov zov(66.181.161.36) 2025 оны 03 сарын 13

Yana daa orosuud min. Bodlogotoigoor halimag buriaduudaa ter oir torliib humuus ruugee zail zail geed baigaa yumuu? Sain l biz. Bidend tanuus shig tomson hamartan hereggui, harin jinhene ijilhen jartgar halimag buriaduud heregtei, bolj bn! HAAIS-d heseg dekan hiij baisan, ih erdemten Rinchen guain ohin Indra bagsh helj baisan yum shu: mongolchuud orosuudtai erliizjiheer zaa daa neeh oligtoi biye haa, chadvartai hun todroggui yum da, zondoo tiim ail medne, harin buriaduudtaigaa niilbel hamaagui saijirdag” gesen yum daa. Ortoi ch baih.

2  |  0
bb(66.181.161.85) 2025 оны 03 сарын 13

hehe gitsak bga shuu

4  |  0
MGL(202.126.90.50) 2025 оны 03 сарын 13

medrel huur

4  |  0
Зочин(202.21.124.132) 2025 оны 03 сарын 13

ха ха. Өнөөдөр Орос хэл сурч байгаа хүн Монголд үсрээд л 3,000 хавьцаа байгаа, харин Англи хэл сурч байгаа залуус 90,000 давна. Өнөөдөр Европ, Ази, Африкт ер нь хаа ч очсон Англи хэлтэй байхад хэнтэй ч ойлголцоно. Энэ бол зүгээр л суртал ухуулгын ядмагхан бичлэг байна. Оросууд дэлхийд гологдчихлоо

5  |  0
Зоч(103.161.242.185) 2025 оны 03 сарын 13

Өдөөн хатгалгын чанартай юмыг орсууд л бичнэ. Ха.. ха..хээ

7  |  0
Del(202.55.188.101) 2025 оны 03 сарын 13

энэ орос сэтгүүлч он цагийн алдаа гаргасан байна

5  |  0
Хэцэс(73.37.56.46) 2025 оны 03 сарын 13

Юу гэнэ вэ. Өмхий хар ажилчин хужаатай суухыг монгол хүүхнүүд хүсдэг гэнэ шүү.

6  |  0
(64.119.27.81) 2025 оны 03 сарын 13

EHE ORONOO HAYAAD IRSEN HULGAICHUUD CHINII TULUU HURUUGAA HUDULGUH UU??,,TENEG HUND MEDEE BICHIH BAIGAA BISHDE,

1  |  1
Тонил(202.126.90.116) 2025 оны 03 сарын 13

Ххаха шааныз муу хөлдүү өмхий тэнэг хулмастай вовка пзда

4  |  1
зочин(103.57.94.214) 2025 оны 03 сарын 13

одоо орчин үеийн залуус оросуудыг тоохгүй дээ америк англи гээд байгааа юм биш үү

7  |  0
пошёл нахуй Aзизов(66.181.185.150) 2025 оны 03 сарын 13

Pусская сказка..

5  |  2
Сэм(202.126.90.122) 2025 оны 03 сарын 13

Хаха

2  |  1
Mэдрэл орос вэн яаас(66.181.185.150) 2025 оны 03 сарын 13

Mонголын бүсгүйчүүдийг доромжилсон нийтлэл зохиож бичиж.. Mанай хүүхнүүд одоо тэгээд Oрос эрчүүдийг хараад өмдөө шувтлаад - Aхаа намайг ашиглаач ээ - гээд чарлаад хэвтэх юм уу даа... энэ орос сэтгүүлчийн төсөөллөөр бол...өөрсдийгөө одоо юу гээд бодцийн...

11  |  2
Кк(139.5.219.248) 2025 оны 03 сарын 13

Юу гээчийн галзуу хүний өдрийн тэмдэглэл вэ. Орчуулсан нийтлэл гээгүй билүү.

9  |  0
Kkk(98.253.30.34) 2025 оны 03 сарын 13

Oros hel heregtei bolood Oros 3 Oros3 geed uheh geed bdgiin bishuu.

3  |  0
qwerty(202.126.93.140) 2025 оны 03 сарын 13

shaa shaa yu bichtsen ym beee

3  |  0
Зочин(203.91.115.55) 2025 оны 03 сарын 13

Москва нөгөө л 100 жилийн комунист үзэл суртлын механизмаараа бусдын тархийг угааж байна. Бид яахав дээ. Сурсанаараа угаалгаад л. Зарим нь ийм сурталд хэт уярч мэлмэрүүлээд л. Уйдах ч зав алга даа.

5  |  1
Дамба(66.181.161.34) 2025 оны 03 сарын 13

Орос хэл зовхон тухайн орондоол хэргэлдэг орос хэл сураад нэмэр байна уу . Тэнд амьдрах биш

7  |  1
Zochin(202.126.90.37) 2025 оны 03 сарын 13

Yamar pizda in iniig bichsen be ? Yaria hudlaa shaatsan uu guu yu

5  |  1
зочин(66.181.185.150) 2025 оны 03 сарын 13

- Oрос хэлгүй бол монгол залууст хэцүү. бизнес эрхлэхэд ч .. албан тушаал ахихад ч хүндрэлтэй... гэн үү..? Mонголыг огт мэддэггүй нас ахимаг сэтгүүлчинцэр бололтой..

8  |  0
Tэнэг иванд(66.181.185.150) 2025 оны 03 сарын 13

Tэнэг иван орос үлгэрээ ярьжээ.. ямар ч монгол хүн ийм пялдага ярилцлага өгөхгүй..

7  |  2
Хаха(202.9.40.177) 2025 оны 03 сарын 13

Хэн нь бас ингээд ярьчихав аа.

2  |  0
зочин(202.21.104.98) 2025 оны 03 сарын 13

шал худлаа зохиомол юм бичсэн байна энийг тагнуул анхааралдаа авах хэрэгтэй хогийн юм битгий оруулж байна сугар новшоо

5  |  1
АРСЕНIЙ ЯЦЕНЮК.(66.181.161.98) 2025 оны 03 сарын 13

СХЙХАН ЗОХИОЛ БНА ДАА ККК.

4  |  0
Close menu