Орос Украинтай хийсэн дайны дараа болон Хятадын эдийн засаг уналтад орсны улмаас Монгол Улсын гадаад валютын хямрал улам бүр дордож байгаа нь дотоодын банкуудын худалдан авагчдын худалдан авах ам.долларын хэмжээг хязгаарлахад хүргэж байна.
Тус улсын хамгийн том банк болох ХААН банк өнгөрсөн сараас эхлэн гадаад валют руу хөрвүүлэх бэлэн мөнгөний өдрийн хэмжээг нэг сая төгрөг (300 ам.доллар) болгож, хязгаарласан талаар тус банкны дэд ерөнхийлөгч онцолжээ. Сүүлийн долоо хоногт арилжааны дөрвөн өөр банк хязгаарлалт тогтоожээ. Наймдугаар сард Монгол Улсын гадаад валютын нөөц өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурч, 2.7 тэрбум ам.долларт хүрч, урсгал тэнцлийн алдагдал өсөж, Монгол Улс гадаад валютын ханшийн хямралд өртсөн. Түүнчлэн гадаадад бодлогын хүүгээ өсгөсний улмаас төгрөгийн ам.доллартай харьцах ханш 16 хувиар буурсан. Төв банк өндөр инфляцыг хазаарлаж, валютын гадагшлах урсгалыг хязгаарлахын тулд энэ онд бодлогын хүүгээ удаа дараа нэмсэн.
Монголын эдийн засгийн асуудал нь хоёр том хөрш болох Орос, Хятадаас үүдэлтэй. Бээжингийн “Тэг Ковид” бодлого нь хил дамнасан худалдааг тасалдуулж, Украины дайн импортын шатахуун, барааны үнийг өсгөөд зогсохгүй тус улсын санхүүгийн системийн чухал хэсэг байсан Оросын зарим банк руу нэвтрэх боломжийг хаасан юм.
Нөхцөл байдал 2016 онд дэлхийн түүхий эдийн зах зээлийн уналтаас үүдэн ОУВС-аас тусламж хүсэхэд хүрсэн хямралыг зарим талаар санагдуулж байна.
Хонг Конг дахь “Citigroup Inc”-ийн эдийн засагч Адриен Луйгийн хэлснээр тус улс ОУВС-аас дахин тусламж авах шаардлагатай "эрсдэл үргэлж байдаг" гэжээ. Луй Монголын нөхцөл байдлыг Пакистан, Шри Ланкийн хямралтай харьцуулах боломжгүй гэж үзэж байгаагаа ч төлбөрийн тэнцлийн дарамт хэвээр байгаа цагт төгрөгийн ханшийн уналт үргэлжлэх болно гэжээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь залуучуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентын ордны гадаа жагсаал хийхэд хүргэсэн ч инфляц зургадугаар сард 16.1 хувьд хүрч өссөн. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсний дараа гадаад валютын зах зээл дээр тогтворгүй байдал үүссэнийг харгалзан үзвэл үндэсний мөнгөн тэмдэгтийн дарамт шахалт нь зөвхөн Монголд тохиолдсон зүйл биш юм. Адриен Луйгийн "Хятад улс хилийн хязгаарлалтыг зөөлрүүлсний үр дүнд экспорт дахин эрч хүчээ авснаар оны эцэс гэхэд тус улсын төлбөрийн тэнцэл тахлын өмнөх түвшинд эргэн орж магадгүй” гэжээ.
Говь цөл дэх нүүрсний уурхайнуудаас БНХАУ-тай хиллэдэг шинэ төмөр зам ашиглалтад орсноор экспортын хэмжээг нэмэгдүүлж, зардлыг бууруулна гэж үзэж байна. Монгол Улс энэ онд одоогийн байдлаар 2.2 тэрбум ам.долларын урсгал тэнцлийн алдагдалтай гарсан нь зарим төрийн өмчит компаниуд нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүнээ бодитоор гаргаж амжаагүй байхад экспортын төлбөрөө авсантай холбоотой. Энэ нь гаалийн мэдээллээр тавдугаар сараас хойш экспортын хэмжээ дээд амжилт тогтоосон ч эдийн засагт шинэ валют орж ирэх нь бага байна гэсэн үг. Үүний нэг жишээ нь төрийн өмчит нүүрс үйлдвэрлэгч “Эрдэнэс Тавантолгой” компани нь өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас нүүрсээ урьдчилан худалдах 400 сая ам.долларын өртөг бүхий газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг үүрэг болгосон. Үүнээс гадна Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын банкуудад тавьсан хориг арга хэмжээ нь төлбөр тооцоог тасалдуулж, тэдний байршуулсан валют арилжааны платформ руу нэвтрэх боломжийг хаасан гэж эдийн засагч Г.Жавхлантөгс хэлэв. Азийн хөгжлийн банк энэ сард Монголын эдийн засгийн өсөлтийг дөрөвдүгээр сард төсөөлж байсан 2.3 хувиас 1.7 хувь болгон буурууллаа. Мөн Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж, Монгол Улс гадаад дахь инфляцын улмаас хөрөнгийн гадагшлах урсгал болон валютын ханшийн уналтад хамгийн өртөмтгий Азийн орнуудын нэг гэдгийг онцолсон.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )