ОХУ-ын парламент шинэ субъектүүдийг нэгтгэх гэрээг соёрхон батлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

ОХУ-ын Холбооны зөвлөл /парламентын дээд танхим/ нэгдсэн чуулганаар Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг Оросын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг дэмжив.

Эдгээр баримт бичгийг есдүгээр сарын 30-нд Москва хотноо байгуулсан билээ. Олон улсын гэрээнд шинэ субъектүүдийн хилийг тогтоох тухай заалт оржээ. Эдгээр субъектийн хилийг эдгээр муж байгуулагдаж, ОХУ-д нэгдсэн өдрийн байдлаар байсан нутаг дэвсгэрийнх нь хилээр тогтоохоор болсон байна. Гэрээнд зааснаар, гаднын улсын нутаг дэвсгэртэй залгаа хил нь ОХУ-ын улсын хил байх гэнэ. Түүнчлэн, шинэ субъектүүдийн Орост элссэн өдрөөс эхлэн хоёр бүгд найрамдах улс, хоёр муж үүсгэн байгуулагдаж, одоогийн нэрээ хадгалан үлдэнэ гэж гэрээнд тусгажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.246) 2022 оны 10 сарын 05

Укрианчуудын геноцид дарангуйллаас ангижирсан орос үндэстнүүдэд баяр хүргэж аз жаргал амар тайвныг хүсье, үр удмаа найдвартай хамгаалалтад үлдээх зориг гаргасан энэ 4 мужийн орос иргэд ухаантай шийдвэр гаргажээ,

2  |  1
Монгол(202.21.109.8) 2022 оны 10 сарын 05

Ура ура ура

4  |  2
Top