Украины Ерөнхийлөгч Владимр Зеленский тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхийг хориглосон шийдвэрийг хүчин төгөлдөр болгох зарлиг гаргажээ.
Зарлигт мөн Крым, Донецк, Луганск, Запорожье, Херсон мужийн тусгаар тогтнолтой холбоотой В.Путины зарлигийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай заажээ. Түүнчлэн, Украины Засгийн газарт Украины батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгах тухай зарлигт тусгасан байна.
Өнгөрсөн баасан гарагт Владимир Путин Оросын олон мянган аж ахуйн нэгж, хувь хүн болон дээрх дөрвөн мужийн бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан этгээдүүдийг хар жагсаалтад оруулах тухай мэдэгдсэн билээ.
Есдүгээр сарын 30-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины дөрвөн мужийг Оросын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай гэрээ байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )