Дэлхийн 100 гэр форумын 17 дахь удаагийн Улаанбаатар форум, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээврийн иж бүрэн хамтын ажиллагааны чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улс, БНХАУ нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд Монгол, Хятадын харилцааг хадгалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны язгуур үндэс, алс хэтийн ашиг сонирхолд нийцнэ. Одоогийн байдлаар дэлхий дахинд Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүрэн арилаагүй, Орос-Украины дайн дэлхийн нийтийн амар тайван аюулгүй байдал, хөгжил дэвшилд олон тодорхойгүй нөхцөл байдлыг авчирч байна. 2022 оны 8-р сарын 08-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж, Монгол-Хятад хоёр орны хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан.
Өндөр дээд түвшний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, төслийн хамтын ажиллагааны хүсэл эрмэлзлийг ахиулах, мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад айлчлах таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгын хүрээнд Хятадын Олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэгийн Хилийн чанад дахь хамтарсан ажлын хороо (цаашид “Хамтарсан ажлын хороо” гэх) –ны ивээн тэтгэлэгтэй Дэлхийн 100 гэр форумын 17 дахь удаагийн -Улаанбаатар форум, мөн Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээврийн иж бүрэн хамтын ажиллагааны форумыг 2022 оны 9-р сарын 06 –ны өдөр Улаанбаатрын цагаар 14:30 цагт цахим уулзалт хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ удаагийн форумд Монгол, Хятад хоёр орны Засгийн газар, аж ахуйн нэгж, худалдаа аж үйлдвэрийн танхимын 300 гаруй төлөөлөгч оролцож, таатай харилцан яриа өрнүүлсэн нь Монгол, Хятад хоёр орны боловсон хүчин, эдийн засаг, худалдааны харилцан солилцоог хэвийн болгох үндэс суурийг тавьсан юм.
Энэ удаагийн форум “Нүүрсний нөөц, олон улсын худалдаа”, “Эрчим хүчний хөгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагаа”, “Ашигт малтмалын боловсруулалт, аж үйлдвэрийн хөгжил”, “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд өрнөв. Форумыг Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуай даргалж, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд (Дэд сайдын түвшний), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нарын удирдлагууд оролцов.
Монгол Улсын “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа, Хятад улсын Бугат ган групп уул уурхайн компанийн орлогч захирал Бай Гуожүн нар Хятад, Монголын олон улсын нүүрсний зах зээл, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх талаар санал солилцов. Монгол Улсын ШУА –ийн Физик, технологийн хүрээлэнгийн доктор н.Төгсбаяр, Хятадын цөмийн аж үйлдвэрийн группын Агаарын судалгаа, алсаас тандан судлах төвийн ерөнхий инженер Ли Хуайюань нар Монгол, Хятадын эрчим хүчний түүхий эдийн боловсруулалт, олон улсын техникийн хамтын ажиллагааны нөхцөл байдлын талаар танилцуулав.
Эрдэнэт үйлдвэрийн Маркетингийн хэлтсийн дарга, хөтөлбөр хэрэгжүүлэх багийн ахлагч Д.Дашдорж, Бээжин Чиншань Лушүй холдинг группын ерөнхийлөгч Ван Жэн нар уул уурхайн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд ярилцав. Жилин мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Үр хөврөлийн инженерчлэлийн үйлдвэржилтийн дарга Ли Шинтао Монгол, Хятадын хөдөө аж ахуй, мал аж ахуйн хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдлын талаар танилцуулав. MҮХАҮТ –ын Монгол-Хятадын бизнес зөвлөлийн орлогч дарга, Монгол-Хятадын эдийн засаг, худалдаа, соёлыг дэмжих нийгэмлэгийн дарга Жао Лэчэн, Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны Монгол дахь төлөөлөгч Батмагнай нар Монгол, Хятадын хамтын ажиллагааг улам ахиулж, “Шинэ сэргэлтийн бодлого” –ыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, “Нэг бүс, нэг зам” санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуай форумыг даргалж хэлэхдээ: Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахалд нэрвэгдсэн дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт ерөнхийдөө удааширч, хөгжиж буй орнуудын ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгаад дэлхийн нийтийн ядуурлыг бууруулах ажил шинэ хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Түүнчлэн бүс нутгийн маргаан, терроризм, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал, био аюулгүй байдал, хүмүүнлэгийн хямрал зэрэг хүн төрөлхтний хамтын “Гэр"-т ноцтой аюул учруулж буй дэлхий нийтийг хамарсан асуудлууд ар араасаа гарч ирсээр байна” хэмээн онцлон тэмдэглэв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол, Хятад хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн саатаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон хамтын ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хятадын Засгийн газар өнөөгийн ээдрээтэй, тогтворгүй олон улсын бүс нутгийн нөхцөл байдалтай тулгараад буй Монгол, Хятад хоёр орны ард түмэн тулгарсан бэрхшээлийг хамтдаа туулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, ирээдүйн өөрчлөлт, сорилтыг хамтдаа даван туулах үүднээс “Цар тахлын нөхцөлд сонор сэрэмжтэй байж, эдийн засгаа тогтворжуулж, хөгжлийн аюулгүй байдлаа хангана” гэсэн санал дэвшүүлсэн.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд (Орлогч сайдын түвшний) форумд оролцож, Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Мөнхнасан илтгэл тавив. Мөнхнасан энэ удаагийн Монгол, Хятадын дээд түвшний форумыг зохион байгуулж буй явдалд Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуайд талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” –ын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэд хэдэн гол боомтын төмөр зам тавих ажлууд хийгдсэний дотор БНХАУ, ОХУ –тай холбогдсон худалдааны 16 боомт багтана. Мөн цаашид Төв болон бусад аймгуудад олон улсын нислэгийн чиглэлийг нээнэ. Одоогийн байдлаар худалдааны хэмжээ гурав дахин өссөн. Мөн түүнчлэн “Нэг бүс, нэг зам” санаачилга, хэлэлцээрт нэгдэн орсон нь эдийн засаг, худалдааны хөгжлийг улам ахиулна гэж онцлов.
Монгол Улсын нүүрсний нөөц, олон улсын нүүрсний зах зээлийн асуудлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа Таван толгой нүүрсний уурхайн нөөц, үйл ажиллагааны орлогын талаар баримт түшиглэн танилцуулж, борлуулалтын процессыг дэлгэрэнгүй танилцуулав. Хятад улсын Бугат ган групп уул уурхайн компанийн орлогч захирал Бай Гуожүн Бугат ган группын түүхэн замнал, хамаарах салбар, үйл ажиллагааны орлогын талаар танилцуулж, “Нэг бүс, нэг зам” санаачилгыг удирдлага болгон Бугат ган групп дотоодын эргэлтийн гол зангилаа, дотоодын болон олон улсын давхар эргэлтийн стратегийн тулгуур цэгийг бий болгоход хүчин чармайлт гаргана. Мөн түүнчлэн Монгол, Хятадын хамтын ажиллагааны явцад Монголын гол баялгийн төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, Монголын нүүрсний худалдан авалтыг нэмэгдүүлнэ. Гэвч коронавирусын цар тахлын нөлөө эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Иймд Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуайтай хамтран ажилласнаар Монгол Улстай уул уурхайн олборлолт, нөөцийн ашиглалт, уул уурхайн тоног төхөөрөмж, уул уурхайн байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Эрчим хүчний хөгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны талаар Хятадын цөмийн аж үйлдвэрийн группын Агаарын судалгаа, алсаас тандан судлах төвийн ерөнхий инженер Ли Хуайюань эхлээд Агаарын судалгаа, алсаас тандан судлах төвийн талаар товч танилцуулав. Тус төв нь “Тэнгэр-Сансар-Газар-Гүн" дөрвөнлсөн хайгуулын технологийн систем бүрэлдүүлж, геофизикийн судалгаа, алсын зайнаас тандан судлах, зураглал хийх газарзүйн мэдээлэл, цөмийн онцгой байдлын болон байгаль орчны мониторинг, хэмжилтийн мониторинг, багаж хэрэгслийн судалгаа хөгжүүлэлт, инженерийн тандалт судалгаа, инженерийн барилга байгууламж гэсэн таван тулгуур салбарыг байгуулсан. Тус төв нь Хилийн чанад дахь хамтарсан ажлын хороотой хамтран “Нэг бүс, нэг зам” –ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутагтай ажил хэргийн солилцоо, холбоо тогтоон ажиллаж байна. Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуайн зохион байгуулалт дор Монгол Улстай олон улсын техникийн хамтын ажиллагааны платформ байгуулж, харилцан ашигтай хамтын ололт амжилтанд хүрэхийг бид тэсэн ядан хүлээж байна. Монгол Улсын ШУА –ийн Физик, технологийн хүрээлэнгийн доктор н.Төгсбаяр: “Монгол Улсын ураны агууламж дэлхийд эхний тавд ордог. Цацраг идэвхт ашигт малтмал, тэр дундаа ураны уурхайн салбарт харилцан солилцоо, хамтын ажиллагаа явуулна гэж найдаж байна” гэв.
Уул уурхайн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөгжлийн тухайд Эрдэнэт үйлдвэрийн Маркетингийн хэлтсийн дарга, хөтөлбөр хэрэгжүүлэх багийн ахлагч Д.Дашдорж үйлдвэрийнхээ талаар танилцуулав. Эрдэнэтийн зэс молибдений уурхай нь дэлхийд эхний аравт, Азидаа нэгдүгээрт ордог Монгол Улсын хамгийн том гадаад валютын орлоготой үйлдвэр бөгөөд Монгол улсын нийт экспортын 30%-ийг бүрдүүлдэг. Бээжин Чиншань Лушүй холдинг группын ерөнхийлөгч Ван Жэн хэлсэн үгэндээ: Лушүй холдинг групп нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Цэнгэг ус, ногоон уулс бол үнэлж баршгүй баялаг мөн" гэсэн ногоон, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тулгуурладаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлыг үр дүнтэй хянаж, Монгол, Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бүх талаар нээх үүднээс аж үйлдвэр, боловсон хүчин, санхүүгийн давуу талаа бүрэн ашиглаж, Монгол, Хятад хоёр орны уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуайтай хамтран ажиллаж, илүү өргөн хүрээтэй амжилтад хүрэхийг хүсэж байна гэв.
Хөдөө аж ахуй, мал аж ахуйн хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр Жилин мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Үр хөврөлийн инженерчлэлийн үйлдвэржилтийн дарга Ли Шинтао Жилин мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Амьтны үр хөврөл шилжүүлэн суулгах төвийн амьтны үр хөврөлийн инженерчлэлийн үйлдвэржилтийн инновацийн багийг танилцуулж, хонь, үхэр, адууны үр хөврөл шилжүүлэн суулгалтын нөхцөл байдлын талаар хуваалцав. Ли Шинтао: Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуайгаар дамжуулан Монгол Улстай харилцаа холбоо тогтоож, Хятад улсын малын үр хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглан "Махны чиглэлийн үхэр, хонины өндөр үр ашигтай үржүүлгийн технологийн судалгаа хөгжүүлэлт, хэрэглээ", "Үхэр, хонь, адууны шинэ үүлдэр үржүүлэх", " Үхэр, хонь, адууны нөхөн үржихүйн эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх технологийн судалгаа, үзүүлэн" зэрэг судалгааны чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, Хятад, Монгол мал үржүүлгийн хамтарсан компани байгуулж, малын шинэ үүлдэр үржүүлж, шинэ технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад малын мэргэжилтэн багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.
MҮХАҮТ –ын Монгол-Хятадын бизнес зөвлөлийн орлогч дарга, Монгол-Хятадын эдийн засаг, худалдаа, соёлыг дэмжих нийгэмлэгийн дарга Жао Лэчэн: “Энэ удаагийн Улаанбаатар форумд уул уурхай, худалдаа зэрэг уламжлалт сэдвүүдээр хэлэлцэхээс гадна Чиншань Лушүй холдинг групп болон бусад оролцогчдын дэвшүүлсэн уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг багтаасан нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийцэж байгаа юм. Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль” –д эдийн засгийн тогтвортой хөгжилд байгалийн баялаг, хүрээлэн буй байгаль орчны нөлөө чухал болохыг тодотгосон байдаг. Өмнө нь зарим нэг хүмүүс “Баялгийн үндсэрхэг үзэл” дэвшүүлж, хоёр орны хамтын ажиллагаанд саад учруулж байсан. Өнөөдрийн форумын Монгол, Хятад хоёр орны ногоон уулс, ногоон усны үйлдвэрлэлийн хамтын хөгжил нь “Нөөцийн алдагдал, байгаль орчны бохирдол” –ын талаар өмнө нь тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэж, "Алтан уулс, мөнгөн уулс", "Цэнгэг ус, ногоон уулс" Монгол Улсын өндөр чанартай хөгжлийн үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлэхэд оршиж байна. Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи Монголын малчдын үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэхэд туслах санал дэвшүүлж, цаашид Хятад, Монголын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа, харилцан солилцоог гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. мөн Монгол талын холбогдох газрууд Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуайтай хамтран Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагаагаа хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргах болно.
Монгол, Хятад хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуай, холбогдох газрууд хамтран “Монгол, Хятадын ногоон уулс, ногоон усны үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” байгуулж, уул уурхайн бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, газар тариалан, мал аж ахуйн хамтын ажиллагаа, байгаль экологийг хамгаалах гэх мэт олон салбарт хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллана. Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуай Батмагнайд Монгол дахь тэргүүн төлөөлөгчөөр ажиллах эрх итгэмжлэн олгосон. Батмагнай: “Хятадын аж ахуйн нэгжүүдийг Монголд татан авчирахад мэдээлэл, үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээврийн өндөр чанартай төслүүдийг Хятад улстай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятад улсын “Нэг бүс, нэг зам" санаачилгын нягт хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулна” гэжээ.
China Poly Group, Zijin Mining Group, China Western Mining Group, China Minmetals Corporation, China Coal Mining Engineering Group, China Three Gorges International Corporation, China Communications Construction Company, TBEA Group, Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн групп, Хятадын Барилгын 3-р Инженерийн Товчоо Барилгын Групп, Хятадын төмөр замын материалын групп зэрэг Хятадын 100 гаруй томоохон аж ахуйн нэгжийн холбогдох хэлтэс, удирдлагууд чуулга уулзалтад оролцож, санал бодлоо солилцсон байна. Тэд Монгол, Хятад хоёр орон уул усаар холбогдсон, ард түмэн нийтлэг хүсэл эрмэлзэл нь харилцан бие биенээ нөхөх маш том давуу тал гэж үздэг. Монгол, Хятад хоёр орон найрсаг хөршийн хувьд түүхийн хугацаанд харилцан солилцоо, хамтын ажиллагааны гүн бат үндэс суурийг бий болгосон. Гэвч үүнтэй зэрэгцэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын нөхцөл, даяаршлын эсрэг тэмцлийн нөхцөлд баялгийн үндсэрхэг үзлийн нөлөөгөөр Монгол, Хятад хоёр улс холбогдох салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн интеграцид баялгийн үндсэрхэг үзэл нь хор хөнөөлтэй, ашиггүй гэдгийг түүх нотолсон, нотлох ч болно. Бид харилцан хүндэтгэл үзүүлж, санал зөрөлдөөнөө хадгалахын зэрэгцээ нийтлэг үндэслэлийг эрэлхийлж, ирээдүйг харж, хамтдаа ололт амжилтанд хүрэх үзэл баримтлал баримталж, Монгол, Хятад хоёр орны хамтын ажиллагаа, харилцан солилцоог гүнзгийрүүлэн ахиулж, хөгжлийн боломжоо хуваалцах ёстой.
Форумын төгсгөлд Хилийн чанад дахь хамтарсан ажлын хорооны дарга Жэн Шуай: Монгол, Хятад хоёр орон өнө эртнээс ойр дотно харилцаатай найрсаг хөрш байсаар ирсэн. Коронавируст халдварын цар тахал дэгдсэний дараа хоёр улс гар гараасаа барин цар тахлын эсрэг тэмцэж, “Зовох цагт нөхрийн чанар танигдсан” сэтгэл хөдөлгөм түүхийг бүтээлцсэн билээ. Өнөөдрийн форумаар дамжуулан хоёр улс эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээврийн салбарт иж бүрэн хамтын ажиллагаа өрнүүлж, үйлдвэрлэлийн холбоо, төслийн хамтын ажиллагааг цааш улам гүнзгийрүүлж, Монгол, Хятад хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )