Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өчигдөр (2022.10.18) болсон.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Мөн олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.
Улаанбаатар хотын 458 мянган га нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн судалгаагаар тээврийн хэрэгсэл жилд 70.000-80.000-аар нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотыг анх 600 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан ч өдгөө хүн ам гурав дахин нэмэгдсэн тул төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулахын тулд зам болон гүүр барих хэрэгтэй гэж үзэх нь бий. Зам, гүүр барина гэдэг бол дэд бүтцийн томоохон ажил. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр 2022 онд хэд хэдэн ажлыг эхлүүлчихсэн байна. Харин тэдгээр ажил нь дараа жил үргэлжлэхэд хөрөнгө, санхүү нь гол санаа зовоох асуудал болж байгаа. Тэгэхээр энэ ажилд зөвхөн улс, нийслэлийн хөрөнгийг хараад суух боломжгүй. Түгжрэл бол төвлөрөл, нягтрал, бөөгнөрлийг агуулсан ойлголт. Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажил багтана. Энэ болгонд л зардал гарч байгаа. Жишээлбэл, Туркийн Истанбул хот 1990-ээд оны дундуур агаарын бохирдол, түгжрэл ихтэй байсан. Тухайн үед хотын удирдлагууд бонд гаргаж, гүүрэн байгууламж болон нүхэн гарц байгуулахад чамгүй хөрөнгө зарцуулан, автомашин болон нийтийн тээврийг газаар явдаг болгох зэргээр тус асуудлуудыг шийдэж байсан. Дэлхийн томоохон хотуудын шүдний өвчин нь түгжрэл байсаар байна. Тэд бүгд л явган зорчигчид чиглэсэн ажил хэрэгжүүлж байгаа” гэсэн байр суурь илэрхийлснийг онцолж байна.
Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ түгжрэлийн сайд Сүхбаатар гэж ажил хийдэггүй худлаа гар юмаа Нийслэлд улсын төсвөөс 420 тэр бум өгөө биз дээ Тэр мөнгө хааачив Сумьяатайгаа нийлээд хусчихаагүй л байгаа даа Сайд болсноос холйш зурагтаар баахан хэлэлцүүлэг хийсэн одоо болохоор улс нийслэлийн төсөв хүрэлцэхгүй гээд Сумьяабазартайгаа үгээ нийллүллээд л гоншигоноод эхэллээ 420 тэрбумаар яг ийм юм хийгээд түгжрэл ингэж буулаа гэх юм даанч алга Тэгээд додоо хэнээс мөнгө авах гээв Ажлаа өгөөд Энхбаярынхаа цүнх баригч хий Урвагчаа
Сумьяа та 2 ажилаа өгөөд зайлна уу даа.
Түгжрэлд сайд хэрэггүй. Замаа чөлөөл. Нийтийн тээврээр хүртээмжтэй явуул. Түгжрэх дуртай нь түгжирч байг. Тэр иргэний асуудал. Төрийн асуудал биш.
Хотын түгжрэлийн бүсэд байшин бариад ..түүнийгээ үнэ цэнэтэй объект гэж сурталчлан зараад байгааг ...үнэн зөвөөр нь тунхагла. Харинч ашиггүй үнэ цэнэгүй ирээдүйгүй балгас шүү
Tegeed tiv delhiin tusuv heregtei uy?
Сумъяабазар гэдэг эзэнтэй чинь цуг зайлуулнаа чамайг